Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

БНХАУ-ын Ерөнхий аудитор Хү Зэжюнь Монгол Улсад айлчиллаа

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Ерөнхий аудитор, хатагтай Хү Зэжюнь тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглээд, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-г хөгжүүлэхэд аудитын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлов. Түүнчлэн хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж буйг өнгөрсөн 04-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 6-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлал харуулж байна гэлээ.

Тэрбээр хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаа тогтмолжиж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Монгол Улсын Их Хурлын хооронд хамтын ажиллагааны байнгын механизм бий болсныг тэмдэглэлээ.

Хоёр улсын Аудитын байгууллага хоорондын хамтын ажиллагаа 10 гаруй жилийн өмнөөс эхэлж, Монголын аудитын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах чиглэлээр БНХАУ-ын аудитын байгууллага идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаад тэрбээр талархал илэрхийлэв.

Хатагтай Хү Зэжюнь Аудитын байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр орны хооронд тогтоосон  “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-ны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлоод, “Бид Монгол Улсын Аудитын байгууллагатай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай өргөн хүрээнд санал бодлоо солилцож, хоёр байгууллагын хамтын ажиллагааны ойрын 3 жилийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Бидэнд харилцан бие биенээсээ суралцах, туршлага хуваалцах зүйл олон бий. Тиймээс аудитын ажилтнуудыг харилцан солилцохыг чухал гэж үзэж байна. Монголын мэргэжилтнүүдийг бакалаврын түвшинд болон урт, богино хугацааны сургалтад хамруулах чиглэлээр бид цаашид улам илүү анхаарах болно” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр байгууллага хамтын ажиллагааны шинэ чиглэл, зорилтоо тодорхойлсонд баяртай байгаагаа илэрхийлээд, хууль тогтоох дээд байгууллагын харьяанд үйл ажиллагаа явуулдаг Аудитын байгууллагуудын хамтын ажиллагааг УИХ байнга дэмжиж ажиллах болно гэв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа. 

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:sonin.mn
Мэдээ үзсэн:112
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой