Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хурсан олныг хураар ивээсэн уулын тахилга

2018 оны Хөлөнбуйр хотын Мэнэнгийн Богд-Уул билгийн тооллын таван сарын арван гуравны тахилгын найрын тухай бичиглэл

Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Мэнэнгийн Богд-Уулыг жилд хоёр удаа тахидаг. Жил бүрийн билгийн тооллын таван сарын арван гуравны тахилгын найрыг Өвөр Монголын Шинэ Барга Баруун хошуу зохион байгуулан тахиж, долоон сарын шинийн гуравны тахилгын найрыг Шинэ Барга Зүүн хошуу, Шинэ Барга Баруун хошуу хамтран зохион байгуулаад ээлжлэн тахидаг заншилтай. Энэ жил 06-р сарын 26-ны өдөр буюу билгийн тооллын таван сарын арван гуравны өдөр Мэнэнгийн Богд-Уулаа Шинэ Барга Баруун хошууны Алтан-Эмээл суурин хариуцан зохион байгуулан тахилаа. Энэ жилийн хувьд хаврын тэргүүн сараас хойш хур бороо сайтай, нутаг сайхан. Мэнэнгийн Богд-Уул үүрийн цолмоноор бараалан сүндэрлэхэд, үүлний завсраар мандаж байгаа нарыг даган шиврээ борооны дундуур сурвалжлагч би нутгийн навдаг савдагтаа даатгая хэмээн Богд-Уулаа зорилоо.

Нарны сайханд холыг бараалж, шүүдрийн ус хатахаас өмнө ууланд гарч хийморио сэргээхээр алсын газрыг товчлон зорин ирж буй сүсэгтнүүд ар араасаа цуварна. Зорьж ирсэн зон олон жасын гэрт өргөлийн идээгээ ариулан уул овоо өөдөө сүсэглэн хийморио сэргээж, даатгахаар гарна. Өнгөрсөнтэй харьцуулбал уулын тахилгын ёс горим нь чанга болсон байна. Арав хорин метр яваад хоёр сайн дурынхан гэх улаан тэмдэг зүүсэн хүн уул өөд гарах шатны хоёр талд зогсон өргөлийн идээ, сүү , архийг өргүүлэхгүй, уул бохирдоно хэмээн хориглон зогсож байлаа. Сайн дурынхны нэг болох Солонгоо: - Манай сайн дурынхан Богд-Уул сумын хүмүүс. Манай сум долоон багтай, баг бүрээс зургаан сайн дурынхан ирсэн. Дөч шахуу сайн дурынхан ажиллаж байна. Эрхэм олон сүсэгтнүүд маань уул усаа цэвэр тахихыг хүсэж байна гэж байв. Уул усаа байгалиар нь сэргээн тахих нь зүйтэй.

Хийморь сэргээсэн сүсэгтэн уулнаас бууж ирэхэд даллагын тахилга ч дүүрч, уулын тахилгын найр уламжлал ёсоороо явагдлаа.  Найр наадамд их насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, монгол шатрын уралдаан, сур харвалтын уралдаан, Биет бус соёлын өвийн үзэсгэлэн зэрэг агуулгаар зохион байгуулагдаж, “Баргужин гоо” хувцас загварын нийгэмлэгийн үзүүлсэн хувцас загварын үзүүлбэр нь хүмүүсийн анхааралд их хүрч байлаа. 2018 оны Мэнэнгийн Богд-Уулын билгийн тооллын таван сарын арван гуравны тахилгын найрын их насны моридын уралдаанд тавь шахуу морь бүртгүүлсэн бол Шинэ Барга Баруун хошууны Хэрлэн сумын Хатанбаатарын нэг уяаны хоёр хүрэн морь нь үзүүр тэргүүнд хурдалж, Шинэ Барга Баруун хошууны Архашаат суурингийн Хайчингийн хүрэн морь айргийн гуравт хурдалж, Шинэ Барга Баруун хошууны Бүйр сумын Сэргэлэнгийн хүрэн морь айргийн дөрөвт хурдалж, Шинэ Барга Баруун хошууны Далай сумын Чармайлтын буурал морь айргийн тавд хурдалж, Шинэ Барга баруун хошууны Хэрлэн сумын Эрдэмтийн хүрэн морь , Шинэ Барга Баруун хошууны Архашаат суурингийн Хасчулууны хүрэн морь, Шинэ Барга Баруун хошууны Богд-Уул сумын Дүүрэнгийн халтар морь, Шинэ Барга Баруун хошууны Богд-Уул сумын Эринтийн хүрэн морь, Шинэ Барга Баруун хошууны Бүйр сумын Билгүүний бор морь тус тус таваас аравт хурдалжээ. 2018 оны Мэнэнгийн Богд-Уулын билгийн тооллын таван сарын арван гуравны тахилгын найр наадамд хүчит 64 бөх зодоглон барилдаж, Шинэ Барга Баруун хошууны Хэрлэн сумын Содбилэг тэргүүлж, Шинэ Барга Баруун хошууны Богд-Уул сумын Энэрэлбат удаалж, Шинэ Барга Баруун хошууны Хэрлэн сумын Хос гуравдугаар байранд, Шинэ Барга Баруун хошууны Далай сумын Өрлөг дөрөвдүгээр байранд оржээ.

2018 оны Мэнэнгийн Богд-Уулын билгийн тооллын таван сарын арван гуравны тахилгын найрын монгол шатрын уралдаанд Шинэ Барга Баруун хошууны Бархасбадь тэргүүлж, Шинэ Барга Баруун хошууны Дорж хоёрдугаар байранд, Шинэ Барга Баруун хошууны Бүрэлдэхүүн гуравт орж, Шинэ Барга Баруун хошууны Төмөрбаатар дөрөвдүгээр байранд тус тус оржээ. Насан-Урт, Сайн-Учралт, Бүргэд, Батдалай нар тус тус таваас наймдугаар байрын шагналыг хүртжээ.

2018 оны Мэнэнгийн Богд-Уулын билгийн тооллын таван сарын арван гуравны тахилгын найрын ахмадуудын сур харвалтын уралдаанд Шинэ Барга Зүүн хошууны Бор тэргүүлж, Шинэ Барга Баруун хошууны Батмөнх удаалж, Шинэ Барга Зүүн хошууны Соёлт гуравт, Шинэ Барга Баруун хошууны Өргөн дөрөвт орсон байна. Хуучин Барга хошууны Бат, Шинэ Барга Баруун хошууны Сайн-Учралт , Шинэ Барга Баруун хошууны Балдан, Шинэ Барга Баруун хошууны Төгсцогт тус тус таваас наймдугаар байрын шагналыг хүртэв.

2018 оны Мэнэнгийн Богд уулын билгийн тооллын таван сарын арван гуравны тахилгын найрын идэрчүүдийн сур харвалтын уралдаанд Хуучин Барга хошууны Алмаз 24 оноогоор тэргүүлж, Шинэ Барга Баруун хошууны Адьяасүрэн 23 оноогоор хоёрдугаар байранд, Шинэ Барга Баруун хошууны Дашцэдэн 21 оноогоор гуравдугаар байранд орж, Шинэ Барга Баруун хошууны Доржравдан 20 оноогоор дөрөвт, Хуучин Барга хошууны Энэрэлт, Шинэ Барга Баруун хошууны Сайхан, Шинэ Барга Баруун хошууны Баатар, Шинэ Барга Баруун хошууны Баянмандах тус тус таваас наймдугаарт оржээ.

Нар баруунаа ташихад найр тарж, үүлний завсраар үе үе орсон бороон арилахад хурсан олон наадамчид энэ жил ч хур бороо ихтэй сайхан жил болох нь хэмээн бэлгэдэн гэр гэртээ буцлаа…

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:www.mgyxw.net
Мэдээ үзсэн:128
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой