Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Жингээ хурдан, эрүүлээр нэмэхэд туслах хоол судлаачдын зөвлөгөө

Жингээ хурдан, эрүүлээр нэмэхэд туслах хоол судлаачдын зөвлөгөө

Жингээ хурдан, эрүүлээр нэмэхэд туслах хоол судлаачдын зөвлөгөө

Жингээ эрүүлээр бас хурдан нэмэхийг хүсч буй хэн бүхэнд шинжлэх ухаанаар батлагдсан, хоол судлаачдын зөвлөгөөг хүргэж байна. 

Юу ч идээд жин нь нэмэгдэхгүй, маш туранхай, тарган хүн хүссэн хувцсаа өмсөхөд хэцүү байдаг бол жингийн дутагдалтай хүмүүс хүссэн хувцсандаа өөрийнхөөрөө сайхан харагдаж чаддаггүй. Иймд жингээ эрүүлээр бас хурдан нэмэхийг хүсч буй хэн бүхэнд шинжлэх ухаанаар батлагдсан, хоол судлаачдын зөвлөгөөг хүргэж байна.

Байх ёстой жингээсээ бага байна гэдэг чухам юу гэсэн үг вэ?

Энэ бол ерөнхийдөө таны бие эрүүл биш байгаагийн нэг илрэл юм. Өөрөөр хэлбэл, биед тань хэрэгтэй өөх тос, уураг хангалтгүй байгааг хэлж байна. Зарим хүн байгалиасаа л туранхай байдаг ч маш эрүүл чийрэг байх нь чи бий. Гэтэл заримд нь эсрэгээрээ. Ялангуяа, эмэгтэйчүүдийн дунд хэт туранхай байх тохиолдол эрчүүдийнхээс 2-3 дахин их байдаг аж.

Эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

Энэ бол дэлхий дээрх эрүүл мэндийн томоохон асуудал мөн. Нэгэн судалгаагаар жингийн дутагдалтай байх нь эрчүүдийн эрт нас барах эрсдэлийг 140, эмэгтэйчүүдийн хувьд 100 хувиар нэмэгдүүлдэг гэжээ. Харин таргалалт энэхүү эрсдэлийг 50 хувиар нэмэгдүүлдэг гэдгийг онцлох хэрэгтэй. Бас нэгэн судалгаагаар жингийн дутагдалтай байдал нь эрчүүдийн хувьд цагаасаа эрт нас баралтад хүргэдэг бол эмэгтэйчүүдэд тийм ч аюултай биш гэж үзсэн нь бий.  

Түүнчлэн жин багатай байснаар дархлааны систем алдагдаж, элдэв халдварт өртөх эрсдэл нэмэгддэг байна. Үүнээс улбаалан үе мөчний өвчин, үрэвслүүд нэмэгдэх талтай.

Ер нь жин багатай хүмүүсийн дунд булчингийн сулрал, олдмол сэтгэцийн өвчин тусах зэрэг эрсдэл түгээмэл байдаг аж.

Юу нөлөөлдөг вэ?

Эрүүл бус байдлаар жингийн дутагдалд хүрэх нь хэд хэдэн шалтгаантайг анагаах ухаан тогтоожээ. Тухайлбал:

Буруу хооллолт: Өөрийгөө хэт тарган гэж бодох, хоолонд дургүй болох. Нэг ёсны сэтгэцийн өвчин.

Бамбай булчирхайн асуудал: Бамбай булчирхайн хэт идэвхтэй үйл ажиллагаа нь бодисын солилцоог хурдасгаснаар жингийн дутагдал үүсэх.

Чихрийн шижин: Чихрийн шижин өвчний үед жингийн бууралт бий болдог.

Хавдар: Хорт хавдар бие дэх илчлэгийг байнга шатааснаар жингээ алдах магадлалыг бий болгодог.

Халдвар: Янз бүрийн шимэгч, сүрьеэ өвчин, ДОХ.

Иймд та жин багатай бол эмчид хандаж чухам юунаас болж жингээ ийнхүү алдаад байгаагаа тодруулаарай. Үүний дараа та шалтгаанаа олж чадвал жин хасагдахаас сэргийлж чадна.

Жингээ эрүүл аргаар хэрхэн нэмэх вэ?

Жингээ нэмэхийг хүсвэл эрүүл аргыг сонгох нь маш чухал юм шүү.

Нарийн боов, хийжүүлсэн ундаа зэрэг нь жин нэмдэг ч эргээд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Харин үүний оронд булчингийн массаа эрүүлээр нэмэх аргыг сонгоорой. Учир нь өөх тос, таргалалт хэвийн жинтэй хүмүүсийг ч зүрхний өвчин, чихрийн шижинд хүргэх эрсдэлтэй.

Шатааж чадах хэмжээнээсээ илүү илчлэг ид

Биедээ хэрэгцээт хэмжээнээсээ илүү их илчлэгтэй хүнс хэрэглээрэй. Та аажимдаа жин нэмэхийг хүсвэл өөрийн идэх ёстой илчлэг дээр өдөр 300-500 ккал нэмсэн хүнс идэхэд хангалттай. Харин хурдан хугацаанд жин нэмье гэвэл өөрийн идэх хэмжээн дээр 700-1000 ккал нэмсэн хүнс идэх хэрэгтэй.

Уургаар баялаг хоолыг түлхүү ид

Таны хоол хүнсэнд заавал байх ёстой зүйл бол уураг. Булчин уургаас бүрэлддэг, харин хэт их илчлэг нь өөх л хуримтлуулдаг юм шүү. Судалгаагаар уургийн өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүс илчлэгээ шатааж булчин болгож чадаж буйг нотолжээ. Уургийн өндөр агууламжтай хүнс бол мах, загасны мах, өндөг, шош, самар зэрэг юм.

Нүүрс ус, өөх тосыг ч бүү орхи

Олон хүн жингээ хасахын тулд нүүрс уснаас татгалздаг. Харин та жингээ нэмэхийг хүсч байгаа бол үүнийг эсрэгээр нь хэрэгжүүлээрэй. Өдөрт дор хаяж 3 удаа илчлэг сайтай, нүүрс устай, өөх тостой хоол идэж байгаарай.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Солонго мэдээлийн төв
Мэдээ үзсэн:325
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой