Орон нутгийн цагаар 07-р сарын 09-нд Берлинд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Германы канцлер Ангела Меркельтай хэлэлцээ хийв.
Ли Кэчян: Хятад, Герман дэлхийн хоёр том эдийн засгийн цогцын хувьд өнөөгийн олон улсын байдал тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлс олон байгаа нөхцөлд хоёр талт, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, чөлөөт худалдаа, эрх тэгш худалдааг дэмжин, олон улсын шударга дэг журмыг хамгаалах эерэг дохио өгч, дэлхийн худалдааны өсөлт, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах ёстой гэжээ.
Тэрээр: Хятад улс Герман улстай харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, харилцан ойлгож, шударга өрсөлдөөнөөр харилцаагаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтдаа ашиг олохыг хүсэж байна. БНХАУ шинэ ээлжийн өндөр түвшний гадаад нээлттэй байх бодлого хэрэгжүүлж байгаа. Айлчлалын үеэр хоёр тал Хятад улс дахь Германы автомашины хамтарсан хөрөнгө оруулалтын төслийн хувьцааны харьцлыг өсгөх, химийн аж ахуйн нэгжүүд Хятад улсад төсөл хэрэгжүүлэх асуудлаар анх удаа нийтлэг ойлголтод хүрсэн нь Хятадын улам нээлттэй байлгах цуврал арга хэмжээ хэрэгжиж эхэлснийг харуулж байна. Хоёр тал ухаалаг үйлдвэрлэл, автомат жолоодлого, шинэ эрчим хүчний автомашин зэрэг шинийг санаачилсан хамтын ажиллагааны боломжийг ашиглах ёстой гэжээ.
Меркель: Олон улсын өнөөгийн нөхцөлд, Герман, Хятад улс эдийн засаг, худалдаа, технологийг дэмжих салбарт хамтран ажиллаж, нээлттэй харилцах нь чухал ач холбогдолтой. Нээлттэй бодлогоо өргөтгөх Хятадын арга хэмжээ Герман, Хятадын хамтын ажиллагаанд хэрэгжиж эхэлсэнд баяртай байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Германд хөрөнгө оруулахыг ХБНГУ хүсэж байна. Герман улс Европын холбоо, БНХАУ-ын удирдагчдын энэ удаагийн уулзалтаар нийтэлсэн хамтарсан мэдэгдлийг дэмжиж байна. Европ, Хятадын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр идэвхтэй ахиц гаргахыг хүсэж байна гэжээ.