Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятад, Оросын V үзэсгэлэн худалдаа нээгдэв

Хятад, Оросын V үзэсгэлэн худалдаа нээгдэв.

Орон нутгийн цагаар 07-р сарын 09-нд Хятад, Оросын V үзэсгэлэн худалдаа Екатеринбург хотод нээгдэв.
Тус үзэсгэлэн худалдаа ОХУ-д хоёр дахь удаагаа зохиогдож байна. Энэ удаад "Шинэ эхлэл, шинэ боломж, шинэ ирээдүй" уриан дор болж, Орос, Хятадын 200 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Үзэсгэлэн худалдаагаар Хятад, Оросын эдийн засгийн хүчин чадал, түвшнийг төлөөлөх бараа бүтээгдэхүүн, технологийг харуулж, хоёр орны орон нутаг, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтын ажиллагааны бүх талын индэр болсон юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр 27 төрлийн арга хэмжээ зохиож, үүнд Хятад, Оросын санхүүгийн хамтын ажиллагааны дугуй ширээний хурал, Хятад, Оросын технологийн их дээд сургуулиудын холбооны IV чуулга уулзалт, Хятад, Оросын оюуны өмчийн салбарыг хөгжүүлэх дугуй ширээний хурал зэрэг үндэсний зэрэглэлийн худалдааны 15 төрлийн арга хэмжээ багтсан байна.
Хятад, Оросын үзэсгэлэн худалдааг БНХАУ, ОХУ-ын засгийн газраас зөвшөөрлөөр, Хятадын Худалдааны яам, Хятадын Хармөрөн мужийн захиргаа, Оросын эдийн засгийг хөгжүүлэх яам хамтран зохион байгуулж буй олон улсын эдийн засаг, худалдааны яармаг юм. Тус үзэсгэлэн худалдаа урьд Хятадын Харбины эдийн засаг, худалдааны уулзалт нэрээр 20 гаруй удаа зохиогдсон юм. 

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:91
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой