Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятад, Арабын хамтын ажиллагааны форум нээгдэв

Хятад, Арабын хамтын ажиллагааны форум нээгдэв.

Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний VIII хурал 07-р сарын 10-нд Бээжин дэх Ардын Их Хурлын Танхимд нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, бүх талаар хамтран ажиллаж, хамтдаа хөгжин, ирээдүйд чиглэсэн Хятад, Арабын стратегийн түншийн харилцааг тогтоохоор хоёр тал санал нэгтэй тохирсон тухай зарлан мэдэгдлээ.

“Хятад, Араб хоёр талын найрсаг зөвшилцлөөр бүх талаар хамтран ажиллаж, хамтдаа хөгжин, ирээдүйд чиглэсэн Хятад, Арабын стратегийн түншийн харилцааг тогтоохоор хоёр тал санал нэгтэй тохирсныг энд бид зарлан мэдэгдэж байна.”

Нээлтийн арга хэмжээнд Ши Жиньпин дарга үг хэлэхдээ юуны өмнө Хятад, Арабын найрсаг хамтын ажиллагааны түүхэн шинэ гарааг тодорхойллоо. Тэрээр хэлэхдээ: Арабын орнуудтай стратеги, практик хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулан, Дундад Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, хамтдаа шударга ёсны хамгаалагч, хамтын хөгжлийг ахиулагч, харилцан туршлага судалсан найз нөхөд байхад Хятадын тал бэлэн байна. Хятад, Арабын орнууд стратегийн итгэлцлээ бэхжүүлэн, яриа зөвшилцөө хэвээр хадгалах ёстой гэжээ.  

“Дундад Дорнодын олон асуудал ээдрээтэй учраас эрхбиш зөвшилцлөөр зохицуулах хэрэгтэй. Аль нэг тал дангаараа шийдэж болохгүй. Бид улс орнуудын бүрэн эхийг хүндэтгэж, хагалан бутаргахыг эсэргүүцэх хэрэгтэй. Бид уужуу байр сууриас эвлэрэхийг санаачилна, дарамт үзүүлэх замаар буулт хийлгэхийг эсэргүүцнэ. Терроризмыг эсэргүүцэж, ерөнхийлсөн чанартай бодлого хэрэгжүүлэн, ард иргэдийн амьжиргаатай холбоотой бүтээн байгуулалтыг тэргүүн байранд тавих хэрэгтэй.”

Ши Жиньпин дарга, Хятад улс “Эдийн засгийн сэргээн байгуулалтыг аж үйлдвэрээр дайчлах тусгай төлөвлөгөө” гаргаж, 20 тэрбум ам.долларын зээл олгон, шаардлагатай улс оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Арабын орнуудад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхээ мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ: Хятад, Араб хоёр давуу талаараа харилцан нөхөж, эрх ашиг, хөгжлийн стратеги, үндэстний сэргэн мандалтыг нягт уялдуулах хэрэгтэй. Дэд бүтцээ харилцан холбохоор гараа болгож, нефть, байгалийн хий, цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, банк санхүүгийн хамтын ажиллагаа, шинэ техникийн хамтын ажиллагааг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Хятадын тал Хятад, Арабын орнуудын банк санхүүгийн нэгдсэн цогц байгуулж, 3 тэрбум долларын банк санхүүгийн хамтын ажиллагааны тусгай зээлийн сан байгуулна гэжээ.   Ши Жиньпин, Арабын орнууд энэ оны 11-р сард Шанхайд болох Хятадын олон улсын импортын анхдугаар яармагт оролцохыг урьж, Хятад, Арабын Өөрчлөлт хөгжлийн судалгааны төвийг хүчирхэгжүүлж, хоёр талд улам их зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлнэ гэжээ. Тэрээр мөн Хятад, Арабын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө авсан цуврал арга хэмжээ, Хятад, Арабын хэвлэл мэдээллийн төвийг албан ёсоор байгуулсныг зарласан юм.   Ши Жиньпин хэлэхдээ: Хятад, Араб олон улсын талбар дахь улс төрийн чухал хүчний хувьд түүхийн урсгалыг дагаж, ард түмний хүслийг үнэнчээр тусган, Дундад Дорнодын бүс нутагт бүх талаар хөгжин дэвших шинэ зам гаргана гэжээ.

"Дундад Дорнодын олон талт чанар нь бүс нутгийн амьдрах хүчний эх үүсвэр байх ёстой. Улс орон бүхний ялгаа, сонголтыг хүндэтгэн, эрх тэгш харилцах, адил талаа нэгтгэж, ялгаатай талаа хойш тавих зарчмыг баримтлан, хамтран ажиллах тогтвортой, аюулгүйн загвар гаргах ёстой. Дундад  Дорнодын засаглалын асуудлыг зохицуулах түлхүүр бол хөгжил юм. Талууд хамтын ажиллагаанд анхаарч, харилцан давуу талаа нөхөн, хөгжил дэвшлийн үр шимийг хамтдаа хүртэх ёстой" гэжээ. 

Олон улсын нийтлэг ойлголтыг мөрдөж, Палестины асуудлыг шударгаар зохицуулахыг Ши Жиньпин уриалж, БНХАУ "Хоёр улсын төсөл", "Арабын энх тайвны санаачилга"-аар үндэс болгон, Палестин, Израйлын энхийн хэлэлцээг мухардмал байдлаас гаргахыг дэмжиж буйгаа онцолсон юм. 

Хятад, Арабын орнууд торгоны замын үзэл санааг баримталж, зорилтын  зүг урагшлахыг хичээн, Хятад, Арабын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятад Арабын орнуудын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахын төлөө хүчин чармайлт гаргахыг Ши Жиньпин дарга уриаллаа. 

Хурал "Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулж, энх тайван, хөгжлийг ахиулан, шинэ эриний Хятад, Арабын орнуудын стратегийн түншлэлийн харилцааг ахиулъя" сэдвийн хүрээнд болж, Хятад, Арабын орнуудын төлөөлөгч, Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дарга, Хятадын холбогдох байгууллагын төлөөлөл зэрэг 300 шахам хүн оролцсон байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:28
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой