Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Өвөр Монгол банк болон Голомт банк Банк хоорондын хадгаламжийн гэрээ болон Банк хоорондын зээлийн гэрээг байгууллаа

2018 оны 07-р сарын 05-ны өдөр Монгол Улсын Голомт банк БНХАУ-ын Өвөр Монгол банктай 2017 онд байгуулсан банк хоорондын хадгаламжийн гэрээг сунгаж, банк хоорондын зээлийн гэрээг шинээр байгууллаа.

Уг гэрээний дагуу Өвөр Монгол банк Голомт банканд юань, ам.доллар болон төгрөгийн богино хугацааны эх үүсвэр олгох юм. Ингэснээр Голомт банк нь эх үүсвэрийн зардлаа бууруулж, харилцагчдадаа илүү таатай нөхцөлтэй зээл олгох боломж бүрдэж байна. Мөн хоёр улсын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн түншлэл, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж буйгаараа чухал ач холбогдолтой юм.

Монгол Улстай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд ӨМӨЗО-д байрладаг. Тиймээс тус банк нь газар зүйн онцлогтоо тулгуурлан Монгол Улстай хамтран ажилладаг эдгээр аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажиллаж, бүх төрлийн банкны үйлчилгээг үзүүлж ирсэн юм.

Өвөр Монгол банк нь 1999 онд ӨМӨЗО-ы Засгийн газрын хөрөнгө оруулалттай байгуулагдсан орон нутгийн банк бөгөөд  Монгол Улсаас анх удаа 2014 онд Голомт банктай юань болон ам.долларын гадаад төлбөр тооцооны хамтын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Эдүгээ гадаад худалдааны санхүүжилт, төгрөгийн төлбөр тооцоо, валют арилжаа, харилцан туршлага судлах хөтөлбөрүүд зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна. 

Зохиогч: Х.Арвинтал Ц.Урантунгалаг,
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:138
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой