Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Их сургуулиа төгсөөд малчин болж, “чулуу”-гаар баяжсан түүх

Их сургуулиа төгсөөд малчин болсон Алтантуяагийн “чулуу”-гаар баяжсан түүх.

Алшаа зүүн хошууны Баянхот суурингийн баруун хойд захад их элсний хачин чулууны музей байрлана. Музейд Алшаагийн ажил үйлсийн сууринд худалдаачид өнгө ялгарсан төрөл бүрийн хачин чулуу худалдан тун завгүй. 06-р сарын 08-ны үдээс хойш бид дэлгүүрийн хоёрдугаар давхрын баруун үзүүрт лангуутай Алтантуяаг сурвалжиллаа. Түүний баясангуй мишээл, итгэл дүүрэн харцнаас арилжаа худалдаа нь өөдтэй өнгөтэй гэдэг нь тодхон.

Алтантуяа Алшаа зүүн хошууны Ингэн сумын Хүвээ багийн малчин юм. Тэрээр 2005 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Улс төр хууль зүйн салбараас төгсөөд нутаг буцаж мал маллаж эхэлжээ. Тухайн үед “Алшаа нутгийн их сургууль төгссөн оюутан хүүхэн малчин болсон” гэдгийг сонссон бүхэн итгэж ядан гайхна. 

Алтантуяа тус жил нутгийн бор зөргөөр замнан, говь цөлд тэмээгээ хариулан мал маллахын хажуугаар говийн чулуугаа түүж худалдан, уусан ус унасан шороон дээрээ, суусан нутаг шуудсан үйлсдээ буцалтгүй мэрийж, ээжтэйгээ хамт говийн чулуу түүж худалдан зарлага их орлого нимгэн байсан амьдралаа өөрчилжээ. Одоо Баянхот сууринд 7 орон сууц, Өлзий суманд 2 жижиг дэлгүүртэй болж, чинээлэг амьдралаа цогцлоож явна.

Алтантуяа хэлсэндээ хүрч бодсондоо суудаг хүн. Нэг ах хоёр дүүтэй. Түүнийг бага байхад аав ээж нь 30 мянга гаруй нутаг бэлчээртэй байжээ. Бэлчээрийн өмнө талын элсэнд аав нь тэмээ хариулж, арын говьд ээж нь хонь ямаагаа хариулж, ах дүү хэд ар араасаа их сургуульд орсноор амьдралын зарлага нь их нэмэгдэв. Ингээд Алтантуяа мөнгөө хэмнэн зарах, мөн хуримтлуулах хэрэгтэй гэдгийг гүн ухаарав. Энэхүү ойлголтоос болоод тэрээр оюутнаасаа малчин, малчнаасаа худалдаачны мөрөөр замнаж, мал маллахын зэрэгцээ говийн чулуу түүж худалдан орлогоо нэмэгдүүлэх замаар замнасан билээ.

“Хар багаасаа таван хошуу малаа маллан энэ уудам говьд төрж өссөн болохоор нутаг, мал, чулуундаа маш их хайртай. Биднийг бага байхад мал дагаад хөдөө хээрээр явахад зарим чулуудаас ногоон өнгө солонгороод маш сайхан байсан. Бага байхдаа чулуугаар тоглохоос биш гэртээ авч явахыг мэддэггүй байлаа. 2000 оноос эхлэн гаднын хүмүүс хөдөөгөөр чулуу түүж цуглуулах болсноос бид нутгийн чулуугаа түүж худалдаж мэддэг болсон. Одоо чулууны орлого манай гол орлого болж байна гэж Алтантуяа ярив.

2001 оны намрын нэгэн салхитай өдөр Алтантуяа мотоцикл унаад малдаа явж байтал өлмий доор нь дэлгэрсэн саргай цэцэг шиг ногоон чулуу байхыг хараад “эрдэнэ” олсон мэт хөгсөн баярлаж, хэдэн өдөр дэрнийхээ доор дарж унтан, амин хайртай зүйл болгон хадгалж байсныг нэгэн наймаачин мэдээд “1000 юаниар худалдах уу?” гэхэд мэл гайхаж хага баярласан гэдэг. 

- Гэрийнх нь сарын бүх цэвэр орлого мянган юань хүрэхгүй байсан үед энэ чулуу 1000 юанийн орлого оруулна гэж үнэхээр итгээгүй. Тэрхүү наймаачин 1000 юаниар худалдан авахад анх удаа өөрийн түүсэн нутгийн чулуугаа өндөр үнээр худалдсандаа их баярлахын зэрэгцээ чулуу түүж худалдах хорхойтой болсон гэж тэрээр эргэцүүлэн ярив.

2002 он бол ээжтэйгээ чулуу түүсэн хамгийн завгүй нэг жил юм гэж Алтантуяа чулуу түүсэн түүхээ дэлгэлээ. 

Тэрээр 2002 оны эхээр ээжтэйгээ мотоцикл зайдлан чулуу түүж худалдаж байжээ. Хожим нь машин барьж түүх болсон байна. Тухайн үеийн говийн чулуу гэдэг байгалийн гөлгөр, жинхэнэ хас шиг гялгар, ёстой сайхан байсан гэнэ. 

- Говийн чулуунд элдэв төрлийн амьтны дүрстэй, бүргэд гэж бодвол бүргэд шиг, мөөг гэж бодвол мөөг шиг амьд сайхан санагддаг байсан. Элдэв өнгийн говийн чулуу өглөөний нарны доор гялтганаад маш сайхан байсан. Ээжтэйгээ эртлэн босож, 07:00 цагийн үед малаа усалж дуусаад чулуу түүхээр явдаг. Ээж минь чулуу түүгээд өдрийн хоолоо ч идхээ мартаж, үдээс хойш 16:00 цагийн үед буцаж ирсэн удаатай гэж сэтгэл хөдлөн ярив.  

- 1982 онд Баянхот сууринд тусгай малчдын суух байр барьж өгнө гэхэд ээж минь хотод орон сууцтай болох нь хамгийн чухал гэж тэмээгээ худалдаж, 70 мянган юаниар орон сууц худалдан авсан гэж ярихыг нь бодохоор Алтантуяагийн ээж нь ч ажилч хөдөлмөрч мөртөө ажигч гярхай хүн болох нь илхэн. Алтантуяагийн хэлж буйгаар, ээж нь мал маллан, чулуу түүн худалдаж, үр хүүхдээ бүгдийг их сургуулийг нь дүүргэж, гурван хүүдээ албан ажилтай болгож, охиндоо 2000 га нутаг бэлчээрээ шилжүүлэн өгчээ. 

- Би их сургуулиа дүүргэсний дараа шууд малчин болсонд ээж минь огт харамсаж байгаагүй. Би ээждээ үргэлж талархаж явна. Ээж минь одоо хөдөө амьдарч, бидний жилийн идэшний шүүсийг хангаж байна гэж баяртай ярив.

Хүн нэг насаараа хэр зэрэг яаж явах нь хувь заяагаар тогтоодог биш, харин дуртай үйлдээ зүтгэх, хязгааргүй хүсэл тэмүүллийн эрэмгий зоригоор нь шийдэгддэг. Алтантуяа үүнд бат итгэж, их сургуулиа төгсөөд малчин болсон сонголтдоо харамссан удаагүй. Одоо Алтантуяа 2000 га нутаг бэлчээртээ мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ говийн чулуугаа борлуулаад тун завгүй байна. 

- Чулууны орлогоор манай амьдрал сайжирсан. Манай ах дүү дөрөв хувь хувьдаа амьдралаа босгосон зардал нь чулууны орлогоос ирсэн. Чулуу түүснээс хойш бид дөрөв цаг үеийг дагасан байр байшин, машин тэрэгтэй болсон. Чулууны орлого өмнөхөө жилүүдийг хүрэхгүй байсан ч өнгөрсөн жилийн чулуу худалдсан орлого 60, 70 мянга юань хүрсэн гэж Алтантуяа танилцууллаа.

Алтантуяа 2016 оны дундуур Алшаа аймгийн бизнесийн сууринд шилжин ирж, чулуугаа худалдах болов. Энэ сууринг байгуулсан нь Алшаа зүүн хошууны Намын хороо, Засгийн газраас малчин тариачдад ажил олгох, төгсөгчид бизнес эрхлэх, ядуу буурай өрхийг дэмжих зэргээр олон нийтэд бизнес эрхлэх орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн явдал болно. Одоо 250 гаруй худалдаачин дэлгүүр ажиллуулж, нам засгаас 2016 онд үнэ төлбөргүй байраар хангаж өгчээ.

- Хожим нь Монгол Улсаас чулуу оруулан янз бүрийн чулууг хэлхээд гар заслаар худалдаж, адил бус чулуудыг нэгэн бүхэл цогц болгон нийлүүлж худалдахын хамт чулуугаа илүү нарийн боловсруулж борлуулна гэж Алтантуяа хожмын төлөвлөгөөгөө ярьж билээ.

Зохиогч:Алтануул, Өргөн, Хай Чюань
Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:75
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой