Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятадын инновацийн хөдөлгөх хүчний хөгжлийн стратеги амжилтад хүрч байна

Хятадын инновацийн хөдөлгөх хүчний хөгжлийн стратеги амжилтад хүрч байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллага “2018 оны олон улсын инновацийн индекс тайлан”-г 07-р сарын 10-нд нийтэлжээ. Олон улс дахь инновацийн индексийн жагсаалтад эзлэх Хятад улсын байр улам ахиж, ноднин 22-рт байсан бол энэ жил 17-д оржээ. Мөн Хятад улс тус жагсаалтын эхний 20-д багтсан дунд зэргийн орлоготой цорын ганц орон бөгөөд өндөр хөгжилтэй эдийн засгийн цогцоос инновацийн ялгааг улам багасгаж буй дунд зэргийн орлоготой цорын ганц орон болжээ. БНХАУ-ын жагсаалт улам ахиж буй нь Хятадын инновацийн хөдөлгөх хүчний хөгжлийн стратеги, чанартай хөгжлийн үр дүн юм. Энэ тухай ХОУР-гоос Швейцарт суугаа сэтгүүлч И Шиний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын инновацийн индекс тогтвортой ахисаар, 2012 оноос хойш 17 байраар урагшиллаа. Энэ нь БНХАУ-ын инновацийн хүчний хөгжлийн стратеги, чанартай хөгжлийн үр дүн билээ. Саяхан ДОӨБ-ын ерөнхий захирал Фрэнсис Харри ХОУР-д өгсөн ярилцлагадаа: Сүүлийн жилүүдэд олон улсын инновацийн индексийн жагсаалтад Хятад улсын эзлэх байр илэрхий урагшиллаа. Энэ нь БНХАУ инновацийг дээд хэмжээнд чухалчилж буйн үр дүн мөн. БНХАУ “инновацийн хөдөлгөх хүчний хөгжлийн стратеги” гаргаж, инновацийг эдийн засгийн хөгжлийн стратегийн чухал байранд тавьж, инновацийн стратегид дээд зиндааны нарийн төлөвлөгөө гаргасан нь үр ашигтай хэрэгжиж, судалгааны хөрөнгө оруулалт, патентын өргөдлийн тоо зэрэг индекс тасралтгүй шинэ түвшинд хүрсэн тул Хятад улсын эзлэх байр аяндаа урагшилсан гэжээ.

“инновацийн хөдөлгөх хүчний хөгжлийн стратегийг маш нарийн төлөвлөж, инновацийг чухал байранд тавьсан стратеги бол БНХАУ амжилтад хүрсэн гол шалтгааны нэг гэж би үзэж байна.”

Фрэнсис Харри хэлэхдээ: “Хятад улс эдийн засаг бага нэмүү өртөг бүхий боловсруулах аж үйлдвэрлэлээс өндөр өртөг бүхий оюуны өмчийн эдийн засагт шилжиж байгаа бөгөөд үүнд инноваци нь шинэчлэл амжилтад хүрэх гол хүчин зүйл болсон. Хятад улс цаашид инновацийн хөдөлгөх хүчний хөгжлийн замаар үргэлжлэн замнахыг санал болгоё. Энэ замнал бол зөв зүйтэй гэдгийг Хятад улсын ололт амжилт нэгэнт нотолсон юм” гэжээ.

Зарим улс орон оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар Хятадыг зэмлэн шүүмжилж буйтай холбогдуулан Харри хэлсэн үгэндээ: Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар ямар ч улс орон төгс төгөлдөр байх боломжгүй. Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар гаргасан Хятад улсын амжилтад өндөр үнэлгээ өгөх бүрэн үндэслэлтэй. БНХАУ 1984 онд анхны “Патентын эрхийн тухай хууль”-аа нийтэлсэн. 40 жилийн хугацаанд тус улс дэлхийд тэргүүлэх оюуны өмчийн эрхийн тогтолцоо бий болгосон гэжээ.

“Хэтийн төлөвөөс авч үзвэл Хятадын хичээл зүтгэл маш гайхалтай гэж бид бодож байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн гаргасан амжилтыг харж болно. Хятад бол олон улсын патентын эрхийн өргөдлийн хоёрдогч том эх үүсвэр, Хятад улс дэлхийн брэндийн талаар мөн хүчирхэгжиж байгаа гэх мэт. Хятад бол оюуны өмчийн эрхийн чухал үйлдвэрлэгч орон. Энэ нь Хятад улс дотоодын зах зээл, олон улсын зах зээлийн аль алинд оюуны өмчийн эрхийг хамгаалахыг ихэд чухалчилж байгаагийн шалтгаан юм.”

БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхэлсэн алба, Швейцар дахь олон улсын бусад байгууллагад суугаа төлөөлөгч Юй Жяньхуа хэлсэн үгэндээ: Сүүлийн 40 жил БНХАУ түргэн хөгжиж, олон улсын инновацийн индексийн жагсаалт дахь Хятад улсын эзлэх байр эерэгээр өөрчлөгдсөн нь БНХАУ инновациар дамжин чанартай хөгжих чадвартай гэдгийг харууллаа гэжээ.

“Хятадын инновацийн чадвар БНХАУ чанартай хөгжихийг дэмжинэ гэдгийг бодит жишээгээр нотолсон юм. Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэх “Хоёр зуун жил”-ийн зорилтыг биелүүлэх үйл явцад инновацийн хөдөлгөх хүчний хөгжлийн стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалахаа улам чангатган, олон улсын технологийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байна.”

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:113
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой