Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Жиньжян хот технологид түшиглэн аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт хийж байна

Жиньжян хот технологид түшиглэн аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт хийж байна.

Хятадын Фүжянь мужийн тэнгисийн эргийн Жиньжян нь өндөр хөгжилтэй жижиг дунд хотын төлөөлөл юм. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжсэн 40 жилийн турш тус хот аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг тэргүүн байранд тавьж, бичил жижиг аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний зах зээл дэх өрсөлдөх хүчин чадлыг дээшлүүлснээр, “Аньта” зэрэг олон аж ахуйн нэгжийг бэлтгэн, Хятадын үндэстний нэртэй брэнд бий болгож, “Хятадад үйлдвэрлэв”-ээс “Хятадын брэнд” болох үлгэр жишээ болжээ. 

Жиньжян хотын гутал, нэхмэл бүтээгдэхүүний   худалдааны олон улсын зах дахь жижиг дэлгүүрийн эзэн Дин Вань-Юй гутлын арьсыг   хутгаар зурж үзүүлэхэд ямар ч сэв гарахгүй байлаа. Тэрээр: Энэ бол манай   үйлдвэрийн бүтээсэн 4 дэх үеийн шинэ бүтээгдэхүүн. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх   технологидоо өөрчлөлт шинэчлэл хийх бүртээ гутал үйлдвэрлэх өртгийг ихээр   хэмнэж, чанар нь ч сайжирдаг юм гэжээ. 

Жиньжян бол гутал үйлдвэрлэлээрээ   алдартай. Тэнд 3000 гаруй гутлын үйлдвэр бий. Сүүлийн жилүүдэд орон нутгийнхан   зах зээлээр удирдуулж, бичил жижиг аж ахуйн нэгжүүд бүтцийн өөрчлөлт хийж,   бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үйлдвэрлэх өртгийг ихээр бууруулсан байна.   Одоо тэнд хувийн хэвшлийн 50 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хотын   ДНБ, татварын орлого, ажлын байрны 95 хувийг бүрдүүлж байна. 

Жиньжян хотыг хүмүүс дэлхийн “гутлын төв”, мөн “брэндийн төв” ч гэдэг. Учир нь тэндхийн   олон тэргүүний аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд Хятадын үндэстний брэндийн   нэр нөлөөг нэмэгдүүлдэг. Тэдний нэг жишээ бол “Аньта” групп юм. Тус группийн дэд захирал Ли Лин танилцуулахдаа: "Манай шинэчлэлд үнэ өртгийг дээшлүүлэх,   бүтээгдэхүүний зураг төслийг сайжруулах, технологийг дээшлүүлэх зэрэг багтана. Энэхүү шинэчлэлд байгууллага, боловсон хүчин, компанийн зохион байгуулалт, удирдлагын бүтэц зэрэг хамрагдсан. Удирдлагын загварын шинэчлэлийн хувьд, гар үйлдвэр хэлбэрийн үйлдвэрлэлийн удирдлагаас жижиглэн борлуулалт, брэнд   бүтээгдэхүүний хэлбэрийн удирдлага болж, улмаар дижитал, их өгөгдөл, тэргүүний ложистикийн системтэй болсноор, интернетийн шинэ эринд компани бүр өндөр үр   ашигтай ажилладаг болсон" гэжээ.

Жиньжяны хамгийн том аж ахуйн нэгж, хүнсний   бүтээгдэхүүний Паньпань групп бүтээгдэхүүний чанар сайжруулах, зах зээлээр удирдуулах явдлыг хөгжлийн гол хүчин зүйлээ болгосон байна. Тус группийн ерөнхий   захирал Цай Жинь-Ань хэлэхдээ: "Бидний бүх шинэчлэл зах зээлтэй   нягт холбоотой. Хэрэглэгчдийн хүсэл шаардлагыг мэдэрч, бүтээгдэхүүний өнгө,   үнэр, амт, хэлбэр дүрс, эрүүл шинэлэг байдлыг хэрэглэгчдийн шаардлагад   нийцүүлдэг. Бид өдөр бүр стратеги төлөвлөгөө, олон улсын брэндийг судалдаг.   Үүний үр дүнд улам шинэлэг, улам эрүүл, улам загварлаг бүтээгдэхүүн   үйлдвэрлэдэг" гэжээ.
Сүүлийн жилүүдэд, технологи улам түргэн   хөгжин, Жиньжяны уламжлалт дээд зэргийн үйлдвэрүүд дэвшилтэт технологид шилжих үйл явц хурдтай өрнөн, мэргэжлийн, өвөрмөц онцлог бүхий, ухаалаг болох тийш   шилжжээ. Чипай брэндийн загварын технологийн компаний захирал Хүн Жаошэ   хэлэхдээ: “Бид ухаалаг экологийн орчин” санаачилга   гаргасан. Үүнд:

Нэг. Ухаалаг бүтээгдэхүүн.

Хоёр. Ухаалаг жижиглэн борлуулалт.

Гурав. Ухаалаг ложистик.

Дөрөв. Ухаалаг үйлдвэрлэл.

Тав. Ухаалаг ажиллах зэрэг багтана” гэжээ.

Компанийн хөгжил бол чадварлаг боловсон   хүчинтэй шууд холбоотой. Үйлдвэрлэлийн өөрчлөлт шинэчлэлд шинийг бүтээх боловсон   хүчин маш их нөлөө үзүүлдэг. Сүүлийн үед, Жиньжян хотын захиргаа үндэсний   судалгааны 7 байгууллага, академийн ажлын 13 бааз байгуулж, Фүжөү их сургуулийн   шинжлэх ухаан, боловсролын хүрээлэн зэрэг шинжлэх ухаан, технологийн олон индэр   гарган, Жиньжяны шинэчлэл хөгжилд чадварлаг боловсон хүчин бэлтгэн өгч байна. 

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:109
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой