Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Өдөр бүр 8 аяга ус ууж хэвш

Өдөрт 8 аяга ус ууснаар бидний биед тохиолддог 9 эерэг зүйл

Хүн өдөр бүр их бага хэмжээгээр ус уудаг. Гэхдээ ус уух нь хүний биед яг ямар нөлөө үзүүлж, эерэг өөрчлөлт авчирч байдгийг тэр бүр мэдэхгүй байх.

 

8 аяга гэдэг бол дундаж хэмжээ. Хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч үүнээс их, бага ч байж болно. Үүнийг мэдэх энгийн арга бол шээсний өнгөөрөө биеэ шинжих юм. Хэрвээ цайвар шар байвал бие ус хэвийн хэмжээнд байна гэсэн үг. Харин гүн шар өнгөтэй, хурц үнэртэй байвал чи уух усныхаа хэмжээг нэмэх ёстойг хэлж байна.

1. Дасгал хийхэд ус ямар нөлөөтэй бэ?
Булчингийн үйл ажиллагаа усаар тэжээгдэж байдаг учир байнгын дасгал хөдөлгөөн хийдэг бол ус сайн уух хэрэгтэй. Эс тэгвээс хэчнээн дасгал хийлээ ч бүрэн дүүрэн үр дүнгээ өгөхгүй байдаг.

2. Бөөрний үйл ажиллагаа хэвийн явагдана
Биед шаардагдах шингэнээ нөхөж чадахгүй байсны улмаас бөөр чулуужиж, шээсэн дэх хүчлийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ багасдаг байна. Ийм нөхцөл үүсэхгүй байх нь өдөрт уух ёстой шингэний хэмжээг зөв зохистой хэмжээнд нь байлгахаас ихээхэн хамаарна.

3. Эрч хүчийг нэмэгдүүлж, энергийг хуримтлуулна
Бид ядарч сульдаж байгаагаа ойрдоо их ажилласнаас, ачаалалтай байгаагаас болдог гэж андуурдаг. Үнэндээ ус дутагдаж эхлэхэд хүний бие маш их сульддаг байна.

4. Хоол боловсруулах үйл явцыг түргэсгэнэ
Бие организм хэдий чинээ шингэн хүлээж авна тэр чинээгээрээ хоол боловсруулах системийг дэмжиж, өтгөн хаталтыг зогсоодог. 

5. Ханиад хүрэхээс сэргийлнэ 
Авах ёстой шингэний хэмжээ хэвийн байснаар гаднаас ирэх өвчин үүсгэгч бактерийг устгах дархлааг бий болгодог. Тиймээс ялангуяа ханиадны улирал, ханиадны бактери идэвхэждэг үеэр шингэнээ сайн нөхөх нь өвчнөөс хамгаалах урьдчилан сэргийлэлт болж чаддаг.

6. Толгойн өвчинг сэргийлнэ
Хүний биед байх ёстой шингэний хэмжээ дутагдсанаас толгой өвддөг. Тиймээс биедээ гарч байгаа шинж тэмдгүүдийг анхаарч байхын зэрэгцээ байнга усалж, чийглэж байхыг бие организм биднээс өөрсдөө л шаарддаг бололтой.

7. Хөлөрнө
Бие хөлрөх үйл явц нь хүний бие эрүүл байгааг илтгэдэг нэг үзүүлэлт болдог байна. Харин шингэн зүйлээр дутагдаж эхлэхэд хөлс ялгарахгүй болдог. Тиймээс үүнийг биеэс чинь ирж байгаа нэг дохио гэж бодоод уух зүйлийнхээ хэмжээг нэмээрэй. Хэрвээ хөлөрч байдаг бол бие чинь хэвийн л байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж байх ёстой хэмжээ гэж бий гэдгийг санаарай. Хэт их хөлрөх нь сайны тэмдэг биш.

8. Зүрх чинь эрүүл байж, стресс чамайг ахин зовоохгүй
Зүрхний үйл ажиллагаа хэвийн явагдаж, цусны эргэлт сайжирч, даралт багасах хүндрэлээс чамайг төвөггүйхэн хамгаалах болно. Зүрх эрүүл бол бие эрүүл. Бие эрүүл бол стресс бухимдал үгүй болно. Тэгэхээр бие организмаа бүхэлд нь хайрлан хамгаалж, эрүүл амьдрахад ердөө ганцхан энэ дадлыг л өдөр бүр хэвшүүлэхэд болох юм.

9. Арьс чинь гялалзаад л байна 
Тогтмол ус ууж хэвшихийн өөр нэгэн гайхамшиг нь арьсыг толигор, өнгөлөг, үрчлээгүй байлгадагт оршдог. Хэдий үрчлээ гэдэг байгалийн жамаар явагддаг зүйл ч гэлээ бүсгүй хүн өөрийн хүчин чармайлтаар үүнийг хойшлуулах боломжийг бүрдүүлж чадна. Үрчлээ хэт хуурай арьсанд хурдан явагддаг учраас гаднаас нь чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна дотроосоо байнгын усаар чийглэж өгөх нь хөгшрөлтийг удаашруулж, толигор хэвээр байлгахад тусална.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:jingyan.baidu.com
Мэдээ үзсэн:274
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой