Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

​Ши Жиньпин: БРИКС-ын орнууд стратегийн түншийн харилцаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй

​Ши Жиньпин: БРИКС-ын орнууд стратегийн түншийн харилцаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэйв

БРИКС-ын орнуудын удирдагчдын X уулзалт 26-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо боллоо. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса уулзалтыг даргалж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Мишел Темер, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар уулзалтад оролцсон байна. Ши Жиньпин уулзалтын үеэр үг хэлж, БРИКС-ын орнууд түүхийн урсгалыг даган, стратегийн түншийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засаг, улс төр, хүмүүнлэгийн “гурван хөдөлгөгч хүч” -тэй хамтын ажиллагааны бүдүүвчийг бэхжүүлэн, хоёрдох “алтан 10 жил”-ийн сайн сайхан хүсэл эрмэлзлийг биелүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулах хэрэгтэй гэжээ.

Мөн өдрийн уулзалтад талуудын удирдагчид “БРИКС-ын орнууд Африкт: аж үйлдвэрийн IV хувьсгалд багтаамжтай нэмэгдэл, хамтаар цэцэглэн хөгжихийг эрэлхийлэх” сэдвийн хүрээнд явагдаж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санал солилцсон байна. Талууд “БРИКС-ын орнуудын удирдагчдын Йоханнесбургийн тунхаг” нийтэлж, олон талт үзлийг хамгаалан, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх тухай тодорхой дохио өгч, БРИКС-ын орнуудын шинэ аж үйлдвэрийн хувьсгалын түншийн харилцааг эхлүүлэхээр шийдэж, эдийн засаг санхүү, улс төрийн аюулгүй байдал, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болжээ. Ши Жиньпин дарга мөн өдөр хэлсэн үгэндээ БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны ирээдүйн хөгжлийн талаар санаачилга дэвшүүлж, БРИКС-ын орнууд хамтаар чармайж, өнө батын энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын цэцэглэл хөгжил, нээлттэй багтаамжтай, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулахыг чухалчилсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ын орнууд түүхийн урсгалыг даган, хоёрдох “алтан 10 жил”-ийн сайн сайхан хүсэл эрмэлзлийг биелүүлэх хэрэгтэй гэжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтын хөгжлийг биелүүлэх бол БРИКС-ын хамтын ажиллагааны анхны зорилт бөгөөд гол тал мөн. Энэ нь нөөц хүчтэй бөгөөд баялаг агуулгатай, амжилт бүтээл төвлөрсөн салбар болох юм. Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц хүчийг дайчлах хэрэгтэй гэж тээрээр дэвшүүлжээ. Ши Жиньпин хэлэхдээ, бид худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, дэд бүтцээ харилцан холбох зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны бялуугаа том болгох хэрэгтэй. НҮБ, Их 20-ын бүлэг, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг бүдүүвчийн дор дүрэмд үндэслэн олон талт худалдааны тогтолцоог эрс хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй дөхөм болохыг ахиулж, худалдааны ивээх үзлийг эрс эсэргүүцэх хэрэгтэй. Бид инновациар удирдамж болгож, шинэ аж үйлдвэрийн хувьсгалын түншийн харилцаа тогтоохоор дамжуулан макро эдийн засгийн бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэн хөгжлийн стратегиа гүнзгий уялдуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, дараагийн үе шатанд Хятадын тал хүн хүчний хамтын ажиллагааны 10 төсөл хэрэгжүүлж, 5 орны эрдэмтдээр шинэ аж үйлдвэрийн хувьсгалын хамтын ажиллагааны бүдүүвчийг төлөвлүүлж, БРИКС-ын орнууд тэрчлэн шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнуудын өрсөлдөх хүчийг дээшлүүлэх болно гэжээ. БРИКС-ын орнуудын улс төрийн аюулгүйн хамтын ажиллагааны талаа Ши Жиньпин хэлэхдээ, Бид олон талт үзлийн далбааг өргөж, НҮБ-ын дүрмийн зорилго зарчмыг хамгаалан, олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, яриа хэлцлээр маргаанаа зохицуулж, зөвшилцлөөр санал зөрөлдөөнөө зохицуулахыг талуудаас шаардах болно. Гадаад харилцааны сайд нарын уулзалт, НҮБ-д суурин суугаа төлөөлөгч нарын уулзалт зэрэг механизмыг бүрэн ашиглаж, БРИКС-ын үг дууны сонсгож, БРИКС-ын төслийг дэвшүүлэн, харилцан хүндэтгэсэн, үнэнч шударга, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртсэн шинэ хэлбэрийн олон улсын харилцааг хамтаар байгуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ын 5 орон гэрэл гэгээтэй соёл иргэншилтэй бөгөөд харилцан зохицолдож байдаг тул хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагааны нөөц ихтэй юм. 

бид ардын сэтгэлийг холбохоор зорилго болгож, соёл, боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир спорт, аялал жуулчлал зэрэг салбарын солилцоог өрнүүлж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. БРИКС-ын музей, дүрслэх урлагийн музей, номын сангийн холбоонуудын нэгдсэн үзэсгэлэн ажиллуулах зэрэг арга хэмжээ зохиож, соёлын инновацийн аж үйлдвэр, аялал жуулчлал, орон нутгийн хамтын ажиллагаа зэргийг эрчимжүүлэн баялаг агуулгатай БРИКС-ын орнуудын үлгэрийг харуулж, 5 орны ард иргэдийн ойлголцол, уламжлалт найрамдлыг тасралтгүй нэмэгдүүлэхийг Хятадын тал санал болгож байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ын механизм бий болсноос нааш, талууд нээлттэй багтаамжтай замаар замнах зөв сонголт хийж, Шямэний уулзалтаар “БРИКС+” хамтын ажиллагааны үзэл баримтлал тогтоосон байна. Талууд нэн нягт түншийн харилцаа тогтоох хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, “БРИКС+” хамтын ажиллагааны үзэл баримтлалын гол агуулга нь 5 орны эв санаа нэгтэй хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжүүлж, БРИКС-ын хүчийг нягтруулан БРИКС-ын найз нөхдийг нэн олон болгож, шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнуудтай хамт хамтын цэцэглэл хөгжлийг биелүүлэхийн төлөө юм. Бид НҮБ, Их 20-ын бүлэг зэргийн бүдүүвчид “БРИКС+” хамтын ажиллагааг өргөтгөж, шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнуудтай хамтын ашиг сонирхол болон хөгжлийн орон зайгаа өргөтгөж, өргөн хүрээнд түншийн харилцаа тогтоож, дэлхийн энх тайван хөгжлийн үйл хэрэгт нэн их хувь нэмэр оруулах болно гэжээ.

Өнөөгийн нөхцөл байдалд БРИКС-ын орнууд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, олон талт үзлийг эрхэмлэж, чөлөөт худалдааг дэмжих хэрэгтэй гэж уулзалтад оролцоон удирдагчид санал нэгтэй илэрхийлсэн байна.

 

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:911
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой