Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Санаанд оромгүй гайхмаар илчлэг багатай 20 хүнс

Санаанд оромгүй гайхмаар илчлэг багатай 20 хүнс

Зунтай уралдаж зузаан ”өөх”-нөөсөө салахад чинь ямар хүнс туслах бол. Хүссэнээрээ идээд байхад таныг таргалуулахгүй хүнсийг нэрлэж байна.

Өлсөхгүйгээр жингээ хасахад тань юу хамгийн чухал вэ. Мэдээж, илчлэг багатай хүнс. Тэгвэл танд яг тохирох хүнсийг нэрлэж байна.

Хар мах, шувууны мах

Хар мах, шувууны мах уургаар баялаг учраас өөхөө хурдан шатаахад тань тустай. Учир нь уураг булчингийн массыг нэмж, өөхийг шатаах шидтэй билээ.

Тахианы цээж мах

Тахианы мах бол уургийн маш сайн эх үүсвэр юм. Тахианы 100 гр цээж мах тутамд 110 ккал илчлэг агуулагддаг байна.

Цацагт хяруулын цээж мах

Цацагт хяруулын цээж маханд уургийн өндөр агууламж, витамин В6 баялаг байдаг. Энэ амин дэм нь таны бодисын солилцоог эрчимжүүлж, таны идсэн хоолыг энерги болгон задалдаг. Цацагт хяруулын 100 гр цээж маханд 111 ккал илчлэг агуулагддаг аж.  

Гахайн өөхгүй мах

Энэ бол илчлэг багатай хэр нь тэжээллэг хүнсний чухал төрөл. Гахайн хар мах нь гайхалтай бага илчлэгтэй хүнс. Түүнчлэн энэ нь В витаминаар баялаг бөгөөд асар их уургийн агууламжтай байдаг. Гахайн 100 гр хар маханд 143 ккал илчлэг агуулагддаг аж.

Загас болон далайн хүнс

Загас болоод далайн хүнсний ихэнх нь маш тэжэллэгэ байдаг бөгөөд энэ нь илчлэгийг шатаахад их үүрэгтэй аж. Яг л махтай адил уургаар баялаг. Мөн В12 витаминаар баялаг, Омега-3-ын эх үүсвэр. Омега -3 бол үрэвслийг дарах, эрүүл мэндийг дэмжих байгалийн шидэт анагаагч юм. 

Сагамхай загас

Энэ бол өөхгүй мах, бас их уураглаг хэр нь илчлэг багатай. Түүнчлэн В12 витаминаар баялаг бөгөөд иод, селенийг ихээр агуулдаг. Бас Омега-3 ихээр агуулдаг. Сагамхай загасны 100 гр маханд 82 ккал илчлэг агуулагддаг байна.

Яргай загас

Яргай загас бол тэжээллэг чанараараа өндөр бөгөөд зүрхний эрүүл үйл ажиллагааг дэмжигч чанартай. Бас Омега-3-ын өндөр агууламжтайн дээр Д витаминаар баялаг. Өнөөдөр дэлхий дахинаараа Д витамины асуудалд орсон энэ цаг үед ихээхэн ач тустай хүнс. Д витамин нь ясны сийрэгжилтээс сэргийлэхээс гадна хавдраар өвчлөх эрсдэл, цусны даралт ихсэлтийг бууруулдаг аж.Яргай загасны 100 гр махан 116 ккал илчлэг агуулагддаг байна.

Хясаа

Хясаа бол маш амттай, зөөлөн хүнс. Гэхдээ үүнийг идэхдээ аль болохоор их хэмжээний илчлэгтэй сүмсээр амталж идэхээс татгалзсан нь дээр. 100 гр хясаанд 88 ккал илчлэг агуулагддаг. 5 жижиг хясаа идэхэд 26 ккал агуулна.

Хүнсний ногоо

Ихэнх хүнсний ногоо бага илчлэг агуулдаг хэр нь витамин, эрдэс бодис, эслэг, антиоксидантаар баялаг байдаг. Ийм болохоор хүнсний ногоо бол жингээ хасахыг хүсэгчдийн хамгийн дуртай хоолны нэг юм. Цардууллаг чанартай төмс, хулуу зэрэг нь илчлэг ихтэй ч маш тэжээллэг байдаг аж.

Хятад байцаа

Напа, бок зэрэг хятад байцаа нь тэжээллэг чанараараа гайхалтай бүтээгдэхүүн. С, К витаминаар баялгийн дээр фолийн хүчил ихээр агуулдаг. 100 гр хятад байцаанд ердөө л 16 ккал илчлэг агуулдаг аж.

Усан кресс

Усан кресс бол халуун ногоотой, ногоон навчит ургамал юм. Энэ нь тэжээллэг чанараараа өндөр учраас танд яг тохирно.

Өөх тос агуулдаггүй ч витамин С, А, К ихээр агуулдаг. Та усан крессийг салад болоод бусад ногоотой хамт шарж, хуурч идэхэд таатай. 100 гр усан крессэнд 11 ккал илчлэг бий.

Өргөст хэмх

Өргөст хэмх бол бага илчлэгтэй ч ус ихээр агуулдаг хүнс. Сонирхолтой нь, эдгээр нь К амин дэмийн эх үүсвэр юм. 100 гр өргөст хэмхэнд 15 ккал илчлэг агуулагддаг.

Улаан лууван

Улаан лууван нь гашуувтар амттай  ч илчлэг багатай, маш амтлаг хүнс. 100 гр улаан лууванд 16 ккал илчлэг агуулагддаг.

Цоохор майлз

Цоохор майлз бол илчлэг багатай ч тэжээллэг чанараараа баялаг хүнс. К амин дэмийн эх үүсвэр бөгөөд үрэвслийг дарах нэгдлүүдийг өөртөө агуулдаг. 100 гр цоохор майлзад 16 ккал илчлэг агуулагддаг.

Буржгар байцаа

Энэ бол үнэхээр тэжээллэг хүнс. А, С, К амин дэмийн эх үүсвэр. Нэг аяга буржгар байца нь таны өдөрт авах ёстой К амин дэмийг 5 дахин нэмсэн эх үүсвэрийг бэлэглэж чадна гэхээр гайхалтай байгаа биз. 100 гр буржгар байцаанд 50 ккал илчлэг агуулагддаг.

Гүгээлзгэнэ

Гүзээлзгэнэ бол эслэгийн эх үүсвэр. Мөн С витаминаар баялаг. 100 гр гүзээлгзэнэд 32 ккал илчлэг агуулагддаг байна.

Өрмийг нь авсан сүү

Энэ бол илчлэг багатай боловч уургийн өндөр агууламжтай байдаг. Бас кальц болоод В витамины эх үүсвэр. Өрмийг нь авсан 100 гр сүүнд 35 ккал илчлэг агуулагддаг.  

Өндөг

Өндөг бол хямдхан хэр нь тэжээллэг, уургаар баялаг хүнс билээ. Бас хурдан цатгадаг. Судалгаанаас харахад, өглөөний цайндаа өндөг иддэг хүмүүс жингээ хурдан хасдаг аж. 100 гр өндгөнд 144 ккал илчлэг агуулагддаг. Нэг том өндгөнд 77 ккал илчлэг бий.

Овъёос

Овъёос бол эслэг болоод антиоксидантаар баялаг хүнс. Мөн уураг, В витамин, манганаар баялаг.
Судалгаанаас харахад, байнга овъёос иддэг хүний муу холестрин буураад зогсохгүй цусны даралт ихсэх нь ч багасдаг байна. Мөн жингээ хурдан хасахад тань тусална. 100 гр дэвтээсэн овъёосонд 71 ккал илчлэг агуулагддаг.

Хар кофе

Элсэн чихрээр амталбал кофе өндөртэй болж хувирдаг. Иймд кофег хараар нь ууж сураарай. Ингэвэл өөх шатаах шидтэйг нь та мэдрэх болно. Илчлэг: 0

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:302
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой