Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятадын бизнес эрхлэлтийн орчин сайжрав

Хятадын бизнес эрхлэлтийн орчин сайжрав.

Саяхан Дэлхийн Банкны “Бизнес эрхлэлтийн орчны тайлан”-гийн ажлын хэсгийн албан тушаалтан ХОУР-гийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: Хятадын засгийн газар сүүлийн 15 жилд бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах талаар 26 зүйлийн өөрчлөлт хийсэн байна, энэ үзүүлэлт Зүүн Ази, Номхон далайн бүсэд гуравт орж байгаа бөгөөд Хятад улсын засгийн газрын хичээл  зүтгэлийг Дэлхийн Банк дэмжиж байна гэжээ. Ингээд энэ тухай ХОУР-гоос Америкт  суугаа сурвалжлагч Лю Күний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Клаус Коч Салдарриага бол Дэлхийн Банкны “Бизнес эрхлэлтийн орчны тайлан” ажлын хэсгийн гүйцэтгэх албан тушаалтан юм. Тэрбээр  хэлсэн үгэндээ: Уг тайланг нийтэлж эхэлснээс хойших 15 жилд Хятадын засгийн газар бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах талаар 26 зүйлийн өөрчлөлт хийж, энэ тоо Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт өмнө эгнээнд орж, зөвхөн Индонез,  Вьетнамын дараа орж байна гэжээ.

“Хятад улс сүүлийн 15 жилийн хугацаанд 26 зүйлийн өөрчлөлт хийж, энэ нь жижиг, дунд аж ахуйн нэгжийн бизнес эрхлэлтийн орчныг  сайжруулахын хувь авч хэлбэл маш тогтвортой ахиц хийсэн. Хятад улсын хичээл  зүтгэл Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт ерөнхийд нь авч үзвэл нэлээд сайн байна, Хятад улсын өөрчлөлтийн нийт тоо тус бүс нутагт гуравдугаарт орж  байна.”

Дэлхийн Банк “Бизнес эрхлэлтийн орчны тайлан” төслийг 2002 оноос эхлүүлжээ. Дэлхийн 190 эдийн засгийн цогц, түүнчлэн холбогдох хотуудын бизнес эрхлэлтийн хууль тогтоол, хэрэгжилтийн байдлын талаар тоо  бүртгэл хийж, анализ тайлан гаргаж, улмаар жижиг дунд аж ахуйн нэгжийн ямар нэгэн эдийн засгийн цогц дахь нүүрлэсэн бизнес эрхлэлт, хөгжлийн орчинд үнэлгээ хийхээр зорилт болгодог. Тайлангийн тоо бүртгэлийг төслийн ажлын хэсэг санал  асуулга явуулах, теле хурал, тухайн газар нь судалгаа хийх зэрэг хэлбэрээр  хуульч, нягтлан бодогч, архитектор зэрэг мэргэжлийн салбар болон хувийн бизнес эрхлэлтийн салбарын хүмүүсийн дундаас судалгаа авдаг. Үүнээс гадна ажлын хэсгийнхэн жил бүр улс орнуудын засгийн газраас албаны талын мэдээлэл авдаг  байна. Энэ оны 10-р сард төслийн ажлын хэсгийнхэн хамгийн шинэ тайлан нийтлэх юм  байна.

Сүүлд буюу өнгөрсөн жилийн 10-р сард нийтэлсэн тайланд Хятад улс 190 эдийн засгийн цогцын нийт жагсаалтад 78-рт оржээ. Тайлангийн  үнэлгээ гаргасан бодит индексийн хувьд, Хятад улс гэрээний хэрэгжилт, өмчийн  бүртгэл энэ хоёр талаар дээгүүр оноо авсан гэж Клаус Коч Салдарриага хэлсэн  байна.

“Гэрээний хэрэгжилтийн индексийн талаар Хятад улс дэлхийд  5-рт орсон юм. Хятад улсад худалдааны зөрчил маргааныг зохицуулахад дунджаар 496 хоногийн хугацаа шаардаж байна, гэрээлэгч талын нэхэмжлэлд шаардагдах зардал  дунджаар нэхэмжлэлийн үнийн 16.2 хувийг эзэлж байна. Харин нийт Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт, худалдааны маргааныг зохицуулахад дунджаар 566 хоног шаарддаг бөгөөд гэрээлэгч талын нэхэмжлэлд шаардагдах зардал нэхэмжлэлийн үнийн 47.3 хувийг эзэлдэг. Өмчийн бүртгэлийн индексийн хувьд Хятад улсад жижиг, дунд аж ахуйн нэгж өмчийн бүртгэл хийхэд дунджаар 19 хоногийн хугацаа шаардана, харин  энэ тоо нийт Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд дунджаар 74.5 хоног  юм.”

Гэтэл, ямар ч эдийн засгийн цогцод дээшлүүлэх, сайжруулах орон зай ямагт байсаар байдаг, Хятад улсын хувьд бодитоор авч хэлбэл, барилгын зөвшөөрөл, дампуурлын бүртгэл хийх хоёр зүйлийн индексийн хувьд оноогоо  дээшлүүлэх шаардлагатай байна гэж Клаус Коч Салдарриага  хэлжээ.

“Хятад улсад агуулахын барилгын зөвшөөрөл авахад 247 хоногийн хугацаа орно, энэ үзүүлэлт Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт 138 хоног юм. Дампуурлын бүртгэлийн индексийн хувьд энэ талаар Хятад улс индексээ дээшлүүлэх шаардлагатай байна. Дампуурлын тогтолцоо боловсронгуй эсэх, өөрөөр хэлбэл Хятад улсын дампуурлыг шийдвэрлэх талын хууль эрх зүйн чанар сайн биш.  Хятад улс энэ талаар сайжруулах орон зайтай юм.”

Тайлан нь үр ашигт үнэлгээ хийдэг төдийгүй, чанарын  хувьд ч үнэлгээ хийдэг. Ингэх нь улс орнууд хяналт удирдлагын үр ашгаа нэмэгдүүлэхийг урамшуулахын зэрэгцээ улс орнуудын засгийн газрын өөрчлөлтөд хэмжих жишиг индекс хангахын тулд юм гэж тэрээр хэлжээ. Бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах хэтийн зорилтын талаар Клаус Коч Салдарриага хэлсэн үгэндээ: улс орнуудын засгийн газрын хувьд авч хэлбэл хамгийн гол нь мөн бодлогын тогтвортой  байдал юм гэжээ.

“Тогтолцооны өөрчлөлтөд, уялдаатай, удаан, тэвчээртэй  байх нь зангилаа юм. Ерөнхийд нь авч хэлбэл, өөрийн бизнес эрхлэлтийн хууль тогтоолоо ямагт хамгийн шинэ хамгийн сайн стандартад нийцүүлэх, энэ бол уялдаа. Тогтолцооны өөрчлөлт цаг хугацаанд хязгаарлагдаж болохгүй, харин тасралтгүй цаашид үргэлжлэх ёстой. Түүнчлэн тэвчээртэй байх ёстой, учир нь өөрчлөлтийн  төлөвлөгөөг тогтоосны дараа хэрэгжүүлэхэд мөн цаг хугацаа  шаардагддаг.”

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:228
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой