Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Төрийн өмчит хөрөнгийн тохируулалт болон эргэлтийн үр ашгийг дээшлүүлнэ

Төрийн өмчит хөрөнгийн тохируулалт болон эргэлтийн үр ашгийг дээшлүүлнэ.

Саяхан Хятадын Төрийн Зөвлөлөөс "Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компанийн өөрчлөлтийг ахиулах тухай туршилтыг хэрэгжүүлэх тухай санал" нийтлэв. 08-р сарын 01-нд Бээжинд Хятадын Сангийн яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ: - Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компанийг өөрчлөн байгуулахаар дамжин төрийн өмчит хөрөнгийг зах зээлжүүлэн ажиллуулах тусгай индэр байгуулж, төрийн өмчит хөрөнгийн зүй зохистой гүйлгээг ахиулж, төрийн өмчит хөрөнгийн байршуулалтыг шилдэг болгон, төрийн өмчит хөрөнгийн тохируулалт болон эргэлтийн үр ашгийг дээшлүүлж, үндэсний стратегийн шаардлагад нэн сайнаар үйлчилнэ гэжээ.

08-р сарын 01-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албад хийлгэсэн бодлого танилцуулах ээлжит хурал дээр, Хятадын Сангийн яамны сайдын туслах Шюй Хунцай танилцуулахдаа: - Төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэ ээлжийн өөрчлөлтийн чухал үүргийн нэг бол хөрөнгийн удирдлагаар гол болгон төрийн өмчит хөрөнгөөр бизнес эрхлэхийг зөвшөөрөх тогтолцоонд өөрчлөлт оруулах явдал юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: - Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компани байгуулж, төрийн өмчит хөрөнгийг эзэмших эрх хийгээд аж ахуйн нэгжийн эрхлэлтийн эрхийг салгаж, төрийн өмчит хөрөнгийг зах зээлжүүлэн ажиллуулахыг биелүүлнэ. Төрийн өмчөөр хөрөнгө оруулан бизнес эрхэлж буй компани нь хөрөнгийг удирдах арга хэлбэрээр аж ахуйн нэгжийг удирдаж, засгийн газрын салбараас аж ахуйн нэгжийг дахин шууд удирдахгүй болсон учир аж ахуйн нэгжийн зах зээлжсэн гол цогцын байр суурийг бий болгоход ашигтай байж, аж ахуйн нэгж бие даан бизнес эрхлэхэд ашигтай төдийгүй үр ашиг болон үр бүтэмжийг дээшлүүлэхэд ашигтай юм гэжээ.

Үүний зэрэгцээ Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компанийн индэрийн үүргийг гүйцэтгүүлэхээр дамжин бас төрийн өмчийн хөрөнгийн зүй зохистой урсгалыг ахиулж, хөрөнгө оруулалтын бүтцийг сайжруулах болохоор хариуцлагыг улам тодорхой болгох, хяналт удирдлагыг эрчимжүүлэх, төрийн өмчийн хөрөнгийн алдагдлыг сэргийлэхэд ашигтай гэж Шюй Хунцай хэллээ.

Эх сурвалжийн дагуу Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компани нь үндэснээс олгосон эрхийн хүрээнд төрийн өмчийг зах зээлийн журмын дагуу ажиллуулах мэргэжлийн индэр тавцан боловч өөр өөрсдийн адил бус зорилт үүрэгтэй байдаг. Шюй Хунцай хэлэхдээ: - Төрийн өмчийн хөрөнгө оруулалтын компани нь голдуу үндэсний стратегид үйлчилж, төрийн өмчийн төлөвлөлтийг сайжруулах, ажил төрлийн салбарын өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зорилт болгодог болохоор үндэстний аюулгүй байдал, улс ардын эдийн засгийн амин чухал салбартай холбогдож, стратегийн чанартай гол чухал ажил, ажил төрлийн хамгийн гол хувьцаа эзэмшигч болдог. Харин төрийн өмчийн хөрөнгө эрхлэлтийн компани нь голдуу төрийн өмчийн эрхлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилготой бөгөөд санхүүгийн чанартай хувьцаа эзэмшихээр голлодог юм.

Эх сурвалжид тэмдэглэснээр 2015 онд Хятадын Засгийн газар баримт бичиг гаргаж, Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компанийг байгуулах талаар бодитой шаардлага гаргав. Төрийн өмчийн 10 аж ахуйн нэгж илүү тэргүүнд энэхүү өөрчлөлтийн туршиц ажлыг эхлүүлэв. Хятадын банк санхүүгийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн олон нийтийн хөрөнгийн судалгааны төвийн дарга Вэнь Зүнюй: - Энэ удаагийн "санал"-д холбогдох туршлагыг нэгтгэж, урьдын баримт бичгийн үндсэнд бодитой хэрэгжүүлэх дүрэм хөтөлбөрийг гаргасан гэв.

- Энэхүү туршиц ажил нь тал бүрийг хамарсан туршиц юм. Зохион байгуулалт, компанийн цэгцлэлт түүнчлэн түүний эрхлэлт, төрийн өмчийн ашгийн хуваарилалт, төрийн өмчийн аж ахуйн нэгжид хөрөнгөөр холбоос болгож удирдах загварын талаар бүх талын туршилт хийнэ.

Тоо бүртгэлд харуулснаар энэ оны эхний хагаст Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн нийт орлого нь 27.76их наяд юань, цэвэр ашиг нь 1.72 их наяд юань, төлөх шаардлагатай татвар хураамж нь 2.29 их наяд юань байж, мөн өнгөрсөн жилийнхээс тус тус 10.2, 21.1, 10 хувиар нэмэгдэв.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:269
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой