Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

​Ван И Японы ГХЯ-ны сайдтай уулзав

​Ван И Японы ГХЯ-ны сайдтай уулзав.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 08-р сарын 02-нд Сингапурт Зүүн Азийн  хамтын ажиллагааны ГХ-ийн сайд нарын иж бүрэн хуралд оролцох үедээ Японы ГХЯ-ны  сайд Таро Конотой хоёр талын уулзалт хийв.

Ван И: Ерөнхий сайд Ли  Кэчян 8 жилийн турш анх удаа Японд айлчлан, Хятад Японы харилцааг сайжруулсан  юм. Хятад Япон өрсөлдөөнөө зохицуулалт болгох ёстой гэж Шиньзо Абэ олонтаа ярьж  байсан нь Хятад улсын талаарх Японы ойлголтод идэвхтэй өөрчлөлт гарсныг харуулж  байгаа юм. Хоёр орны харилцаа сайжирч буй одоогийн олдошгүй хандлагыг Япон  нандигнан үзэж, холбогдох эмзэг асуудлыг зүй зохистой шийдвэрлэн, эерэг энергийг  улмаар нэмэгдүүлэн, сөрөг нөлөөг арилгаж, Хятад Японы харилцаа зөв чиглэлээр  урагшлахыг баталгаажуулахыг хүсэж байна. Хятад улс хоёр орны удирдагчдын  тохиролцсон нийтлэг ойлголтыг Японтой хамт бүх талаар хэрэгжүүлэн, өндөр дээд  техник, инноваци болон гуравдагч талын зах зээл зэрэг салбарт ажил хэрэгч хамтран  ажиллахад бэлэн байна гэжээ.

Таро Коно: Энэ оны 5-р  сард Ли Кэчян ерөнхий сайд Японд амжилттай айлчилснаар Хятад Японы харилцаа  хэвийн замд эргэн орж, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа сайжран хөгжиж  буйд Япон баяртай байна. Япон цаашид хүчин чармайлт гарган, хоёр талын  тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нямбай хэрэгжүүлж, дээд давхаргын хэлхээ  холбоог чангатган, инноваци болон гуравдагч талын хамтын ажиллагаа зэрэг салбарын  хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Хоёр тал залуусын солилцоог идэвхтэй  өрнүүлэн, хоёр талын харилцаа тогтвортой сайжран хөгжихөд сайн сайхан нийгмийн  суурийг тавьж өгөхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:170
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой