Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

”Бүс ба зам” таван нас хүрлээ

2018 оны 01-р сараас 06-р сард Хятадын компаниуд ”Бүс ба зам”-д холбогдох 55 улс оронд шууд 7.68 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ”Бүс ба зам”-ын 61 улсуудтай хийх төслийн 1922 шинэ гэрээнд гарын үсэг зурж, шинэ гэрээний дүн 47.79 тэрбум ам.долларт хүрч, нийт эргэлт нь 38.95 тэрбум ам.доллар болсон хэнээн Хятадын Худалдааны яамнаас саяхан нийтэлжээ.

Энэ нь "Бүс ба зам"-ын хамгийн шинэ амжилт.

2013 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Торгоны замын эдийн засгийн бүс" болон "21-р зууны далайн торгоны зам" томоохон санаачилгыг дурдан гаргаж, хураангуйлан "Бүс ба зам"-ын санаачилга хэмээн нэрлэсэн. Түүний үндсэн агуулга нь дэд бүтцийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн холбоог дэмжих, улс орны бодлого, хөгжлийн стратегитай уялдуулах, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, зохицуулалттай, уялдаатай хөгжлийг дэмжих, нийтлэг хөгжилд хүрэх явдал юм.

2018 онд "Бүс ба зам"-ын санаачилга нь 5 дахь жилийн ойгоо тэмдэглэж байна.

100 гаруй улс орон, олон улсын байгууллагууд идэвхтэй дэмжин оролцож, олон тооны нөлөө бүхий онцгой төсөл амжилттай хэрэгжсэн. "Хятад-Европын галт тэрэг" аялсан тоо нь 9000 гаруй удаад хүрч, олон улсын авто замын зорчигч болон ачаа тээврийн 356 шугам нэвтэрч, олон улсын чиглэлийн агаар аяллын шугам 403 болон нэмэгдэж, "Бүс ба зам" дагуух 43 улс орны шууд нислэг нээгдсэн.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд "Бүс ба зам" нь хөтөлбөр бодлого байснаасаа бодит үйл ажиллагаа болон өөрчлөгдөж, алсын хараатай бодит хэрэг болон биелэгдсэн юм.

Таван жилийн турш дээд зэрэглэлийн зураг төсөв, томоохон төслүүд, төлөвлөгөөг холбох, дэд бүтцээр холбогдох эсвэл корпорацын үйл ажиллагааны талд "Бүс ба зам" нь өндөр үр дүнд хүрсэн. Өнөө үед "Бүс ба зам"-ыг байгуулах дэлхийн хүч бий болж, "Бүс ба зам" нь олон улсын нийгмийн анхааралд хүрсэн  байна.

Таван жилийн турш "Бүс ба зам"-ын үр дүн маш хурдтай илэрч, нэр нөлөө нь улам нэмэгдэж, зам мөр нь илүү өргөжсөн байна. "Бүс ба зам" санаачилгын олсон ололт амжилтын гол нь дэлхийн энх тайван, хөгжлийн чиг хандлагыг дагаж, "Бүс ба зам" дагуух улс орны хөгжил хамтын ажиллагааны бодит хэрэгцээнд нийцэж, хилийн чанад дахь Хятад иргэний болон олон аж ахуйн нэгжийн идэвхтэй оролцоонд ашигтай.

Өнөөдөр "Бүс ба зам" нь мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийнхэнд орчин үед дэлхийд цар хүрээгээр хамгийн том олон улсын хамтын ажиллагааны индэр, хамгийн хүртээмжтэй олон улсын олон нийтийн "бүтээгдэхүүн" гэж санал болголоо. Сүүлийн үед "Олон улсын санхүүгийн форум (IFF) БНХАУ-ын 2018 оны тайлан"-д тусгагдсан дэлхийн хамгийн анхны "Бүс ба зам"-ын судалгаанд хамрагдсан улс орны төв банкнуудын 63 хувь нь "Бүс ба зам"-ын санаачилга нь маш чухал, ховорхон тохиох алтан боломж, мөн өнгөрсөн арван жилийн дэлхийн хамгийн чухал санаачилгуудын нэг гэж дүгнэсэн байна.

"Бүс ба зам" нь шинэ бодлого хөтөлбөр, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын сайн сайхан ирээдүйг байгуулахад бүс нутгийн болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн талд Хятадын төсөл хөтөлбөр, оюун ухаанаар хувь нэмрээ оруулсан юм. Мэргэжилтнүүд "Бүс ба зам" нь Хятадын шинэ эриний бүх талын нээлттэй стратеги, шинэ төрлийн даяаршил, дэлхийн шинэ засаглалын хамтын ажиллагааны санаачилгыг бий болгох, үүний зэрэгцээ Хятадын мөрөөдөл, дэлхийн мөрөөдөл, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын том үйл хэргийг нэгтгэх болно.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: Ардын сонин
Мэдээ үзсэн:287
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой