”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цөлжилтийн эсрэг тэмцэл нь ард иргэдэд үр өгөөжөө хүртээж байна

Хөвчийн элсэн цөл ӨМӨЗО-ы Ордос хотын хойд хэсэгт байрлах бөгөөд 18600 км ам.дөрвөлжин талбайгаараа Хятадад 7-рт бичигддэг юм.

Хиймэл дагуулын авсан зургаас харахад Хөвчийн элсэн цөл ногоон өнгөөр хучигдсан харагдана. Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдийн хамтарсан хүчин зүтгэлээр өнөөгийн Хөвчийн элсийг үр ашигтай засаж, үүний дүнд хүртсэн эдийн засгийн ашиг орлого нь малчин тариачдыг баяжих замаар хөтөлж байна.

Үзүүр хязгаар нь үл харагдах Хөвчийн элсэнд амьтан голтны бараа харагддаггүй байсан үе саяхан. 30 жилийн өмнө гэхэд хүмүүс "Хөвчийн элсэнд орсон хүн үхэхгүй ч гэсэн дутуу амьтай гарч ирнэ" гэцгээдэг байсан юм. Тэр үед малчин тариачдын жилийн орлого 400 юань ч хүрэхгүй байлаа. Намхан мөртлөө хуучин байшинд ам бүл олуулаа амьдарч, хавартаа элсэн шуурга шуурч, гэр байшинг нь элс шороо дарж, хаалгаа онгойлгож ч чадахгүй байсан юм. Элсэн цөлөөр аялах цорын ганц унаа бол тэмээ байсан, 100 километрийн замыг туулан хот орж ажил хэрэг хөөцөлдөх хүмүүс тэмээгээр ирж очиход 6, 7 хоног явдаг байлаа.

Манай сэтгүүлчид Хөвчийн элсний гүнд сурвалжлага хийж явах 7 хоногийн хугацаанд дурангаар авсан зургийг харахад Хөвчийн элс ногоон өнгөөр хучигдаж, зурсан зураас мэт авто зам үзүүр хязгааргүй үргэлжилнэ. Харин энд аж төрөн амьдарч буй малчин тариачдын амьдрал буцалж байгаа нь анзаарагдана.

Хөвчийн элсэн цөлд байдаг Дуут багийн малчин тариачдаас бүрдсэн урлагийн чуулга үндэсний зэрэглэлийн соёлын өв болох гүр дууны сургууль бэлтгэл хийж байгаа нь энэ юм. Эндэхийн иргэдийн амьдрал дээшилж сайжрахын хэрээр хүмүүс чөлөөт цагаараа урлагийн тоглолт сонирхдог болж, урлагийн чуулгын тоглолт ч олширч эхэлсэн юм.

Өөрчлөлт нээлт гүнзгийрч, Хятад улсын хүчин тасралтгүй сайжирснаар Хөвчийн элсний экологийн сэргэлт болон бүтээн байгуулалт илүү сайжрав. Малчин тариачин өвс мод тарьж байснаа экологийн сэргээлт, эрчимжсэн фермерийн аж үйлдвэр болон аялал жуулчлалын салбарыг ихээр хөгжүүлэх болов. Одоогоор Дуут багийн малчин өрх бүрийн жилийн дундаж орлого 120 мянга хүрэв. Энэ жил 40 настай Сэрэнбав тус багийн гишүүн юм. Тэднийх өөрийн гэсэн жуулчны бааз, нутаг бэлчээртэй мөртөө үхэр хонины фермертэй. Тэрээр: - Манай орлого гол төлөв жуулчны бааз, усны аж ахуй зэргээс орж ирлэг. Нийт цэвэр орлого бараг 114-115 мянган юаньд хүрдэг гэв.

Хэдэн арван жилийн турш Хятад улс болон орон нутгийн Засгийн газраас Хөвчийн экологийн бүтээн байгуулалтыг голлон удирдсаар ирсэн юм. Шинэ зуунд орсноос хойш ялангуяа 2012 онд болсон ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улс экологийн бүтээн байгуулалтын стратегийг идэвхтэй хэрэгжүүлж, Хөвчийн элсэнд оршдог Ордос хот ч бодлогоор дэмжих эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлж, ойжуулах, мал маллахыг хориглох, малчдын шинэ тосгоныг бүтээн байгуулах, экологийн аялал жуулчлалыг бий болгох зэргээр дамжин малчин тариачин хариуцах, хувьцаа эзэмших, түрээслэх, хөдөлмөр эрхлэх зэрэг олон арга хэлбэрээр экологийн бүтээн байгуулалтад оролцохыг дэмжсэн байна.

Бүртгэлийн дагуу 2011-2015 оны хугацаанд Засгийн газар болон нийгмийн олон салбараас Ордосын экологийн сэргээлт болон бүтээн байгуулалтад нийтдээ 19 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулав. Энэ нь шинэ Хятад улс байгуулагдсанаас 2011 он хүртэлх хугацаан дахь бүх хотын экологийн бүтээн байгуулалтын ерөнхий хөрөнгө оруулалтын 50 дахинтай тэнцэх болно. Эдгээр нь цөм малчин тариачин ядуурлаас ангижран баяжихад урьд өмнө байгаагүй боломж авчирсан байна.
2017 онд Хөвчийн элсийг ойжуулан зассан амжилттай ажиллагаа НҮБ-ын тунхагт бичигдэж, дэлхийн цөлжилтөөс хамгаалах үлгэр жишээ болов. НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн гүйцэтгэгч дарга Эрик Солхейм хэлэхдээ: Хөвчийн загварын хувьд элсэн цөл нь тулгараад буй асуудал биш юм. Харин тэр нь боломж юм. Орон нутаг ядуурлаас ангижруулах болон эдийн засгийг хөгжүүлэхийг уялдуулсан байна. Бид энэ үлгэр жишээгээр дэлхий дахинд цөлжилтийг ойжуулан сайжруулсан туршлага бүрдүүлэх шаардлагатай байна гэжээ. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1941
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой