Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтрэх удирдлагын журам

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн 637 дугаар зарлиг

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтрэх удирдлагын журам”-ыг 2013 оны 07-р сарын 03-ны өдрийн Төрийн Зөвлөлийн 15-р хурлаар батлан, 2013 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.


Ерөнхий сайд Ли Кэчян
2013 оны 07-р сарын 12-ны өдөр

Нэгдүгээр бүлэг. Ерөнхий зарчим

Нэг. Виз олгох болон гадаадын иргэд Хятадын хилийн дотор түр оршин суух буюу байнга оршин суухад үзүүлэх үйлчилгээ болон удирдлагын ажлыг илүү сайжруулахын тулд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтрэх удирдлагын журам” /цаашид “Хилээр нэвтрэх удирдлагын журам” гэж товчилно/-ыг боловсруулан гаргажээ.

Хоёр. Хятад улсаас гадаадын иргэд Хятадын хилээр нэвтрэх үйлчилгээ болон удирдлагын ажлыг зохицуулах механизм байгуулж, гадаадын иргэд хилээр нэвтрэхэд үйлчилгээ үзүүлэх болон удирдлагын ажлыг төлөвлөж, зохицуулж, хамтран ажиллана.

Муж, Өөртөө Засах Орон, шууд харьяа хотын Ардын Засгийн Газар нь өөрийн нөхцөл байдлаа үндэслэн гадаадын иргэд хилээр нэвтрэх үйлчилгээ болон удирдлагын ажлыг зохицуулах механизмыг байгуулж, мэдээлэл солилцох болон зохицуулах ажлыг сайжруулж, тус захиргааны цар хүрээнд гадаадын иргэд хилээр нэвтрэхэд үйлчилгээ үзүүлнэ.

Гурав. Цагдаагийн яамнаас Төрийн Зөвлөлийн холбогдох байгууллага нэгжтэй хамтран гадаадын иргэд хилээр нэвтрэх үйлчилгээ болон удирдлагын мэдээллийн индэр байгуулж, холбогдох мэдээллүүдийг хуваалцана.

Дөрөв. Гадаадын иргэдэд виз олгох удирдлагын ажил болон Хятадын хилд оршин суух удирдлагын ажлын явцад Гадаад Харилцааны Яам, Цагдаагийн яам зэрэг Төрийн Зөвлөлийн харьяа байгууллагууд өөрийн портал сайт, хилээр нэвтрэх ажлыг гүйцэтгэх үйлчилгээний газар зэрэгт гадаадын иргэд хилээр нэвтрэх тухай хууль, журам болон бусад мэдээллүүдийг бүрдүүлж өгнө.

Хоёрдугаар бүлэг. Визийн ангилал болон виз олгох

Тав. Дипломат виз, соиrтеѕу виз, албаны виз олгох цар хүрээ болон олгох арга хэлбэрийг Гадаад Харилцааны Яамнаас тогтооно.

Зургаа. Энгийн визийг дараах хэдэн төрөлд хуваах бөгөөд визэн дээр холбогдох Хятад галиг хавсаргана.

6.1. С ангилалтай визийг унааны үйлчилгээ, агаар аялал, агаарын тээвэр зэрэг үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын галт тэрэгний үйлчлэгч, олон улсын агаар аяллын үйлчлэгч, олон улсын хөлөг онгоцны үйлчлэгч, хамт яваа гэр бүлийн хүмүүс болон авто замаар олон улсын тээврийн ажил эрхэлж буй жолооч нарт олгоно.

6.2. D ангилалтай визийг хилээр нэвтрэн байнгын оршин суугчдад олгоно.

6.3. F ангилалтай визийг хилээр нэвтрэн солилцоо, айлчлал, судалгаа хийх хүмүүст олгоно.

6.4. G ангилалтай визийг Хятадын хилээр дамжин өнгөрөх хүмүүст олгоно.

J1 ангилалтай визийг Хятадад хэвлэл мэдээллийн байгууллагад урт хугацаагаар оршин суух гадаадын сурвалжлагчид олгоно.

J2 ангилалтай визийг хилийн дотор богино хугацаанд сурвалжлага хийх гадаадын сурвалжлагчид олгоно.

6.5. L ангилалтай визийг жуулчдад олгоно. Мөн багаар аялж буй хүмүүст олгоно.

6.6. М ангилалтай визийг арилжаа худалдаа эрхэлж буй хүмүүст олгоно.

6.7. Q1 ангилалтай визийг Хятад иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэд буюу Хятадад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийн дагалдан ирсэн гэр бүлийн хүмүүст олгоно.

Q2 ангилалтай визийг садан төрлөө эргэх зорилгоор богино хугацаанд оршин суугчид болон байнга оршин суух эрхтэй гадаадын иргэний садан төрөлд олгоно.

6.9. R ангилалтай визийг улсаас урьж ажиллуулж байгаа гадаадын мэргэжилтэнд олгоно.

6.10. S1 ангилалтай визийг Хятадын хилд ажил, сурлага зэрэг шалтгаанаар урт хугацаагаар оршин суугчийн хань нөхөр, аав ээж, 18 нас хүрээгүй хүүхэд, хань нөхрийн аав ээж болон бусад ажил хэргээс шалтгаалан хамт оршин суугчдад олгоно.

S2 визийг Хятадад богино хугацаагаар ажиллаж суралцаж байгаа хүмүүсийн гэр бүлийн хүмүүс, холбогдох ажил хэрэг эрхэлж буй хүмүүст олгоно.

6.11. Х1 ангилалтай визийг Хятадад урт хугацаагаар суралцахаар өргөдөл гаргасан хүмүүст олгоно.

Х2 ангилалтай визийг Хятадад богино хугацаатай суралцахаар өргөдөл гаргасан хүмүүст олгоно.

6.12. Z ангилалтай визийг Хятадад ажиллахаар хүсэлт тавьсан хүмүүст олгоно.

Долоо. Гадаадын иргэд виз авах өргөдөл гаргахад өргөдлийн маягт бөглөж, өргөдөл гаргасан хүний гадаад паспорт буюу олон улсын аяллын үнэмлэх, стандартад нийцсэн цээж зураг, өргөдөл гаргахад шаардах бичиг баримт зэргийг тушаана.

7.1. С ангилалтай визийг авах өргөдөл гаргахад гадаадын тээврийн компаниас гаргасан баталгааны бичиг болон Хятадын хил дэх холбогдох байгууллагаас гаргасан урилгын бичгийг тушаана.

7.2. D ангилалтай биз авах өргөдөл гаргахад Цагдаагийн яамнаас өгсөн гадаадын иргэний байнга оршин суугчийн гэрчилгээг тушаана.

7.3. F ангилалтай виз авах өргөдөл гаргахад Хятадын талаас урьсан урилгын бичгийг тушаана.

7.4. G ангилалтай виз авахад аяллынхаа цаг хугацаа, нисэх онгоц, хөлөг онгоцны тасалбар, суудлын дугаар зэргийг бүрдүүлж өгнө.

7.5. J1, J2 ангилалтай виз авах өргөдөл гаргахад Хятадад урт хугацаагаар оршин суугаа гадаадын хэвлэл мэдээллийн байгууллага, гадаадын сурвалжлагчийн сурвалжлага хийх зөвшөөрлийн бичиг болон холбогдох материалыг бүрдүүлж өгнө.

7.6. L ангилалтай виз авах өргөдөл өгөхөд жуулчны баазын аяллын төлөвлөгөө, хөтөлбөр зэрэг материалыг бүрдүүлж өгнө. Багаар аялж яваа хүмүүс жуулчны баазын урилгын бичгийг бүрдүүлж өгнө.

7.7. М ангилалтай виз авах өргөдөл гаргахад Хятадын хилд хамтран ажиллаж буй бизнесмений урилгыг бүрдүүлж өгнө.

7.8. Q1 ангилалтай виз авах өргөдөл гаргахад гэр бүлээрээ хамт оршин суух шалтгаанаар өргөдөл өгч буй хүмүүс Хятадын хил нутагт амьдарч байгаа Хятадын иргэн, Хятадын хилд байнга оршин суух эрхтэй гадаадын иргэний урилга болон гэр бүлийн харьцааны тухай тодорхойлолтын бичгийг бүрдүүлж өгнө. Хэрэв бусдад өргүүлсэн шалтгаанаар хил нэвтрэх өргөдөл гаргах бол итгэмжлэлийн бичиг материал зэргийг бүрдүүлж өгнө.

Q2 ангилалтай виз авах өргөдөл гаргахад Хятадын хил нутагт амьдарч байгаа Хятадын иргэн, Хятадын хилд байнга оршин суух эрхтэй гадаадын иргэний урилгын бичиг байх хэрэгтэй.

7.9. R ангилалтай виз авах өргөдөл гаргахад Хятадын засгийн газрын холбогдох байгууллага нэгжээс зөвшөөрсөн гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулах нөхцөл, шаардлагад нийцсэн байх бөгөөд шаардлагын дагуу холбогдох бичиг баримтыг зэрэг тушаана.

7.10. S1, S2 ангилалтай виз гаргахад ажиллаж, сурч буй шалтгаанаас Хятадын хилд оршин суух эрхтэй гадаадын иргэдийн урилгын бичиг, гэр бүлийн гишүүдийн харьцааны тодорхойлолт буюу хувийн ажил хэргийн тухай тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлж өгнө.

7.11. Х1 ангилалтай виз авах өргөдөл гаргахад холбогдох албан байгууллага нэгжээс гаргасан элсэлтийн мэдэгдэл болон удирдах байгууллага нэгжээс гаргасан гэрчилгээний бичиг баримтыг өгнө.

Х2 ангилалтай виз авах өргөдөл гаргахад холбогдох албан байгууллага нэгжээс гаргасан элсэлтийн мэдэгдлийг бүрдүүлж өгнө.

7.12. Z ангилалтай виз авах өргөдөл гаргахад ажлын зөвшөөрлийн тодорхойлолт буюу гэрчилгээг бүрдүүлж өгнө.

Виз олгож буй албан байгууллага бодит хэрэгцээ шаардлагын дагуу бусад өргөдлийн бичиг баримтыг зэрэг хангаж өгөхийг шаардаж болно.

Найм. Гадаадын иргэд дараах нөхцөл байдалд холбогдсон бол гадаадад суугаа виз олгох албан байгууллагуудын шаардлагын дагуу ярилцлага өгнө.

8.1. Оршин суух өргөдөл гаргах бол

8.2. Хувийн мэдээлэл, хилээр орох учир явдлыг хянан шалгаж, баталгаажуулах шаардлагатай бол

8.3. Хилээр орох буюу гарах эрхийг нь хаасан тэмдэглэлтэй бол

8.4. Уулзаж ярилцах шаардлагатай бусад нөхцөлүүд

Гадаадад суугаа виз өгөх байгууллага нэгж хэрэв Хятадын хилийн доторх холбогдох байгууллагаас мэдээллийг хянан шалгаж, баталгаажуулах шаардлагатай үед холбогдох байгууллагууд тус ажилд дэмжлэг үзүүлнэ.

Ес. Виз олгох байгууллагаас хянан шалгаж, виз олгох нөхцөлийг хангасан бол виз олгож, хилээр орсны дараа оршин суух үнэмлэх авах шаардлагатай үед виз олгосон байгууллага визэн дээр оршин суух үнэмлэх авах хугацааг тодорхойлж бичнэ.

Гуравдугаар бүлэг. Оршин суух удирдлагын тухай

Арав. Гадаадын иргэд виз аван хилээр орж ирсний дараа төрийн заалтуудын дагуу оршин суух учир шалтгаанаа өөрчлөх шалтгаанаар хилээр орохыг зөвшөөрсөн нөхцөл байдалд эсвэл шинэ паспорт буюу багийн виз мэдүүлсний дараа оршин сууж буй шалтгааныг өөрчлөх, эсвэл багийн аяллын хүсэлтийг өөрчлөх тохиолдолд мужийн түвшинд буюу түүнээс дээш түвшний орон нутгийн нийтийн Цагдаагийн байгууллагын хилээр нэвтрэх удирдлагын байгууллагад хандаж визээ өөрчилж болно.

Арван нэг. Хятадын хил нутагт байгаа гадаадын иргэдэд олгосон визээ хулгайд алдаж, үрэгдүүлсэн тохиолдолд өргөдөл бичиж, тухайн цагт нь оршин сууж буй нутгийнхаа захиргааны Цагдаагийн байгууллагын хилээр нэвтрэх удирдлагын байгууллагад өргөдөл гаргана.

Арван хоёр. Гадаадын иргэн визээ сунгуулах, солих, нөхөх болон оршин суух үнэмлэх авахад өргөдлийн маягт бөглөж, тус хүний гадаад паспорт болон олон улсын аяллын үнэмлэх, дүрэм тогтоолын заалтын дагуу цээж зураг, өргөдөлтэй холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө.

Арван гурав. Гадаадын иргэн визээ сунгуулах, солих, нөхөн авах болон оршин суух үнэмлэх авч болох нөхцөл байдалд хүрсэн бол Цагдаагийн газрын хилээр нэвтрэх удирдлагын байгууллага нь долоо хоногийн дотор хариу өгөх хэрэгтэй.

Гадаадын иргэн визээ сунгуулах, солих, нөхөн авах болон оршин суух үнэмлэх авч болох нөхцөл байдалд хүрэхгүй бол Цагдаагийн газрын хилээр нэвтрэх удирдлагын байгууллага нь бүрдүүлэх ёстой бичиг баримтыг хувь хүнд нь мэдэгдэнэ.

Өргөдөл гаргасан гадаадын иргэний гадаад паспорт болон олон улсын аяллын үнэмлэх нь виз авахаар хураалгасан хугацаанд виз авах тодорхойлолтоор Хятадын хил нутагт хуулийн дагуу оршин сууж болно.

Арван дөрөв. Цагдаагийн байгууллагын хилээр нэвтрэх удирдлагын байгууллагаас гаргасан визийн хугацааг сунгуулах нь зөвхөн Хятадын хилд байх энэ хугацаанд хүчинтэй бөгөөд визийн хилээр орох тоо болон хилээр нэвтрэх хүчинтэй хугацаатай холбогдохгүй. Визийн нийт сунгуулсан хугацаа нь визэн дээрх оршин суух хүчинтэй хугацаанаас их байж болохгүй.

Арван тав. Оршин суух үнэмлэхийг дараах хэдэн төрөлд ангилна.

15.1. Ажлын оршин суух үнэмлэх нь Хятадын хил нутагт ажиллаж буй хүмүүст олгоно.

15.2. Суралцан оршин суух үнэмлэх нь Хятадын хил нутагт урт хугацаагаар суралцаж буй хүмүүст олгоно.

15.3. Сурвалжлагчийн оршин суух үнэмлэх нь гадаадаас Хятадад байнга суугаа хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах гадаадын сурвалжлагчид олгоно.

15.4. Гэр бүлээрээ оршин суух үнэмлэх нь гэр бүлээрээ оршин суух шаардлагатай Хятадын хил нутагт байгаа Хятадын иргэдийн гэр бүлийн гишүүд болон Хятадад байнга оршин суух эрх авсан гадаадын иргэдийн гэр бүлийн гишүүд, бусдад өргүүлсэн зэрэг учир шалтгаанаас Хятадын хилд оршин сууж буй хүмүүст олгоно.

15.5. Хувийн хэргээр оршин суух үнэмлэх нь Хятадын хил нутагт урт хугацаагаар хамаатан саднаа эргэж, ажил, сурлага зэрэг шалтгаанаас Хятадын хил нутагт оршин суугаа гадаадын иргэдийн хань нөхөр, ээж аав, 18 нас хүрээгүй хүүхэд, хань нөхрийн ээж аав, бусад хувийн хэрэгт холбогдсон Хятадын хил нутагт оршин суух шаардлагатай хүмүүст олгоно.

Арван зургаа. Гадаадын иргэд оршин суух үнэмлэх авах өргөдөл гаргахдаа өргөдөл өгсөн хүний гадаад паспорт буюу олон улсын аяллын үнэмлэх зэрэг бусад үнэмлэх, дүрэм тогтоолын заалтын дагуу цээж зураг, өргөдөл гаргасан учир шалтгаан, холбогдох бичиг баримт зэргийг бүрдүүлж өгөх бөгөөд тус хүн өөрийн биеэр тухайн оршин суух нутгийнхаа захиргааны Цагдаагийн газрын хилээр нэвтрэх удирдлагын байгууллагад бичиг баримтаа бүрдүүлж, хурууны хээ зэрэг тус хүнийг гэрчлэх баримтуудыг өгч бүртгүүлнэ.

16.1. Ажлын оршин суух үнэмлэх авахад ажлын зөвшөөрлийн үнэмлэх зэрэг бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Улсын хэмжээнээс урьж ажиллуулж буй мэргэжилтнүүд дүрэм тогтоолын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө.

16.2. Суралцан оршин суух үнэмлэх авахад дүрэм тогтоолын дагуу суралцаж буй сургуулиас суралцах хүчин бүхий хугацааг тодорхойлсон бичиг баримт зэргийг бүрдүүлж өгнө.

16.3. Сурвалжлагчийн оршин суух үнэмлэх авахад удирдах байгууллагаас гаргасан бичиг баримт болон сурвалжлагчийн үнэмлэхийг бүрдүүлж өнгө.

16.4. Гэр бүлээрээ оршин суух үнэмлэх авахад гэр бүлийн гишүүдийн харьцаа болон өргөдлийн шалтгаан зэрэг баримт бичгийг бүрдүүлж өгнө. Бусдад өргүүлсэн зэрэг шалтгаанаас оршин суух үнэмлэх авах бол итгэмжилсэн бичиг баримт болон тодорхойлолт зэрэг гэрчлэх бичиг баримтыг бүрдүүлж өгнө.

16.5. Хувийн ажил хэргээр оршин суух үнэмлэх авахад хамаатан саднаа эргэж, урт хугацаагаар оршин суух шаардлагатай үед хамаатан садны харьцааны тодорхойлолт, Хятадын хилд байгаа хүний оршин суух үнэмлэх зэрэг гэрчлэх бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө.

Хил нутагт хувийн ажил хэргийг шийдвэрлэх шаардлагатай үед Хятадын хил нутагт оршин суух шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгнө.

Гадаадын иргэн нэг жилээс дээш хугацаатай оршин суух үнэмлэх авах өргөдөл гаргахад дүрэм тогтоолын дагуу эрүүл мэндийн шинжилгээний тодорхойлолт бүрдүүлж өгнө. Эрүүл мэндийн бичиг нь 6 сарын хүчинтэй байна.

Арван долоо. Гадаадын иргэн оршин суух үнэмлэхийн хугацаа сунгах, шинэчлэх, нөхөн авах хүсэлт гаргахдаа хүснэгт бөглөсөн байх бөгөөд тухайн хүний паспорт буюу бусад олон улсын аяллын үнэмлэх, дүрэм тогтоолын заалтын дагуу цээж зураг болон хүсэлтийн шалтгаанд холбогдсон бичиг баримтыг өгсөн байх.

Арван найм. Гадаадын иргэн оршин суух үнэмлэх буюу оршин суух үнэмлэхийг сунгах, шинэчлэх, нөхөн авах хүсэлтийн бичиг баримт нь шаардлага хангасан тохиолдолд Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын албанаас 15 хоногийн хүчин бүхий хугацаанд авч хэлэлцэн хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хүсэлтийг шийдэх эсэх нь тодорхойлогдоно.

Гадаадын иргэн оршин суух үнэмлэх буюу оршин суух үнэмлэхийг сунгах, шинэчлэх, нөхөн авах хүсэлтийн бичиг баримт нь шаардлага хангахгүй тохиолдолд Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын албанаас хүсэлт гаргасан тухайн хүнд тавигдах шаардлага болон нөхөж бүрдүүлэх хүсэлтийн бичиг баримтыг нэг удаа тодруулж өгнө.

Өргөдөл гаргасан гадаадын иргэний гадаад паспорт болон олон улсын аяллын үнэмлэх нь виз авахаар хураалгасан хугацаанд виз авах тодорхойлолтоор Хятадын хил нутагт хуулийн дагуу оршин сууж болно.

Арван ес. Гадаадын иргэн виз, оршин суух үнэмлэхийг сунгах, шинэчлэх, нөхөн авах, үнэмлэхийг хэвээр байлгах хүсэлт гаргахад дараах шаардлага тавигдана. Урилга явуулсан албан байгууллага буюу хувь хүн, хүсэлт гаргасан тухайн хүний хамаатан садан, холбогдох тусгай зориулалттай үйлчилгээний байгууллага орлон гүйцэтгэж болно.

19.1. 16 нас хүрээгүй буюу 60 нас хүрсэн, өвчний улмаас явж суухад хүндрэлтэй хүмүүс

19.2. Анх удаа хил гарч байгаа биш, Хятад улсад байгаа хугацаанд оршин суусан нөхцөл байдал сайн байх.

19.3. Урилга явуулсан албан байгууллага буюу хувь хүн нь гадаадын иргэн Хятад улсын хилд байх хугацаанд хэрэглээний баталгаа хангасан байх.

Гадаадын иргэн оршин суух үнэмлэхийн хүсэлт гаргахад Хятад улсад эрэлт хэрэгцээтэй байгаа гадаадын өндөр зэрэглэлийн боловсон хүчин болон яаралтай шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, дээрх заалтын нэг нь журамд нийцсэн тохиолдолд урилга явуулсан албан байгууллага буюу хувь хүн, хүсэлт гаргасан тухайн хүний хамаатан садан, холбогдох үйлчилгээний байгууллага орлон хүсэлт гаргаж болно.

Хорь. Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын алба ярилцлага авах, утсаар тодруулах, газар дээр нь шалгах зэрэг хэлбэрээр хүсэлт гаргасан шалтгааны үнэн бодит байдлыг шалгахад, хүсэлт гаргасан тухайн хүн болон бэлдсэн урилга, гэрчилгээний бичиг баримт хангасан албан байгууллага ба хувь хүн нь дэмжиж ажиллах хэрэгтэй.

Хорин нэг. Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын алба нь дараах тохиолдолд гадаадын иргэнд виз буюу оршин суух үнэмлэхийг сунгах, шинэчлэх, нөхөн олгох, хэвээр үлдээхийг шийдэхгүй.

21.1. Шаардлага хангаагүй бичиг баримт

21.2. Хүсэлт гаргах явцад хуурамчаар үйлдсэн

21.3. Хятад улсын холбогдох хууль дүрэм, засгийн хуулийг зөрчсөн, Хятад улсын хилд оршин суух боломжгүй

21.4. Виз буюу оршин суух үнэмлэхийг сунгах, шинэчлэх, нөхөн өгөх, хэвээр үлдээх гэрчилгээ олгохыг зөвшөөрөхгүй бусад тохиолдол

Хорин хоёр. Суралцах төрлийн оршин суух үйлчилгээтэй гадаадын иргэн сургуулиас гадна түр хугацаанд ажил хийж, хэрэглээний мөнгө олох буюу дадлага хийх шаардлагад тухайн сургуулийн зүгээс зөвшөөрсөн тохиолдолд Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын албанаас оршин суух үнэмлэхэд хэрэглээний мөнгө олох буюу дадлага хийсэн газар, хугацаа зэрэг мэдээллийг тодорхойлж өгөх хүсэлт гаргах ёстой.

Хорин гурав. Хятад улсын хил дэх гадаадын иргэн үнэмлэх гэрчилгээгээ гээсэн, үрэгдүүлсэн, булаалгасан зэрэг шалтгаанаар хүчин бүхий паспорт буюу олон улсын аяллын үнэмлэх аваагүй, Хятад улсад суугаа тухайн орны холбогдох асуудлыг шийдэх боломжгүй тохиолдолд оршин суугаа газрынхаа шяний зэрэглэлээс дээших орон нутгийн засгийн газрын Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын албанд хилээр гарах хүсэлт гаргана.

Хорин дөрөв. Хилээр орох үнэмлэхэд оршин суух хүрээ нь тодорхойлогдсон гадаадын иргэнийг хилийн шалгалт хийх байгууллага түр хугацаанд хилээр орохыг зөвшөөрнө. Оршин суух орон бүсийг нь хязгаарласан гадаад иргэн заасан хүрээнд үлдэж болно.

Хорин тав. Гадаадын иргэн Хятад улсын хилд дараах заалтын аль нэгийг зөрчсөн бол хууль бусаар оршин суусанд тооцогдоно.

25.1. Виз, түр хугацаанд оршин суух үнэмлэхэд заасан хугацаа нь дууссан тохиолдолд

25.2. Визгүй зорчих хугацаанд гадаадын иргэн визгүй байх хугацаанаас хэтэрсэн тохиолдолд

25.3. Гадаадын иргэн хүчин бүхий хугацааг хэтэрч оршин суугаа орон бүсэд байх

25.4. Бусад хууль бус аргаар оршин суусан тохиолдолд

Хорин зургаа. Гадаадын иргэнийг урилгаар ажиллуулж байгаа буюу гадаадын сурагчийг элсүүлсэн сургууль дараах зүйлийн аль нэг тохиолдолд тухайн орон нутгийнхаа шяний зэрэглэлээс дээших засгийн газрын Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын албанд хандана.

26.1. Урилгаар ажиллуулж байгаа гадаадын иргэн ажлаасаа буусан буюу ажлын газраа сольсон тохиолдолд

26.2. Элссэн гадаад оюутан сургуулиа төгссөн, хичээллэж дууссан, хичээлээ тасалдуулсан, сургуульд сурч байсан, өмнөх элссэн сургуулиасаа гарсан

26.3. Урилгаар ажиллуулж байгаа гадаадын иргэн, элссэн гадаад оюутан нас барсан, сураг тасарсан зэрэг тохиолдолд

Хорин долоо. Санхүү, боловсрол, эмнэлэг, цахилгаан холбоо зэрэг албан байгууллага нь гадаадын иргэний мэдээллийг тулган шалгаж, Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын албанаас бодит мэдээлэл авах хүсэлт гаргаж болно.

Хорин найм. Гадаадын иргэн дипломат, томилолт зэргээр Хятад улсын хилд түр хугацаанд байх шаардлагатай бол гадаад харилцааны албаны холбогдох журмын дагуу шийднэ.

Дөрөвдүгээр бүлэг. Мөрдөн шалгах болон буцаах

Хорин ес. Цагдаагийн газар бодит шаардлагаар нутаг буцаах газар байрлуулж болно. Хилийн хуулийн 60 дугаар заалтад гадаадын иргэнийг түр хорьж байцаах үед 24 цагийн дотор тухайн хүнийг түр хорих газар буюу нутаг буцаах газар байлгана.

Цаг агаар буюу тухайн хүний эрүүл мэндийн байдлаас болж тэр дор нь хилээс гаргаж нутаг буцаах, хилээр гаргах боломжгүй тохиолдолд холбогдсон хуулийн бичиг баримтын дагуу тухайн гадаадын иргэнийг түр хориход буюу нутаг буцаах газар байлгана.

Гуч. Хилийн хуулийн 61 дүгээр заалтад гадаадын иргэний үйл ажиллагааны орон зайг хязгаарласан бол шийдэх бичиг өгөх ёстой. Үйл ажиллагааны орон зай нь хязгаарлагдсан гадаадын иргэн заасан хугацаанд Цагдаагийн газар бүртгүүлсэн байх, албан байгууллагын зөвшөөрөлгүйгээр амьдрах орчноо солих буюу хязгаарласан газраас явахгүй байх.

Гучин нэг. Хилийн хуулийн 62 дугаар заалтад гадаадын иргэнийг албан ёсоор хил гаргасан бол тухайн хэргийг шийдсэн албан байгууллага нь ямар хугацаа хүртэл хилээр орохыг хориглохоо мэдэгдэх ёстой.

Гучин хоёр. Гадаадын иргэн хилээр гарах төлбөрөө өөрөө даана. Тухайн хүн даах боломжгүй бол хууль бусаар ажилд орсонд тооцогдоно. Хууль бусаар ажилд авсан албан байгууллага буюу хувь хүн даана. Бусад тохиолдолд гадаадын иргэн Хятад улсын хилд оршин суух боломжийг хангаж өгсөн албан байгууллага буюу хувь хүн төлбөрийг даах ёстой.

Гадаадын иргэнийг албадан нутаг буцаахад шяний зэрэглэлээс дээших засгийн газрын Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын хилийн шалгалтын алба гүйцэтгэнэ.

Гучин гурав. Гадаадын иргэнийг заасан хугацаанд хилээс гаргах шийдвэр гаргасан албан байгууллага өмнөх хил гарах бичиг баримтыг хүчингүй болгох буюу хураан авч түр хугацаанд үлдэх бичгийг нөхөн олгож, хилээс гарах хугацааг тодруулж өгнө. Хилээс гарах хугацааг хамгийн удаанаа 15 хоногоос хэтрүүлэхгүй байх.  

Гучин дөрөв. Дараах байдлын нэг үүсвэл виз ба оршин суух үнэмлэхийг нь тухайн үнэмлэхийг олгосон албан байгууллагаас хүчингүй болгоно.

34.1. Виз ба оршин суух үнэмлэх нь урагдах, гээгдэх буюу хулгайлагдах

34.2. Тогтсон хугацааны дотор хилээс гарах бичиг авах буюу хилээр хүргэгдэн гаргах, хөөгдөх зэрэг байдалд виз ба оршин суух үнэмлэхээ гадаадын иргэн харьяатын газар тушаагаагүй байх

34.3. Оршин суух эцсийн хугацаагаа хойшлуулж, тогтсон хугацаанд Цагдаагийн газарт өргөдөл бичээгүй буюу Цагдаагийн газраас мэдэгдэхэд цаг тухайд нь заавар ёсоор биелүүлээгүй тохиолдолд

34.4. Хилээр орж гарах хуулийн 21, 31 дүгээр заалтын дагуу виз ба оршин суух үнэмлэх олгоогүй тохиолдолд

Албан байгууллагаас хууль ёсоор виз ба оршин суух үнэмлэхийг нь хүчингүй болгосон бол тухайн цагаас эхлэх буюу олон нийтэд зарлах маягаар хэрэгжүүлж болно.

Гучин тав. Дараах байдлын нэг нь үүсвэл албан байгууллагаас гадаадын иргэний виз ба оршин суух үнэмлэхийг хураах буюу хүчингүй болгоно.

35.1. Виз ба оршин суух үнэмлэх олгосон албан байгууллагаас хүчингүй болгох буюу тухайн виз ба оршин суух үнэмлэх өөр хүнд хууль бусаар ашиглагдах

35.2. Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, өөрчлөх зэрэг хууль бус арга замаар авсан виз ба оршин суух үнэмлэх

35.3. Тогтсон хугацааны дотор хилээс гарах бичиг авах, хилээс хүргэгдэн гарах, хөөгдөх зэрэг тохиолдолд

Хүчингүй болгосон аль эсвэл хурааж авсан албан байгууллага нь виз ба оршин суух үнэмлэх олгосон байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Тавдугаар бүлэг. Дагалт дүрэм

Гучин зургаа. Нарийн агуулгыг тайлбарлах нь

36.1. Визийн хилээр нэвтрэх удаа: тухайн хүн визийн хүчин бүхий хугацаанд хилээр нэвтрэх удаа

36.2. Визийн хил давах хүчин бүхий хугацаа: тухайн хүний визийн хил давах боломжит хугацаа. Виз олгосон албан байгууллага тодорхойлоогүй нөхцөл байдалд виз нь олгосон өдрөөсөө эхэлж хүчинтэй болох ба хүчингүй болох өдрийг нь бээжингийн цагаар тухайн өдрийн 24 цаг хүртэл бодно.

36.3. Визийн оршин суух хугацаа: тухайн хүн хил давснаас хойш тухайн улсад оршин сууж болох цагийн хязгаар. Хил давсан өдрөөс эхэлж бодно.

36.4. Богино хугацаа: Хятадад 180 өдрөөс хэтрэхгүй хугацаанд оршин суух. /180 дахь өдрийг багтаана/

36.5. Урт хугацаа буюу байнгын чанартай оршин суух: Хятадад 180 өдрөөс илүү хугацаанд оршин суух.

Тус зурвасыг Цагдаагийн газрын хилээр нэвтрүүлэх удирдлагын албанаас тогтоосон ажлын өдрөөр бодно. Амралтын өдрийг оруулахгүй.

Гучин долоо. Гадаад явдлын яамны тогтоосноор чухал бүхий байдалд гадаад улсад байгаа виз олгох албан байгууллага нь орон нутгийн албан байгууллагаар гадаадын иргэний визийн өргөдлийг хүлээн авах, дансанд оруулах, асуулт хариулт зэрэг үйлчилгээний чанартай ажлыг орлон гүйцэтгэж болно.

Гучин найм. Визийг Гадаад Харилцааны Яам ба Цагдаагийн газар хамтран шийдэж, оршин суух үнэмлэхийг Цагдаагийн газраас шийднэ.

Гучин ес. Тус зурвасыг 2013 оны 09-р сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлжээ. Иймээс 1986 оны 12-р сарын 03-ны өдрийн Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр, 1986 оны 12-р сарын 27-ны өдөр Цагдаагийн газар, гадаад явдлын яамнаас нийтэлсэн, 1994 оны 07 сарын 13-ны өдөр, 2010 оны 04 сарын 24-ний өдөр Төрийн Зөвлөлөөс шүүж нийтэлсэн “БНХАУ-ын иргэн болон гадаадын иргэдийн хилээр нэвтрүүлэх удирдлагын дүрмийг хэрэгжүүлэх зарчим” бүгд хүчингүй болно.

 

 

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:1098
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой