Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Монгол хэлний авианы орчуулгын программ ашиглалтад орлоо

Монгол хэлний авианы орчуулгын программ ашиглалтад орлоо.

Үг хэл ойлголцолгүйгээс болон эмнэлэгт хандахад хүндрэл учрах, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээ борлуулахад төвөгтэй байх зэрэг нь Өвөр Монголчуудад тулгарч байгаа нэг асуудал юм. Хэл бичгийн мэдээлэл техникжиж, автомат орчуулга, дата сан, ухаалаг төхөөрөмж зэрэг мэргэжлийн хөгжил дэвшил нь энэ асуудлыг нэг хэмжээнд шийдэх боломжтой болгож байна.

Өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Хөххотод болсон хэвлэлийн бага хурлаар Хятадын Үндэстний Хэл бичгийн орчуулгын товчооны мэргэжилтнүүд сүүлийн үед хийсэн Монгол хэл бичгийн хэрэглээний талын 13 программ хангамжийг олон нийтэд танилцуулсан байна. Үүнд: Монгол хэлний электрон толь, Монгол бичгийн үсгийн алдааг хянах программ, Монгол хэлний текстийг ялган таних программ (OCR), Монгол хэлний авиаг ялган таних буюу авиаг үсэг болгон хөрвүүлэх программ хангамжаас гадна Монгол хэл бичгийн орчуулгын программуудыг танилцуулсан байна. Тухайлбал: Монгол-Хятад, Хятад-Монголын хооронд бичгийн орчуулга болон аман орчуулгыг хийх программ нь хэрэглэгчдийн анхаарлыг их татаж байв.

“Монгол-Хятад хэлний ярилцлага” программ хангамж нь хоёр хүний харилцан яриаг шууд орчуулах чадвартай юм. Тухайлбал, утсаараа хятадаар ярихад нөгөө хүнд монголоор орчуулагдан очих боломжтой.  “Монгол-Хятад үг авианы синхрон орчуулга”-ын программ нь ч мөн өмнөх программтай ижилхэн гүйцэтгэлтэй аж.

Энэ төрлийн Монгол хэл бичгийн хэрэглээний програмуудыг суурилуулахад хялбар, авиа–үсгийн хөрвөлт хурдан, ярихад л орчуулдаг бөгөөд нарийвчилсан хэмжээ өндөр зэрэг онцлогтой. Хятад дахь Монголчууд найман муж орноор оршин суухдаа одоог хүртэл зарим нь хятадаар ойлгохгүй, ярьж чаддаггүй хүн олон байдаг. Энэ нь орон нутгийнхаа эдийн засгийг хурдтай хөгжүүлэх, орчин үеийн нийгмийн хөгжилтэй мөр зэрэгцэхэд бас нэгэн саад болж байна. Монгол хэл бичгийн хэрэглээний программ нь эдгээр асуудлыг нэг хэмжээнд шийдэхээс гадна Монгол хэл бичгийн хэрэглээний цар хүрээг тэлэх, Монгол үг хэл, соёлоо хамгаалж хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг тус хуралд оролцсон хүмүүс санал нэгтэй хүлээн зөвшөөрч байв. 

Зохиогч:Бэлтгэсэн: Хишигбаяр
Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://www.solongonews.mn
Мэдээ үзсэн:197
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой