Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Авьяаслаг багачууд соёлын наадамд ая дууны бэлэг барилаа

15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Хятад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын агуулгын нэг болох “Тал нутгийн содон багачууд” уран сайхны тоглолт 08 дугаар сарын 06-ны өдөр Хөххотод боллоо.

Энэ удаагийн хүүхдийн уран сайхны тоглолт нь 15 дахь удаагийн Хятад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын агуулгын нэг болно. Мөн хүүхэд багачуудын уран сайхны тоглолт анх удаагаа тал нутгийн соёлын наадамд орж байгаараа онцлог боллоо.

Тоглолтод Өвөр Монголын 12 аймаг хотын авьяаслаг багачууд оролцож, дуу, бүжиг, шүлэг, шог яриа зэрэг баялаг агуулгатай 18 тоглолтоо хуран цугларсан үзэгчдэд өргөн барилаа. 

Хөлөнбуйр хотын 9 настай хүү Азжаргал “Цэнгэлт наадам”-ыг дуулахад Шилийнгол аймгийн Сөнид нутгийн бяцхан бүжигчин Арураа болон Ханамж нар “Нутаг” хэмээх бүжиг бүжиж, тал нутгийн хүүхдийн нутаг усандаа хайрлах сэтгэлийг илэрхийлжээ. Хятад улсын дотоод гадаадын уран сайхны тоглолтод олон удаа оролцож явсан Ордос хотын Отогийн өмнөд хошууны “Айзам найрал дууны баг” нь “Дуулцгаая, Бүжицгээе” хэмээх найрал дуугаа дуулж, тал нутгийн хүүхэд дэлхийн түмэнд уран бүтээлээ таниулж яваа ид шидийг мэдрүүлжээ. 

Хөлөнбуйр хотоос ирсэн авьяаслаг хүү Авьяасыг танихгүй хүн гэж үгүй. Авьяас хүү энэ удаагийн тоглолтод хөтлөгчийн үүргээ сайн биелүүлсний дээр “Тэнгэрийн хаяанд” дуугаа дуулжээ. Хүүхдийн тоглолт сайхан болж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж байлаа. Тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь алдарт дуучин Дэдмаа багш хоёр ач охин Дууля, Дэгжиний хамт хот тохижилтын ах эгч нарт зориулан “Та бол хамгийн сайхан хүн” дуугаа өргөн барьжээ. Хотын өнгө үзэмж, хотын иргэдийн аз жаргалын төлөө гудамж талбайг цэвэрлэн чимээгүй зүтгэсээр байгаа билээ гээд Дэдмаа багш дуугаараа хүмүүсийг уриалан хот тохижилтынхонд хайр хүндэтгэлээ хүргэлээ. 

Дэдмаа багш 13 настай анх Улаанмөчирт орсон тухайгаа дурсан ярьсан ба урлагт хайртай хүүхэд багачууддаа урам хайрлав. Дуу нь уянгалж, хуур нь хөглөсөн хүүхдийн уран сайхны тоглолт нь Өвөр Монголын 12 аймаг хотын 12 төлөөлөгч хүүхдийн дуулсан “Дундад улс” хэмээх ая дуугаар хөшгөө хаажээ. 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:242
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой