Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Бүсгүй минь ийм үгсийг өөртөө хэзээ ч хэлж болохгүй

Бүсгүй минь ийм үгсийг өөртөө хэзээ ч хэлж болохгүй

Хэзээ нэг өдөр хамгийн хайртай хүн тань “Өөдгүй, арчаагүй, чиний муугаас боллоо” гэж зэмлэвэл гайхах хэрэггүй. Энэ бол таны өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлэмж шүү дээ. Тэгвэл өнөөдрөөс эхлээд ам хэл үг үйлдлээ хянаж сурцгаая. Харааж зүхэхийн оронд жаахан алдаагаа овжин засаж, нууж сурах хэрэгтэй шүү.

Бүсгүй минь ийм үгсийг өөртөө хэзээ ч хэлж болохгүй.

Амьдралд алдах онох нь их. Бид өдөр тутамдаа ялимгүй алдаа гаргаж л байдаг даа. Энэ бол байдаг л энгийн зүйл. Энгийн зүйлийг энгийн л байлгах хэрэгтэй бүсгүй минь. Гэвч бид жаахан алдаа дутагдлаа хэт томруулан дөвийлгөж, өөрөө өөрийгөө үнэ цэнэгүй болгож байдгаа тэр бүр анзаардаггүй. “Би гэж тэнэг юм. над шиг арчаагүй амьтан, дандаа ингэж мангартана шүү, хөгширч байгаа юм байх даа, одоо намайг хэн хардаг юм, би яах вэ дээ, бусад нь болж байвал, салгалсан амьтан...” гэх зэргээр дорд үгсийг урсгаад байвал урсгаад л байна. Хамгийн хачирхалтай нь эдгээр муу үгсийг ердөө л ямар нэг юм унагаж, асгах, мартах, хийх ёстой ажлаа цагт нь амжуулж чадаагүйнхээ төлөө хайр найргүй урсгаж байдаг нь нууц биш. Үнэндээ таныг өөрийгөө харааж зүхэж байх үед хамт байх нэгэн. Үг хэл үйлдлээрээ тайвшруулж байх боловч дотоод сэтгэлдээ “нээрээ л арчаагүй амьтан шүү гэж” таны өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлгээтэй санаа нийлж байдгийг мэдэх үү? Хэзээ нэг өдөр хамгийн хайртай хүн тань “Өөдгүй, арчаагүй, чиний муугаас боллоо” гэж зэмлэвэл гайхах хэрэггүй. Энэ бол таны өөрөө өөрийгөө үнэлсэн үнэлэмж шүү дээ. Тэгвэл өнөөдрөөс эхлээд ам хэл үг үйлдлээ хянаж сурцгаая. Харааж зүхэхийн оронд жаахан алдаагаа овжин засаж, нууж сурах хэрэгтэй шүү. Жишээ нь ямар нэг эд зүйлсээ санамсаргүй унагаад хагалчихлаа гэж бодъё. “Өө ёстой болгоомжгүй юм боллоо. Сайхан эд байсан юм. Бүр сайхныг худалдаж авах хэрэгтэй боллоо” гээд өөдрөг үг хэлээрэй. Бас аливаа зүйлс худалдаж авахдаа хэзээ ч битгий хямдханыг нь гэж хэлж байгаарай. Хямдхан зүйлс хямдхан л байдаг. Гэхдээ өөрт байгаа боломжоо давуулан үнэтэй зүйлс рүү зүтгэ гэж байгаа юм биш шүү. Ахиад л үг хэллэгээ зөв сонгох арга хэрэглэцгээе. “боломжийн үнэтэй, өөрт тохирсон үнэтэй, яг одоо худалдаж авахад тохирсон юм байна” зэргээр хэлж болно шүү дээ. “Хөгширч байна даа...” гэхийн оронд өөрийгөө тордох цаг иржээ гэх мэтээр хэлж өөрийгөө үг хэл үйл хөдлөлөөрөө ч хайрлаж сураарай. Үг үйлдэл болж үйлдэл амьдрал болдгийг санаарай. Хэн уруу дорой ярина, тэр тийм л байдаг. Хэн өөдрөг эрхэмсэг байна, тэр бас тийм л байдаг шүү дээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.sohu.com
Мэдээ үзсэн:252
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой