Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

ИЛҮҮ УРТ НАСЛАХЫГ ХҮСВЭЛ ӨӨРТ ТОХИРСОН БИЕИЙН ЖИНТЭЙ

ИЛҮҮ УРТ НАСЛАХЫГ ХҮСВЭЛ ӨӨРТ ТОХИРСОН БИЕИЙН ЖИНТЭЙ
БАЙХ ХЭРЭГТЭЙ

Илүү урт удаан насалж, эрүүл амьдрахын тулд дор хаяж тамхи татахгүй байх, согтууруулах ундаа, алкоголийн төрлийн зүйл бага хэрэглэх мөн байнгын дасгал хөдөлгөөнтэй байх нь танд эрүүл амьдрахад туслах болно гэдгийг та бүхэн олонтаа сонсож байсан байх.

Тэгвэл бидний тэр бүр тоож, анзаардаггүй байсан дадал, зуршлууд нь хүний дундаж наслалтад хамгийн ихээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд батлаад байна.

Эрүүл зөв хооллох

Байнгын дасгал хөдөлгөөнтэй байх

Өөрт тохирсон биеийн жинг хадгалах

Согтууруулах ундаа, алкоголийн төрлийн зүйл маш бага хэмжээгээр хэрэглэх

Огт тамхи татахгүй байх гэх эдгээр таван дадлыг та бүхэн яг одоо амьдралдаа хэвшил болгохыг зөвлөж байна.

Харвардын Т.Х Чаны Эрүүл Мэндийн Сургуулиас дээрх таван зуршлыг насанд хүрсэн хүн дадал болгон хэвшүүлэхэд эрэгтэй хүний дундаж наслалтыг 12 жилээр харин эмэгтэй хүний дундаж наслалтыг 14 жилээр тус тус уртасгадгийг судалгаагаар баталжээ.

Судалгааны багийнхан нийт 78,865 эмэгтэй, 44,354 эрэгтэйчүүдийн 27-34 жилийн туршид цугларсан мэдээлэлд дүгнэлт хийж асуултын хариуг гаргаж ирсэн юм. Дээр дурдсан таван дадлыг 50 нас хүртэл дадал болгоогүй хүмүүсийн дундаж наслалтыг хэмжихэд эрэгтэйчүүдэд 25.5 жил, эмэгтэйчүүдэд 29 орчим илүү амьдрах жил үлдсэн байжээ. Харин таван дадлыг 50 нас хүртлээ мөрдлөг болгож эрүүл амьдралын хэв маягтай амьдарсан хүмүүсийн хувьд эрэгтэйчүүдэд 37.6 жил, эмэгтэйчүүдэд 43.1 жил илүү амьдрах жил тус тус үлдсэн нь ялгааг харуулж байгаа юм.

АНУ-ын хувьд хөгжингүй улс орнуудаас дундаж наслалтаараа доогуур жагсдаг ба нийт иргэдийн дундаж наслалт нь 79.3 байдаг байна. Энэхүү судалгааны гол зорилго нь АНУ-ын иргэдийн дундаж наслалтыг дээшлүүлэх арга замыг хайж, урт наслахад саад болж буй шалтгааныг олж мэдэхэд оршжээ.

Тэгвэл дэлхийн хамгийн өндөр дундаж наслалттай улсуудаас хамгийн эхэнд Монако 89.4 нас, Япон 85.3 нас, Сингапур 85.2 наслалттайгаар эхний байрт жагсдаг байна.

Бидний эрүүл мэнд, бие, сэтгэл санаанд амьдарч буй орчин, агаарын бохирдол, тоосжилт, зэрлэг ургамал, нийгэм гээд гаднын хүчин зүйлээс сөргөөр нөлөөлөх зүйлс маш их тул бид өөрсдөө үүнээс сэргийлж, зөв амьдралын дадал зуршилтай болж, өөрийн биеийг хайрлаж, хямгадах хэрэгтэйг судлаачид хэлж байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:news.caak.mn
Мэдээ үзсэн:264
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой