”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөвчийн элсэнд хүсэл мөрөөдлөө биелүүлнэ

Хөвчийн хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Хөвчийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл бүхэн ногоон өнгөтэй холбоотой.

Хангин хошууны Шар Зуу багийн малчин 62 настай Баяндорж гуайн мөрөөдөл ч мөн адил. Тэрээр ногоон өнгийн хүсэл мөрөөдөл ярихдаа:

- Миний өсөж төрсөн өлгий нутаг. Би хөдөлмөрлөж чадвал элс манхныг энхийн ногоон болгохоор хичээнэ гэж байлаа.

Өмнө нь энд хавар өвөлдөө элсэн шуурга гарч, хонь ямаад булагдах нь булагдаж, үхэх нь үхээд Баяндоржийн ой тойнд ногоон өнгийн төсөөлөл огт байгаагүй.

Баяндорж 1983 онд цэргээс халагдах үед хотын ажлаа орхиж, хот суурингийн өрх амаа мал аж ахуйн орны өрх амаар сольж, Хөвчийн элсэндээ буцжээ. Тэрээр ингэж ногоон мөрөөдлөө биелүүлэх уртын урт аяллаа эхлүүлсэн байна.

- Бүхий л орлогоороо чиг мод худалдан авна. Услах гэж хэдэн арван газрын цаанаас тэмээгээр ус зөөнө. Нэг удаа тариад эдгэрэхгүй бол ахин дахин тарина гэж Баяндорж гуай хуучин гэрэл зургаа гаргаж тухайн үеийн хүнд бэрх он жилийг хуруу даран ярина.

Олон удаагийн ялагдал, олон удаагийн хичээл зүтгэл нь Баяндоржийг зоригжуулсаар ирэв. Одоо түүний 9000 акр нутаг бэлчээрийн 6000 акрыг ногооруулсан аж. Өчигдрийн манхан толгод нь одоо “ногоон банк” боллоо.

Хөвчийн хүмүүсийн элс манхны тухай сэтгэлгээ бол нэг төрлийн үүрэг юм. Хөвчийн хүмүүсийн ногоон өнгийн төлөөх хөөцөлдөл бол цуцалтгүй, мохошгүй юм.

Түүхийн цаг үе бүрд Их Зуу аймаг (Ордос хот) цөлжилтийг сааруулж ойжуулах, экологийн бүтээн байгуулалттай холбоотой бүх төрийн бодлого, тогтоолыг хэрэгжүүлж иржээ. Цөлжилтийг сааруулахад оролцсон аж ахуйн нэгж бүр нугарч бүдэрч явсаар өндийн боссон, хүнд бэрхийг туулсан түүхтэй юм. Цөлжилтийг сааруулах нэгдүгээр фронт дахь малчин өрх бүр заавал ойжуулж ногооруулах зориг, итгэл хүслээ үе дамжин улбаалсаар байна.

Өнөөдөр Хөвчийн элс хөрсжин ногоорч, Хөвчийн хүмүүс урам зоригоо хөвчлөн, аяллаа дахин эхлүүлэв. Элсэн гүнд ногоон өнгө долгиолно гэдэгт бид итгэл дүүрэн байна.

 

Зохиогч:Жян Шиньхүй
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1939
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой