Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо

Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотноо боллоо.

Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоо, иргэдийн нөхөрлөл, ойлголцлыг гүнзгийрүүлж, “Бүс ба зам” санаачилга болон Монгол Улсын “Хөгжлийн зам” төслийг идэвхтэй ахиулах зорилгоор зохион байгуулагдаж буй Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол 09-р сарын 04-ний өдрийн 19:00 цагт Улаанбаатар хотын Тэнгис кино театрт боллоо. Хоёр орны уран бүтээлчид, иргэд хамтдаа “Их Шанхай” киног сонирхсон байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны соёлын солилцоо улмаар өргөжин тэлж, Өвөр Монголын Кино групп болон Монгол Улсын холбогдох байгууллагуудтай зургаан төрлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Хамтран кино хийх, кино ордон байгуулах, кино уран бүтээл хэвлэх төсөл, кино уран бүтээл цацах тавцанг байгуулах зэрэг талаар идэвхтэй хамтран ажиллаж, хоёр орны кино үйлсийн хамтын ажиллагааг ахиулж байна.

Энэхүү кино өдрүүдэд нь 09-р сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх бол сүүлийн жилүүдэд Хятад улсад орлого ихтэй “Их Шанхай”, “ Чөтгөр барьсан тэмдэглэл”, ”Бээжинд Сиэтлтэй уулзсан” зэрэг хайр сэтгэлийн, адал явдалт, инээдмийн зэрэг 10 киног сонгон үзүүлэх болно. Хятадын нийгмийн өнөөгийн бодит төрх болон үндэсний зан заншлыг олон талаас харуулсан энэхүү кинонуудыг монгол хэл дээр орчуулан үзэгчдэд хүргэж байгаа юм.

Дээрх кинонууд нь өргөн агуулгатай, төлөөлөх чанар их байсан юм. Хятадын кино долоо хоногийн арга хэмжээ нь Монголын олон нийтэд Хятадын кино урлагийг танилцуулж, кино урлагийн бүтээлийн түвшинг мэдрүүлжээ. Үүний зэрэгцээ Хятад, Монгол хоёр орны кино, телевизийн салбарын хамтын ашиг сонирхлыг бэхжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг дэмжих, Хятад, Монгол улсын соёл, урлагийн түвшинг сайжруулж, хамтдаа хөгжихөд өргөн боломжийг хангажээ.

Өвөр Монголын Кино группийн дарга Шилин илэрхийлэхдээ: - Талуудын давуу талыг бүрэн ашиглан, олон талт хамтын ажиллагааны үр дүнд хоёр орны үндэсний кино, телевизийн салбарын хүч чадлыг сайжруулж, Хятад-Монголын кино, телевизийн хамтын ажиллагаа болон хөгжлийг ахиулах болно гэжээ. 

Энэ үеэр талууд мөн “Хятад, Монгол олон улсын кино орчуулгын төв“-ийн нээлтийг хийлээ. 09-р сарын 06-нд хоёр талын хамтарсан "Хятад-Монголын кино, телевизийн хамтын ажиллагааны форум" -ыг хамтран зохион байгуулах болно.

Зохиогч:Бэлтгэсэн: С.Саранчимэг
Найруулагч:С. Саранчимэг
Эх сурвалж:Solongonews.mn
Мэдээ үзсэн:262
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой