Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо

Өнөөдөр буюу 09-р сарын 05-ны өдрийн үдээс хойш Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотын Bluesky зочид буудалд боллоо.

Солонго сэтгүүлийн Монгол Улс дахь уншигчид, хятад судлаач, орчуулагч, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 80 гаруй төлөөлөгч тус арга хэмжээнд оролцсон байна.

Солонго сэтгүүл 1993 онд анхны хэвлэлээ гаргаж байсан бөгөөд Хятадын хамгийн эртний гадаад ухуулгын сэтгүүлийн нэг болно. Тус сэтгүүл Хятадын соёл, урлаг, эдийн засаг, нийгмийн хөгжил, орон нутгийн ёс заншлыг кирил үсгээр уншигчиддаа хүргэдгээрээ онцлог билээ.

25 жилийн хугацаанд Солонго мэдээллийн төв нь сэтгүүл, сонин, сайт, гар утасны АПП, микро блог, Вичат зэрэг мэдээллийн хэрэгслийг ажиллуулдаг болж хөгжсөн юм. Мөн уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж хөгжихийг биелүүлж, өнөөдрийг болтол Хятад, Монгол хоёр орны эдийн засаг худалдааны солилцоо, соёлын солилцоо, мэдээ мэдээлэл харилцааны чухал ач холбогдолтой соёлын гүүр болсон байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь текст, зураг, богино хэмжээний кино, дэлгэцийн самбар, гар утас, Ipad, LED зэргийг хослуулан, нөхөрсөг харилцаа, Солонго мэдээллийн тухай танилцуулга, Солонго сэтгүүлийн Монгол дахь төлөөлөгчдийн газар (Монгол дахь редакцын алба), Солонго мэдээллийн хэрэгслүүдийг сурталчлах зэрэг агуулгаар Солонго сэтгүүлийн 25 жилийн хөгжлийн түүх болон тогтоосон амжилтуудыг танилцуулж байгаа юм.

Уншигчдын наадам нь Монголын уншигчдын хэрэгцээ шаардлага юу болох, нийтлэлийн бодлогоо хэрхэн уялдуулж болохыг харилцан ярилцах, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэж байна.

Мөн Солонго сэтгүүл нь Хятадын “Бүс ба зам” санаачилга болон Монголын “Хөгжлийн зам” стратеги бодлогын хүрээнд хоёр орны соёлын гүүр болох үүргээ илүү сайн гүйцэтгэхээр зорьсон.

Наадмын үер Солонго мэдээллийн төвөөс “Солонго цом”-ын нэрэмжит эссэ бичлэгийн тэмцээнд шалгарсан Монголын 32 сурагчид шагналыг нь гардуулан өгсөн байна.

Солонго мэдээллийн төв нь Монгол дахь нөлөөлөл, харилцааг бэхжүүлж, хэвэл мэдээллийнхний хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ жил бүр уламжлал болгон энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. “Солонгын өдөрлөг” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум, “Солонго цом”-ын нэрэмжит эссэ бичлэгийн тэмцээн, Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн үзэсгэлэн зэрэг агуулгаар зохион байгуулагдаж байна.

Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум нь “Хятад Улсыг Танин Мэдэх”·Хятад улсын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нэгэн агуулга болж байна.

Зохиогч:Бэлтгэсэн: Б.БОЛОР
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:404
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой