Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хүндлэл гэр бүлээс эхэлнэ...

Хүндлэл гэр бүлээс эхэлнэ...

Хүний амьдралын хамгийн аз жаргалтай үеэ өнгөрдөг газар нь гэр орон билээ. Та учирсан зовлон бэрхшээлээ аль болох гэр орондоо чирч ирэхгүй, хэрүүл маргаан үүсгэхгүй байх талаар хичээгээрэй. Өөрөөр хэлбэл, ажлын болон хувийн бэрхшээлээ гэр бүлдээ аль болох бага ярих ёстой юм. Гэр оронд үүссэн асуудал хүндрэлийг хурцатгаж, хэрүүл маргаанд хүргэхгүй хурдан дарж чадвал та аз жаргалтай амьдарна.

Тэгээд ч нэгэнт үүссэн бэрхшээл загнаж зандарснаар засагдчихгүй. Бага бухимдаж, сэтгэл санаагаа тайвшруулах тусам бэрхшээлээс гарах арга замыг түргэн олж чадна. Нэг гэр бүлийнхэн аливаа буруу үйлдлийн буруутанг хайж олох, шийтгэх гэж бие биеэ зовоох хэрэггүй. Ингэснээр буруу үйл хийсэн хүнээ, дээр нь өөрийгөө, бас болоогүй бусдыгаа ч зовоох аюултай.

Тиймээс бурууг нь ганцхан удаа хэлээд орхих нь зүйтэй. Нэг тогооноос хоол идэж байгаагаа буруутгах хэрэггүй. Харин ч зовж яваа нэгэндээ сэтгэлийн дэмжлэг үзүүлж, амрахад нь хүртэл туслах ёстой. Хэн бүхэн өдөржин ажил хийж ядраад гэртээ ирдэг. Одоо бүгд л амрах хэрэгтэй байгаа учир хүндрэлтэй асуудлуудаа ярих гэсний хэрэггүй. Тэр тусмаа гэрийнхэндээ санхүүгийн туслалцаа үзүүлж, тэдэндээ хүссэн бүхнийг нь байнга авч өгч баярлуулж чаддаггүй юмаа гэхэд уурлуулж бухимдуулахгүй байж хэн ч чадна.

Нэг гэрт амьдарч байгаа хүмүүс бие биенийхээ жаргал, зовлонг хэлүүлэлтгүй мэдэрч, туслах, сэтгэл санааны дэм өгөх, өөрөөр хэлбэл, нэг нь ядарсан царайтай байвал сайхан өтгөн цай чанаад өгөх гэх мэтээр халамжлах хэрэгтэй. Тэр танд баярлахаас гадна та өөрөө түүнд тусалсандаа баяртай байх болно. Ингэж бид гэр орондоо аз жаргалыг авчирч бусдыг хайрлаж гэмээн бусдад хүндлэгддэг юм.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:169
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой