“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Х.Мандахбаяр: - Хоёр улсын хамтын ажиллагаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд томоохон байр суурийг эзэлсээр байна

Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр ярилцлага өглөө.

 “Хятад Улсыг Танин Мэдэх”·Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний үеэр Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:

- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёл, Аялал жуулчлалын өдрүүд 09-р сарын 04-нөөс 08-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Хэвлэл мэдээллийн салбарын хувьд энэ удаагийн соёл аялал жуулчлалын өдрүүд их онцлогтой байгаа. Учир нь Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн IX форум 06-наас 07-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдах гэж байна. Аливаа улс орны харилцаанд хэвлэл мэдээлэл томоохон байр суурийг эзэлдэг. Өнгөрсөн 9 жилийн туршид бид маш найрсаг, анд нөхөрлөлийн сайхан харилцааг тогтоож, хоорондоо танилцах сайхан нөхцөл боломжийг нээсэн байна. 10 дахь жилийг бид илүү бодитой зүйл бүтээх, хамтарсан контент бүтээх, туршлага солилцох, сэтгүүлч солилцох, контент солилцох гэх мэтчилэн хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг том шатанд гаргая.

Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаар бусад салбарын хамтын ажиллагааг дэмжих, ялангуяа хүмүүнлэгийн, эдийн засгийн, соёлын хамтын ажиллагааг бид хэвлэл мэдээллийн салбараараа дамжуулж, сэтгүүлч бидний оролцоогоор дэмжиж болох юм гэсэн бодолтой байна.

Ирэх жил бол Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Монгол, Хятад хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны албан ёсны үйл ажиллагаа болох форумын 10 жилийн ой болно. Тиймээс бидний хувьд маш онцлогтой он жил болж байгаа. Тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарт ч гэсэн маш их онцлогтой он жил болж байна. Бид энэ жилийн хувьд ирэх жил болох 10 жилийн ойгоо угтсан. Дээр нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд хэвлэл мэдээллийн салбарынхаа бодитой үйл ажиллагаа хийсэн байх зорилт тавьж ажиллаж байна.

Хятад, Монголын Хэвэл мэдээллийн форумыг 9 жилийн турш тасралтгүйгээр хоёр улсын хооронд ээлжлэн зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл Хятадын талд 4 удаа, Монголын талд 5 удаагаа зохион байгуулж байна. Энэ форумын ач холбогдлыг маш олон зүйлээр илэрхийлж болно. Сэтгүүлчид хоорондоо туршлага солилцох, сэтгүүлчдээ солилцох, хамтарсан контент бүтээх, сэтгүүлчдийн ур чадвараа дээшлүүлэх, мэргэжил боловсролыг нь дэмжих гэсэн маш олон талын харилцаанд ахилт дэвшил гаргасан. Цаашдаа хоёр улсын хамтын ажиллагаанд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа томоохон байр суурийг эзэлсээр байх нь дамжиггүй. Тиймээс дараагийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох бодолтой байна. Жишээлбэл: "Бүс ба зам" санаачилгын хүрээнд "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын асуудлууд дээр ач холбогдлыг нь илүү тайлбарлах, ойлгуулж өгөх талаар бидний оролцоо, үүрэг маш их байна гэж бодож байна.

Зохиогч:Бэлтгэсэн: Б.Хурцаа, М.Банди
Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:5361
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой