“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

“Найрамдалт хотуудын аялгуу” уран сайхны концерт боллоо

“Найрамдалт хотуудын аялгуу” уран сайхны концерт боллоо.

“Найрамдалт хотуудын аялгуу” уран сайхны концерт 09-р сарын 06-ны үдэш Улаанбаатар хотод боллоо.

Хятад, Монгол хоёр улсын алдарт уран бүтээлчид хамтдаа нэгэн тайзнаа тоглож, Хөххот болон Улаанбаатар хотын найрамдлын харилцаа байгуулсны 27 жилийн ойг тэмдэглэлээ. “Хөх торгон дээл”, “Хун галуу”, “Нутгийн сүүтэй цай”, “Дөрвөн ойрд” ,”Миний хайртай эх орон” ,”Бидний бахархал Өвөр Монгол”, “Нөхөрлөл үүрд оршино” зэрэг дуу, бүжиг, хөгжим нь хүрэлцэн ирсэн хүмүүсийн халуу алга ташилт, уухайг хүртэж байлаа.

Хүлгийн сайныг унан байж мэддэг, хүний сайныг ханилан байж мэддэг гэдгээр Хөххот болон Улаанбаатар хот нь анх 1991 онд найрамдлын харилцаа байгуулснаас хойш Хятад, Монголын харилцааны нэгэн бодит жишээ болж, хоёр улс, хоёр хот үүрд харилцан итгэлтэй, хариуцлагатай сайн хөрш, сайн түнш, сайн найз болсныг харуулжээ.

Дараа жил буюу 2019 он нь Хятад, Монголын харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр тохиох юм. Иргэд хоорондын нөхөрсөг харилцаа нь улс хоорондын найрамдлыг тогтоодог. Энэ удаагийн Өвөр Монголын соёл жуулчлалын долоо хоног арга хэмжээ болон “Найрамдалт хотуудын аялгуу” уран сайхны концерт амжилттай зохион байгуулагдаж байгаа нь Хөххот болон Улаанбаатар хотын нөхөрсөг харилцаа улам бэхжиж байгааг харуулж байгаа бөгөөд Хятад, Монголын нөхөрлөлийн шинэ хуудсыг нээсэн байна.

Зохиогч:С.Саранчимэг
Найруулагч:С.Саранчимэг
Эх сурвалж:Solongonews.mn
Мэдээ үзсэн:6306
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой