“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын сэдэвт арга хэмжээ боллоо

Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын сэдэвт арга хэмжээ боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улс хоорондын соёл, аялал жуулчлал, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний үеэр олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний нэг болох Экологи, байгаль хамгаалал, цөлжилтийг бууруулах асуудлаар БНХАУ-ын талаас Өвөр Монголын Ардын Засгийн газар,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл Мэдээллийн Алба, Өвөр Монголын ХААИС, Монголын талаас БСШУСЯ болон ХААИС хамтран 2018 оны 09-р сарын 06-ны өдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байна.

Мөн үеэр “Эх байгалиа хамгаалъя”-Хятадын цөлжилтийг сааруулсан практикийн үзэсгэлэнг зохион байгуулжээ.

Монгол Улсын хувьд өнөөгийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртөөд байгаа бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын газрын тодорхойлолтоор  Монгол орны газар нутгийн 90 орчим хувь нь эмзэг бүс нутагт хамаарагдаж байгаа. Монгол орны газарзүйн байршлын онцлог, дэлхийн дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн газрын талхагдлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлс, ой модны хууль бус ашиглалт, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа зэрэг хүний сөрөг үйлдлүүд нь цөлжилтийн цар хүрээг улам ихээр нэмэгдүүлж байгаа талаар Монгол Улсын эрдэмтэн судлаачид лекцийн үеэр онцолж байлаа.

ӨМӨЗО-оос хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн эзэд лекц уншиж, ӨМӨЗО-ы цөлжилтийг сааруулсан үзэл баримтлал, арга бодлогоо танилцуулсан байна. Хятад улс цөлжилт идэвхтэй явагдаж байгаа орны нэг болоод байгаа. Өнгөрсөн зууны эцэс гэхэд Хятадад жилд дунджаар 3.436 км газар цөлжиж байсан бол одоогийн байдлаар жилд 1.174 км газрыг цөлжих аюулаас хамгаалаад байна. Цөлжилтийг багасгахын тулд улсын хэмжээнд цөлжилтийг хурдан хугацаанд бууруулах ажлыг эхлүүлсэн байна.

Энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан Хятад, Монголын цөлжилтийг сааруулах, усны баялгийг хамгаалах болон ашиглах, цаг агаарын өөрчлөлт, байгалийн гамшиг, ойн түймэртэй тэмцэх, харилцан бие биенээсээ суралцах, сайн дадал туршлагыг хэрэгжүүлэх тал дээр бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллахад чухал ач холбогдолтой юм. 

 

Зохиогч:С. Саранчимэг
Найруулагч:С. Саранчимэг
Эх сурвалж:Solongonews.mn
Мэдээ үзсэн:5668
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой