“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад улсын соёл урлагийг гайхуулсан үзэсгэлэн

Хятад улсын соёл урлагийг гайхуулсан үзэсгэлэн.

Хятад, Монголын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгах зорилгоор зохион байгуулагдаж буй Өвөр Монголын соёл аялал жуучлалын өдрүүдийн арга хэмжээ Улаанбаатар хотод ид зохион байгуулагдаж байна.

Энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд “Сайн сайхан амьдралыг хөөцөлдөх” Хятадын ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая” Хятад улсын уламжлалт нэхмэл хатгамлын биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Өвөр Монгол Сычуаны соёлын инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болон монгол анагаах ухаан эм бэлдмэлийн соёлын үзэсгэлэн зохион байгуулагдсан нь Монгол Улсын иргэд тэрчлэн гадаадын иргэдийн анхаарлыг ч ихээхэн татжээ. 

Эдгээр олон үзэсгэлэн нэгэн зэрэг дэлгэгдсэний дээр Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн Хорооноос хүрэлцэн ирсэн эмч нарын баг Уран зургийн галерейн 3-р давхарт иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгсөн байна.

- Өвөр Монголоос эмч ирж оношилгоо хийх сургаар ирсэн. Олон цагаар сууж ажилладаг болохоор хүзүү нуруу их өвддөг. Харин энд ирээд эмчээр бариа засал хийлгэсний дараа тэр дор нь өвдөхгүй боллоо. Ёстой бурхан эмч байна. Үнэхээр их баярлаж байна хэмээн Монгол Улсын иргэн н.Бадамцэрэн ярьж байлаа.

Зарим гадаадын иргэн ч судсаа бариулж, дом засал хийлгэж байлаа. Эмчээр дом засал, бариа засал хийлгэсэн дор нь өвчин нь намдаж тэднийг баярлуулж байсан юм.

Хятадын Гүйжөү мужийн Мяо үндэсний лагаар будсан хувцас загвар нь хүмүүсийн сонирхлыг татаж байлаа. Мөн Эвенк үндэсний уламжлалт хувцас загварын залгамжлагч Чимидийн оёсон Эвенк тэрлэгийг хүмүүс шагшин ярьж байв. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цэцэгмаа гуай гар урлалын бүтээгдэхүүнд сонирхолтой болохоор хоёр өдөр дараалан үзэсгэлэнг сонирхож ирсэн байна. 

Тэрээр: - Би өөрөө хувцас оёдог. Өвөр Монголчуудтай хамтран ажиллах хүсэл их байна. Хоёр орны ард түмний дунд ижил төстэй зан заншил, соёлын өв уламжлал байгааг биет бус соёлын өв үзэсгэлэнгээс харж байна.

Энэ удаа Өвөр Монголоос 300 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг иржээ. Тэд 9 төрлөөр, 20 орчим чиглэлийн үзүүлэн таниулах ажил зохион байгуулсан байна. Хүрэлцэн ирсэн зарим иргэд, сонирхогчид үзэсгэлэнгээс худалдан авалт хийж байлаа.

Ирэх жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод Хятадын соёлын өдрүүд, Хөххотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. 

Зохиогч:С.Саранчимэг
Найруулагч:С.Саранчимэг
Эх сурвалж:Solongonews.mn
Мэдээ үзсэн:5576
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой