“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Сычуаний жүжиг Улаанбаатар хотноо

Сычуаний жүжиг Улаанбаатар хотод тоглогдлоо.

Хятад улсын Сычуаний “Цагаан могойн домог” жүжиг 09-р сарын 07-ны үдэш Улаанбаатар хотын МҮЭСТӨ-нд тоглогдлоо. Энэхүү тоглолт нь Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний хаалтын тоглолт болж байгаа билээ.

Хятад улсын Сычуань жүжиг нь Сычуань, Чүнчин зэрэг Хятадын баруун өмнөд газар нутагт өргөн дэлгэрсэн төдийгүй “Царай хувиргах”, “Гал үлээх” зэрэг аргаар урлагийн дүрийг бүтээдгээрээ Хятадын дуулалт жүжгийн түүх болон Хятадын соёлын түүхэнд өвөрмөц байр суурийг эзэлдэг байна. Мөн энэхүү жүжиг нь Хятад ардын хайр сэтгэлийн дөрвөн том домгийн нэг юм.

“Цагаан могойн домог” нь Сычуань жүжгийн сонгодог хэлбэр бөгөөд тус жүжигт хүний дүртэй болсон могой шулам Бай Сүжэнь болон эгэл жирийн хүн Шюй Шянь хоорондын будлиант хайр сэтгэлийн түүхийг хүүрнэсэн байдаг.

Сычуань жүжгээр дамжуулан Монгол Улсын үзэгчдэд Хятадын соёлын олон төрлийг харуулахыг зорьжээ.

Зохиогч:Saraa
Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:5709
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой