“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн IX чуулган боллоо

Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын IX чуулган Монгол Улсын Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод 09-р сарын 07-нд боллоо.

Чуулганыг Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Хятадын Хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийгэмлэг, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, ӨМӨЗО-ы Хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулсан бол Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын орлогч дарга Лин Ли, Хятадын Хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Ван Дүнмэй, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулгын газрын байнгын дэд дарга, Хятадын Хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийгэмлэгийн дарга Жөү Чүньже, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын ерөнхийлөгчийн албаны хэвлэл мэдээллийн газрын дарга Ж.Цэсэн, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар зэрэг холбогдох салбарын дарга удирдлага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид тус арга хэмжээнд оролцсон байна.  

Чуулганыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр даргалж, Монгол Улсын ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар хурлыг нээж үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ: - Монгол Улсын Засгийн газар Монгол, Хятад хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын чуулганыг дээд хэмжээнд үнэлж байна. Хоёр орны салбар хоорондын ажлын харилцаа холбоо, найрсаг хамтын ажиллагаагаар дамжуулж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, найрамдлаа гүнзгийрүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөхөд ард иргэдийн харилцааны бат бэх суурь тавихыг хүсэж байна гэжээ.   

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын орлогч дарга Лин Ли: - Хятад, Монгол бол хаяа нийлэн оршдог сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн ач холбогдолтой айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлсэн юм. Үүгээр гараа болгон Хятад, Монгол хоёр орны харилцаа, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрэн, баялаг амжилттай хөгжиж, хоёр ард түмэнд бодит үр шимээ өгч байна  гэжээ.  

Хятадын Хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Ван Дүнмэй чуулганд илтгэл тавьж, чуулганы ач холбогдлыг үнэлэн, Хятадын Хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийгэмлэг, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамт “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд ард иргэдийн харилцаа холбоог нягтруулан, нийгэм, олон нийтийн харилцааны суурийг бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Зохиогч:О.ДАРАМБАЗАР
Найруулагч:Б.АРИУХАн
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:5875
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой