Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Сэтгэл хүрсэн газар үйл хүрдэг

Солонго сэтгүүлийн маань 25 жилийн ойн баяр тохиож буй энэхүү мөчид сэтгүүлийн 25 жилийн хөгжиж ирсэн ул мөрийг товчхон эргэцүүлэн тэмдэглэе.

Цор ганц сэтгүүл гаргадаг байснаасаа өнөөдөр сэтгүүл, сонин, сайт, АПП-г хамарсан Солонго мэдээллийн төв болон хөгжин тэлсэн бол "Төв" нь сэтгүүл, сонин, сайт, АПП-г нэгтгэсэн олон төрөл, олон чиглэл зорилттой хэвлэл мэдээллийн ерөнхий систем болон хөгжиж, уламжлалт хэвлэл мэдээллээс орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уруу дэвшин орсон байна.

Эдгээр бүх ололт амжилт нь үе үеийн сэтгүүлч, редактор нарын хичээл зүтгэл, хүчин зүтгэл, мөн байнга бидэнтэй хамт байдаг уншигч та бүхний үнэнч сэтгэлийн халуун дэмжлэгтэй салшгүй холбоотой юм.

Солонго сэтгүүл нь 25 жилийн турш 290 дугаар, 250 мянган хувь, 25 сая гаруй үг үсгээр уншигчдад хүрсэн. Өнөөдөр Солонго сэтгүүлийг бахархан уншдаг мянга мянган уншигчтай болсон. Амьдралд жаргал, зовлон хосолдгийн адил Солонго сэтгүүлийн 25 жилийн аян зам ч шулуун дардан байгаагүй. Гэхдээ нөхөрсөг, үнэнч, хүртээмжтэй, ойлголцол зэрэг хөрш орнуудын гадаад харилцааны бодлогыг хичээн баримталж, үнэн зөв, бодитойгоор Хятад, Монголын хоорондын нөхөрлөлийн агшин бүрийг мөнхлөн үлдээхийг зорьж, мянга, мянган уншигч, сэтгүүлчдийн хамт нэгэн зүгт зүтгэж, сэтгэл цагаан үйлс ариун үргэлжилсээр...

Солонго сэтгүүл нь Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас санаачилж, ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн албанаас удирдан, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс эрхлэн гаргадаг Улсын зэрэглэлийн кирил бичгийн сар тутмын сэтгүүл болно. Улсын зэрэглэлийн сэтгүүлийн хувьд Солонго сэтгүүл нь "Хятад улсын байр суурь, Олон улсын илэрхийлэл, Иргэдийн төлөөлөл" болох сурталчилгааны зарчмын дагуу Монгол Улсад Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил, түүх соёлыг танилцуулан, Хятад, Монгол хоёр улсын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг шуурхай мэдээлж, эдийн засаг, худалдаа, соёл, мэдээллийн харилцааны чухал гүүр болж байна.

25 жилийн турш бид сэтгүүлийн агуулга, чанарын хувьд анхаарлаа ихэд хандуулсан. Гурван хөгжлийн үе шатыг өнгөрүүлсэн гэж хэлж болно. Эхний үе шатын хувьд 1993-2000 он, хоёр дахь үе шат нь 2001-2010 он, гурав дахь үе шат нь 2010 оноос хойш өнөөг хүртэл гэж хувааж болно. Эхний үе шат нь эрэл хайгуул хийсэн үе байсан юм. Агуулгын төлөвлөлтийг хийж, өөр өөр загвар, өнгө төрхөөр хүмүүсийн хүртээл болгосон. Гэсэн хэдий ч ямар нэгэн бодит нөхцөл байдлын хязгаарлалтаас болон төлөвлөлтийн дагуу гарах боломжгүй үе тохиож байсан ч сэтгүүл маань уншигчдад хүртээмжтэй чанартай нийтлэлийг хүргэсээр, уншигчдын дунд сайхан сэтгэгдэл үлдээж байсан. Хоёр дахь шатанд редакцын чиглэл, байр суурь илүү тодорхой болсон бөгөөд төлөвлөлтийн дагуу тууштай ажиллаж, хариуцлагын хандлага сайжирч ирсэн. 2010 онд Солонго сэтгүүлийг Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооноос хариуцан гаргах болсон. Энэ нь сэтгүүлийн хувьд томоохон шилжилтийн үе байлаа. Сэтгүүлийн дизайн, агуулгын төлөвлөлт, сэдвийн сонголтоос редакторын чадавх, хэвлэх, түгээх үйл явцад хийсэн хэд хэдэн удаагийн шинэчлэл нь сэтгүүлд томоохон өөрчлөлт авч ирснийг энд дурдахад таатай байна. Энэ нь Солонго сэтгүүлийн маань нийгэмд нөлөө үзүүлсэн хамгийн сайн цаг үе байлаа гэж хэлж болно. Агуулгын боловсруулалт, түгээх хэлбэр хандлага, процессыг дахин боловсронгуй болгох талд гүнзгий шинэчлэлт хийсний зэрэгцээ тухайн улсад нь хэвлэх болсон юм.

25 жилийн турш сэтгүүлийн орчин өөрчлөгдөн хувирсаар уншигчдын хараа тэлсээр байв. Уншигчдын сонирхол, шаардлагыг хангах нь биднийг өрсөлдөөнтэй тулахад хүргэсэн. Гэхдээ сэтгүүлийн агуулга нь ерөнхийдөө гүнзгий, өргөн цар хүрээнд тасралтгүй сайжирч, уншигчдын тоо өссөн байна. Энэ нь 25 жилийн хамгийн том амжилт байлаа.

Сүүлийн жилүүдэд Солонго сэтгүүлд хийсэн шинэчлэл болон ололт амжилтаа хуваалцахад таатай байна.

Нэг. Контентийн чадавхыг нэмэгдүүлж, түгээлтийн арга хэлбэрт инновацийг нэвтрүүлсэн

Түгээлтийн арга хэлбэр болон агуулгыг илрүүлэх хэрэгслүүдийн хэлбэрт өөрчлөлтийг хийв. Сүүлийн жилүүдэд бид уламжлалт хэвлэл мэдээллийг орчин үеийн хэвлэл мэдээлэлтэй нэгдэх дижитал төслийг хэрэгжүүлсэн. Сэтгүүл, сонин зэрэг цаасан хэвлэлийг АРР-д шуурхай шилжүүлснээр уншигч цаг, орон зайн хязгааргүйгээр хаанаас ч хүссэн газраасаа дижитал хэлбэрээр Солонго сэтгүүл, сониныг унших боломжтой болов.

Сайт, АПП, микроблог, вичат, гар утасны сонин зэрэг хэлбэрээр ашиглаж, хэсэг нийтлэлийг зөвхөн текстийн хэлбэр биш, текст, видео, аудио болгон илрүүлж, уншигчдад хүрэх арга хэлбэрийг өргөжүүлэн, мэдээллийг амьтай, хөдөлгөөнтэй болгож, босоо загвартай, харилцан хуваалцах мэдээ мэдээллийн түгээлтийн загварыг буй болгосон. Мэдээллийн хэрэгслүүдийн олон төрлийг бий болгож, Солонгын өөрийн нийтлэл, нэр нөлөө бүхий даацтай мэдээ мэдээлэл, шүүмж зэрэг давуу талыг шинэ хэвлэл мэдээлэлд шилжүүлэн, үг хэлний систем болон дамжуулах горимыг дахин бий болгож, үүний зэрэгцээ уламжлалт хэвлэл мэдээлэл болон цахим хэвлэл мэдээллийн харилцааг бэхжүүлэх, уламжлалт хэвлэл мэдээллийн агуулгад дассан хандлагыг ч хадгалсаар байна.

Хоёр. Агуулгыг өргөжүүлж, соёлын ач холбогдлыг тод харуулав

"Мэдээллээр голлох" ерөнхий байр суурийг "Мэдээлэл + соёл"-ын байр суурь болгон өргөжүүлж, соёлын ач холбогдлыг онцлон тэмдэглэнэ. Түгээлтийн улам олон төрөлжсөн нөхцөл байдалд, мэдээ мэдээллийн далай дундаас уншигчид үнэн зөв, үзэл бодол тодорхой, гүнзгий мэдлэгтэй нийтлэл сонирхохыг хүсдэг. Агуулгын хувьд бид хэд хэдэн удаагийн судалгаа сонголт, хоёр талын уншигчдын анхаарал хандуулж буй асуудлыг хүргэхийг хичээх болсон. Жишээлэхэд: "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалт, "Бүс ба зам", "Хөгжлийн зам"-ын бүтээн байгуулалтын ач холбогдол, өрнөл, онцлог, хэтийн төлөв болон Хятад, Монгол хоёр улсын иргэд хоорондын нөхөрсөг харилцааны гайхалтай, сонирхолтой үйл явдлыг хүргэж байгаа.

Гурав. Цуврал мэдээллийг хүргэж, өөрийн брэнд болох буланг бий болгосон

Вэб сайт, АРР нь шуурхай мэдээллийг хүргэхэд илүү ажилладаг бол сэтгүүл нь нэг сэдвийн хүрээнд тал талаас нарийн судлан боловсруулж нийтлэлээ хүргэдэг жамтай. Энэ нь бидний олон жилийн баримтлал. Сэтгүүлийн давуу талыг түшиглэн үнэн зөв мэдээллийг оновчтой шинжилж судлан, нарийн төсөвлөн, цагийг нь олж сэтгүүл, сонины тусгай дугаар гаргах гэхчлэн хэвлэл мэдээллийн бүхий л төрлөөр мэдээ мэдээллээ хүргэж, сайтын тусгай булангаар уншигчдын харилцан оролцоог нэмэгдүүлж, илүү анхаарал хандуулах болгов. Жишээлэхэд: "Солонго аялал" зэрэг амьдралд ойртсон сурвалжлагын аян нь Монгол Улсын оюутнуудын дунд маш их танигдсан аялал болсон. Гадаадын ажилтан, гадаадын зочид болон анхаарал татаж буй сэдэв зэрэг элементүүдээр хэлхэн ярилцлагын нэвтрүүлгийг бэлдэж, Солонгын уншигчиддаа тогтмол хүргэдэг. Мөн ямар нэгэн хурал чуулга, үзэсгэлэн зэрэг томоохон үйл ажиллагааны үеэр ярилцлагын нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг.

Солонго мэдээллийн төв нь Монгол Улсаас хоёр редакторыг урин ажиллуулж, Солонгын мэдээ мэдээллийг Монгол Улсын уншигчдад илүү ойртуулан ойлгомжтой болгон хүргэхээр хичээн ажиллаж байна. Томоохон үйл ажиллагааны үеэр тусгай сэдэвт нэвтрүүлэг бэлтгэн, гадаадын мэргэжилтний онцгой төлөөллийн хувиар манай хоёр редактор нэвтрүүлэг, ярилцлагад шууд оролцох буюу хөтлөгчөөр ажиллан, үзэгч, уншигчдад хүргэдэг. Жишээ нь "Танил дотно Өвөр Монгол", "Монгол Улс дахь Хятад судлаач" зэрэг ярилцлага, нэвтрүүлэг нь бидний төсөвлөсөн тусгай нэвтрүүлэг болно.

Дөрөв. Гадаадын мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэв

Монгол Улсын нэр хүндтэй редакторыг Монгол Улс дахь редакцын албаны даргаар томилж, мөн Монгол Улсын 7 иргэнийг редакцын албандаа ажиллуулж, үг хэллэгийн давуу талыг түшиглэж байна. Тэдний нарийн төсөвлөн боловсруулсан сэдвийн хүрээнд редакторлах, нийтлэл бичих, кирил бичгээр мэдээ мэдээллээ бэлтгэх зэрэг шууд оролцоог нэмэгдүүлсэн. Томоохон үйл ажиллагааны үеэр газар дээрээс нь мэдээлэн хүргэж, үр дүнд хүрсэн.

Сүүлийн жилүүдэд бид Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан нэлээд хэдэн нөлөө бүхий сурвалжлагын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Жишээлэхэд: Энэ зуны "Өөрчлөлт нээлт-40 жил, Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага"-д Монгол Улсын 20 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон. Мөн "Хятад, Монголын экспо"-ны үеэр хийсэн хамтарсан сурвалжилга ч дурдагдах ёстой болов уу.

Тав. Сэтгүүлчдээ Монгол Улсад томилон мэргэжил дээшлүүлсээр байна

Олон улсын түгээх дэлгэрүүлэх чадавхыг бэхжүүлэхэд боловсон хүчин ихээхэн ач холбогдол үзүүлдэг. Манай "Төв" нь сэтгүүлчдээ Монгол Улсад томилон мэргэжил дээшлүүлэх ажлыг хүндэтгэн хийсээр байна. Юуны өмнө бид сэтгүүлч, редакторуудаа ажилд авахдаа кирил бичиг сурсан байх нарийн шаардлагыг тавьдаг. Ажилд орсны дараа сэтгүүлчдээ сонин, сэтгүүл, сайт гээд бүх талд ажиллаж мэргэшсэн байхыг шаарддаг. Бидний туршлагаар "Төв"-ийн сэтгүүлч бүр сурвалжлах, редакторлах, орчуулах, зураг авах, видео, аудио найруулах, хөтлөх, нэвтрүүлэх олон талын чадвартай боловсон хүчин болсон байна. "Төв"-ийн хувьд Монгол Улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллага нэгж болон их дээд сургуультай хамтран ажиллаж, сэтгүүлчдээ Монгол Улсад тогтмол хугацаатайгаар мэргэжил дээшлүүлсээр байна. Одоогоор "Төв"-ийн сэтгүүлчид МУИС, Монголын Утга Зохиол, Нийгмийн Ажилтны Дээд Сургууль зэрэг их дээд сургуульд тодорхой хугацаанд суралцан, туршлага судлан ажил мэргэжлээ дээшлүүлдэг.

Солонго сэтгүүл нь Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны төлөөлөл, хоёр орны салбаруудын урт хугацааны хүчин зүтгэлээр бий болсон брэнд болно. Солонго сэтгүүлээс улбаалан Солонго сайт, Солонго сонин төрөн гарсан. Энэ нь хоёр талын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны үр дүн байгаа юм. Бидний хамтын ажиллагаа Хятад, Монгол хоёр улсын интернет технологийн хамтын ажиллагааг анх, мөн тухайн улс оронд нь мэдээ мэдээллээ редакторлах, сэтгүүл, сониноо хэвлэн түгээх ажлыг гүйцэтгэх болов. Хамтын ажиллагааны хүрээнд манай "Төв" нь хилийн чанад дахь төлөөлөгчийн газар болон редакцын албаа байгуулж, хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж, сэтгүүлчдээ харилцан солилцох, сургалт явуулах, хамтран сурвалжлага хийх зэргээр хамтын оролцоог нэмэгдүүлж байна.

Дээр дурдсан "Солонго" нэрийн доор харьяалагдах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үр дүнтэй ажиллуулан, өөрийн нэрийн брэндийг бий болгон, олон шугам түгээлтээр хэрэглэгчдэд хүргэн, улмаар Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагаанд нэр нөлөө бүхий брэндийг бий болгоно. Бид уншигчдын хүсэл шаардлагад нийцүүлэн сэтгүүлийн агуулгад байнга шинэчлэлт хийдэг. Та бүхэн ч анзаарсан байх. Сүүлийн хоёр жил сэтгүүлийн агуулгын хувьд зарим өөрчлөлтийг оруулж, цаг төрийн агуулга өмнөх жилүүдээс нэмэгдсэн. Уншигчид хурдтай хөгжиж байгаа Хятадын социализмын зам, онол, систем, соёлын талд их анхаарал хандуулах болжээ. Бид үргэлжлүүлэн цаг төрийн байдал, цаг үеийн чиг хандлага, хүсэл шаардлагад нийцүүлэн, олон төрөлжсөн хэлбэр загвараар Монгол Улс болон хөрш зэргэлдээх орнуудад Хятад улсын үлгэр түүхээс хуваалцсаар байх болно.

Солонго хэвлэл мэдээллийн форумыг 2016 оноос эхлээд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Форум нь "Хятад орныг танин мэдэх"- Хятад улсын Өвөр Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээний нэг агуулга болж, хоёр орны хооронд соёлын харилцааг дэмжих, нөхөрсөг хамтын ажиллагааг ахиулахад зорилго болгож байгаа юм. Бидний жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн форумын зорилго нь олон жилийн дараа энэхүү форум нь Солонго сэтгүүл шиг брэнд болж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондын харилцаа холбооны индэр болон жилээс жилд уламжлал болон зохион байгуулагдсаар байх болно гэдэгт итгэл дүүрэн байна. Хэвлэл мэдээллийн форум үйл ажиллагаагаар дамжин Солонго хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийн салбар дахь нөхөрсөг хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, Солонгын гүүрийн нөлөөг илүү нэмэгдүүлж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно.

Уншигч та бүхэнтэйгээ ирээдүйн хөгжлийн талаар хэдэн зүйлийг хуваалцаж байна.

Нэг. Зөв чиглэл бодлогыг баримтлан, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх талд хамтран ажиллана.

Солонго сэтгүүлийн 25 жилийн түүх өнөөдөр  интернетийн эрин үед хүрч ирсэн байна. Ирээдүйд бид эдийн засаг, худалдаа, соёлын мэдээ мэдээллийг илүү их хүргэж, хөгжлийн явц дахь цар хүрээг тэлж,  хэтийн төлөв байдлаас хамтын ажиллагааны чиглэлийг гаргаж, хамтдаа ашиг хүртэх зорилтыг биелүүлэн, нөхөрсөг, хамтын ажиллагааны таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх болно.

Хоёр. Ажил хэрэгч хамтын ажиллагааг баримтлан, бодлогын төслүүдийн  хүрээнд хамтын ажиллагааг явуулна.

Өнөөдөр Өвөр Монгол гадаад нээлтийн стратегийг хэрэгжүүлж, Монгол Улстай ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх талаар ахиулж, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарт оролцон, мөн томоохон төслүүд, гэрээ хэлэлцээрүүдийг хийж байна. Эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх нь Хятад, Монгол хоёр оронд тулгарч буй тэргүүн чухал үүрэг. Солонго нь ирээдүйд "Бүс ба зам"-ын санаачилга, "Хөгжлийн зам" санаачилгын сурталчилгааг эрчимжүүлнэ. 2018 оны 02-р сард бид "Солонго 2018-Хятад, Монголын интернет сүлжээний цагаан сарын концерт"-ийг амжилттай зохион байгуулж, хэвлэл мэдээллийнхний өндөр үнэлгээг хүртсэн.

Гурав. Нөхөрлөлөө бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааны механизмыг бий болгоно.

"Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэдгээр бид бие биенээсээ туршлага судлан, итгэл сэтгэлээр холбогдон, гар нийлэн хамтын ажиллагаагаа ахиулъя! Солонго нь Монгол Улсын ард түмний сайн танил болсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятад улсыг танин мэдэх, Өвөр Монголтой танилцахад чухал ач холбогдол үзүүлж байдаг. Өнөөгийн байдлаар хэвэл мэдээлэл, дижитал технологи, интернет цахим мэдээлэл өдрөөс өдөрт хөгжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэн хөгжиж буй боломжийг түшиглэн ажилтнуудын солилцоо, мэдээ мэдээллээ хуваалцах, хамтарсан сурвалжлага хийх, техникийг солилцоо зэрэг талд хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Монгол Улсын уншигчдыг олон төрлийн мэдээллийн хэрэгслүүдээр хангахад хичээн ажиллана.

Бид ирээдүйд бодит, зөв дуу хоолойг түгээхэд илүү хичээн ажиллаж, Хятад, Монголын харилцааны найрсаг хөгжилд өөрсдийн оюун ухаан, хүчин зүтгэлээр хувь нэмрээ оруулна. Ирэх маргаашийн зам шулуун дардан, ая тухтай, холын мөртэй байна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэл хүрсэн газар үйл хүрдэг, бодол хүрсэн газар чадал хүрдэг.

Бид гар нийлэн үеийн үед үлдэх нөхөрлөлийн үр жимсийг Хятад, Монголын ард түмний зүрх сэтгэлд тарьцгаая!

Зохиогч: Л.Наранхүү
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:164
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой