Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хүүхдүүд Эверестийн оргилд гарчээ

13-18 насны таван хүүхэд дэлхийн зулай гэгдэг Эверестийн оргилд гарч чадсан нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэргүүн мэдээ болж байна.

 Энэтхэгийн алслагдсан буйд суурингийн 10 хүүхэд дэлхийн дээврийг зорин гарснаас Маниша, Умакант Мадави, Пармеш Аале, Викас Соям, Кавидас Катмоде нар зорилгодоо хүрчээ. 13-хан насандаа Эверестийн оргилд гарч, хамгийн залуу авирагч болсон энэтхэг охин Малаватх Поорнагийн амжилтаас эдгээр хүүхэд урам зориг авсан аж. Тэд бусад авирагчийн адилаар Эверест ууланд авирахдаа Балбын талаас эхэлсэн бөгөөд уг улиралд тухайн ууланд авирах эрхийг 300 гаруй хүнд олгосон байна.

Энэхүү эрх нь ихээхэн үнэтэй байдаг бөгөөд нэг нь л гэхэд олон мянган ам.долларын үнэтэй байдаг юм байна. Харин хүүхдүүдийг аялалд явуулахыг анх санаачилсан Чандрапур дүүргийн өндөр албан тушаалтан Ашустош Салил нь Махараштрагийн засгийн газарт хүсэлт гаргаж, 40 сая рупи буюу 570 мянга гаруй ам.долларын санхүүжилт авч чадсан байна. “Бид тэдгээр хүүхдүүдийн өөрсдөдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хийгээд бусад хүнд урам зориг өгөх зорилгоор үүнийг хийсэн” гэж А.Салил мэдэгджээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:CCTV
Мэдээ үзсэн:222
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой