Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Биднийг хамгийн их донтуулдаг хүнс

Биднийг хамгийн их донтуулдаг хүнс

Мансууруулах бодисыг нэг л удаа хэрэглэчихвэл түүнд донтож, зогсоож дийлэхгүй болдог учраас эмч мэргэжилтнүүд холхон явахыг зөвлөдөг. Гэтэл зарим төрлийн хоол хүнс яг хар тамхи шиг бие махбодид нөлөөлж донтуулдгийг та мэдэх үү? Оюун санаа, бие махбодийн хувьд та тэдгээрээс хүнснээс хамааралтай болж байна гэсэн үг. Бүр зарим хүнсний бүтээгдэхүүн хүний биед хар тамхи шиг нөлөө үзүүлдэг. Та бүхэнд анхааруулга болгох үүднээс хамгийн их донтуулах үйлчилгээтэй хүнсний талаарх мэдэллийг хүргэж байна.

Гурилан бүтээгдэхүүн

Гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь магадгүй танд хэвийн зүйл шиг санагдах байх. Гэхдээ тэдгээр нь донтуулах шинж чанартай гэдгийг ойлгох хэрэгтэй. АНУ-ын Коннектикут мужийн коллежийн эрдэмтэн Жеми Хонохан нэгэн судалгаа хийсэн бөгөөд туршилтын хулганад давсны уусмал, кокайн, морфиноос тус тус тарьжээ. Үүний дараагаар хулганыг сул тавиад өмнө нь та бидний сайн мэдэх "Орео" печень болон будааны бялууг урд нь тавьсан байна. Тэд будааны бялуунаас илүү печенийг идсэн бөгөөд идсэний дараа хулгануудын үйлдэл яг л хар тамхи тариулсан мэт болж хөөрөлд автаж байв. Жеми Хонохан дараа нь хулганаас уургийн шинжилгээ авахад тархины аз жаргалын төв нь кокайн тарьсан үеийнхээс илүү ихээр ажиллаж байсныг илрүүлжээ.  

Улаанбуудай

Улаанбуудай нь хэний ч анзаардаггүй донтуулагч хүнс юм. Хэдийгээр, улаанбуудай нь эрүүл хүнс биш ч гэлээ, цавуулаг агуулсан, агуулаагүй хоёр янз бий. Өнөөгийн бидний хэрэглэж буй улаанбуудай нь 50 жилийн турш ажилласаар ирсэн генийн инженерчлэлтийн үр дүн юм.

Улаанбуудай нь их хэмжээний цардуул агуулдаг нь таныг олон дахин идүүлэх, донтуулах шинж чанартай холбоотой. Тэдгээр донтуулагчид нь амин хүчлүүдийн холбоосыг тасалж, тархины рецепторт дахин хэрэглэх, донтох мэдрэмжийг төрүүлдэг. Улаанбуудайн донтуулагч нь үргэлж сайхан үнэртэй, амттай, талх нарийн боов, бялуунд байдаг. Сонирхолтой нь улаанбуудайн донтуулалт нь эмч нар морфины тунг хэтрүүлсэн эсвэл героины эмчилгээний үед ашигладаг налоксень шиг аюултай. Түүнчлэн хавдар, таргалалт, зүрх судасны өвчлөл зэрэг хэд хэдэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болдог. 

Мах

Мах нь амьтны уургийн чухал эх сурвалж болсон бидний үндсэн хоол. Энэ учраас маханд донтсон хүнийг таньж мэдэх хүндрэлтэй байдаг. Мах нь гипоксантин агуулдаг бөгөөд энэ нь кофеин шиг сэргээгч мэдрэмж төрүүлдэг байна. Хуучин мах илүү их гипоксантин агуулж, улмаар маханд дуртай зарим хүмүүс хэсэг хугацаагаар махан хоол идэхгүй явсны дараа таталт өгдөг нь ийм учиртай аж. 

Мах нь донтуулах бодисууд болох гуанилик, иносиник хүчлүүдтэй адилхан агууламжтай. Тэдгээр нь гипоксантинтай адил үйлчлэлтэй. Муугаар хэлэхэд та нэг удаа гипоксантинд донтсон бол тааламжтай байдлыг мэдрэхийн тулд махыг дахин дахин хэрэглэх нь гарцаагүй ажээ. 

Зайрмаг

Зайрмаг нь хар тамхи шиг тархины нэг хэсгийг сэргээж өгдөг байна. Орегоны судалгааны хүрээлэнгийн Кайл Бургер (Kyle S. Burger) болон Эрик Стис (Eric Stice) нарын судалгаагаар хүний тархинд зайрмагны донтуулалт нөлөөлдгийг судалжээ.Тэд өсвөр насны 151 хүүхдийн тархины үйл ажиллагааг судлахын хажуугаар өдөр бүр сүүний коктейл өгч байв. Сонирхолтой нь, сүүний коктейль өгөхөөс өмнө хүүхдүүдийн тархины үйл ажиллагаа хар тамхинд донтсон хүнийх шиг болж байгааг судлаачид ажигласан байна. Мөн туршилтын дараа урьд өмнө нь зайрмаг нэг их идэж байгаагүй хүүхдүүд судалгаанаас хойш өмнөхөөсөө илүү их зайрмаг идэх болжээ.

Бяслаг

Бяслаг нь бусад донтуулагч хүнстэй адил үйлчилгээтэй аж. Хүмүүс яагаад түргэн хоол, пиццанд дуртай нь бяслагны донтуулагчаар тайлбарлагдана. Учир нь пиццанд опиатын молекулууд болон касоморфин агуулдаг. Касоморфинууд нь казейныг задалдаг. Казейн нь тархины мэдрэхүйд героин, морфин шиг нөлөө үзүүлдэг бодис юм. Бяслаг үйлдвэрлэгчид үүнийг сайн мэддэг боловч борлуулалтанд нь эергээр нөлөөлдөг учраас тоодоггүй ажээ. Хэдийгээр бяслаг нь таныг шууд мансуурагч болгохгүй ч, донтогч болгоно. 

Элсэн чихэр

Элсэн чихэр нь бусад хүнсний бүтээгдэхүүний адил хэр их хэрэглэхээс шалтгаалж эрүүл мэндэд нөлөөлдөг. Кливландын технологийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар элсэн чихэр нь хүний биед яг кокайн шиг нөлөөлдгийг илрүүлжээ. Кокайн, элсэн чихэр нь хоёулаа хүний биенд агуулагдах допамайны түвшинг нэмэгдүүлдэг байна. Элсэн чихэрт дурлагсад идэхээ зогсооход кокайн хэрэглэгчидтэй адилхан шинж тэмдэг илэрдэг. Доктор Жеймс Николантонио (James Nicolanto)-гийн хийсэн өөр нэг судалгаагаар элсэн чихэр нь кокайнаас илүү донтуулдаг гэж үзжээ. Кокайнд донтсон хулганад элсэн чихрийг амтлуулсны дараа тухайн хулгана шууд кокайнаа больж, элсэн чихирийг сонгосон байна. Гэхдээ Эдинбургийн их сургуулийн судлаачдын олон жилийн өмнө хийгдсэн судалгаагаар элсэн чихрийн донтолт нь донтолт биш, дадал зуршлын шинжтэй гэсэн байдаг. 

Кофе

АНУ-д кофейны хэрэглээ бусад улсаас хамаагүй өндөр байдаг. Америкчууд өдөрт дунджаар гурван аяга кофе уудаг бөгөөд үүнд бусад хийжүүлсэн ундаа, энергийн төрлийн ундааг тоооцоогүй юм. Яагаад америкчууд илүү их кофе уудаг вэ гэж та асууж магадгүй. Хариулт нь мөн л донтолттой холбоотой. Кафейн агуулсан уух зүйлс нь допамайныг түвшинг нэмэгдүүлж, мансууруулах бодистой адил үйлчилгээ үзүүлдэг.

Хийжүүлсэн ундаа

"Пепси", "Кока Кола" гэх мэт хийжүүлсэн ундаанууд кафейн агуулдаг нь маргашгүй үнэн. Хэрвээ та кофе уудаггүй мөртлөө кола уувал кафейны донтолтод адилхан өртөнө. Судлаачдын үзсэнээр америкчуудын 80 хувь нь өдөр бүр кафейн хэрэглэдэг ажээ. Кола ууснаар кафейн цусны урсгалд орж, тархины аденозин мэдрэхүй, мэдрэлийн дохиог удаашруулдаг. Ингэснээр таны бие дэх адреналины түвшин нэмэгдэж, бодисын солилцооны хэвийн байдлыг эвдэж, түгшүүртэй болгоно. Мөн хийжүүлсэн ундаа нь карамел будаг, фосфорын хүчил, элсэн чихэр, их хэмжээний фруктоз, эрдэнэ шишийн сироп агуулдаг нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. 10 цайны халбага кока кола нь гэхэд мөн л их хэмжээний фруктоз, эрдэнэ шишийн сироп агуулдаг учраас аажмаар чихрийн шижин өвчинд хүргэдэг. Карамел будаг, фосфорын хүчлүүд нь хорт хавдрын өвчлөлд нөлөөлнө. Хийжүүлсэн ундааны фосфорын хүчил нь ходоодонд шууд аюул тарьдаггүй шалтгаан нь таны яснаас кальцийн фосфатыг татан авч задалдагтай холбоотой ажээ. Гэхдээ энэ нь удаан хугацааны туршид үргэлжилбэл ясны хугарал, остеопороз зэрэг ясны эмгэг үүсгэх шалтгаан болдог гэдгийг анхаарна уу. 

Чипс

Яг л бяслаг шиг чипс нь таны бие дэх допамайны түвшинг нэмэгдүүлдэг. Судлаач доктор Тони Гоулдстон (Tony Goldstone)-ы Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн судалгаа нэгэн сонирхолтой үр дүнд хүрчээ. Хүмүүс чипс, түргэн хоолны зурагт хуудсыг харах үед тархи нь яг л хар тамхи хэрэглэгч мэт, архичин хүн архины зураг харсан мэт сэтгэл нь хөдөлж байгааг тэд илрүүлсэн юм.

Шоколад

Шоколад нь гэмгүй мөртлөө хар тамхи шиг донтуулдаг. Түүнд элсэн чихэр, теобромайн, энкаплин, какаоны төрлийн кафейн агуулагддаг. Теобромайн ба энкаплин нь сэргээгч төрлийн зүйл. Теобрамайн нь хүний цусны судасны өргөжилт, зүрхний хэм, цусны даралтыг бууруулж, мансууруулах бодис шиг тайвшруулах мэдрэмжийг үүсгэдэг байна. Туршилтаар эрдэмтэд өлсгөлөн хулганыг "M&M" чихрээр хооллоход энкепалин шүүрэл нь ялгарч, мансуурах мэдрэмжийг тархи нь авч байжээ. 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:149
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой