Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа иргэдийн анхааралд хүрлээ

Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа

Урлах эрдмийн дээд сургуулийн захирал Гомбын Тунгалаг:

Хятад улс болон Өвөр Монголыг сурталчилсан соёл, аялал жуулчлалын тухай сурталчилгаа явууллаа. Үүнд миний огт мэдэж байгаагүй зүйл яригдаж байна. Сычуань муж Формос сэтгүүлийн судалгаагаар ойрын 10 жилд хамгийн хурдан хөгжилтэй орнуудын нэгээр нэрлэгдсэн гэж байна. Энэ бол нэгэн гайхамшиг, эдгээрээс сурах юм олон байна гэж бодож байна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг шинээр буй болгон хөгжүүлэх талд. 

Загварын талд ярихад тухайн улс орныхоо хүн ардын амьдралыг таниулдаг сайхан уламжлалтай. Загварын үзүүлбэр маш өндөр түвшинд болж өнгөрлөө гэж бодож байна. Манай нэр алдартай модель Өвөр Монголын дизайнерын бүтээлийг толилууллаа. Энд сонин зүйл нь гэхээр монгол элементээ Хятадын үндэсний хувцастай маш чадварлагаар хослуулсан. Нөгөө талаар материал сайтай. Цаашлаад орчин үеийн загварын хандлагын дагуу өнгүүдийг маш гоё хослуулсан байна. Тиймээс Өвөр Монголын дизайнерт баяр хүргэе.

Бид Монгол Улсынхаа олон мянган жилээр өвлөгдөж ирсэн элементүүдийг орчин үеийн хувцсан дээр оруулж байгаа. Энэ талаар бид туршлага хуваалцах боломжтой гэж үзэж байна.

Энэ оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж, баяр хүргэе.

Өвчтөн:

Зурагт, радиогоор Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулагдана. Энэ үйл ажиллагааны хүрээнд эмчилгээ хийнэ гэж сонсоод ирлээ. Энэ удаагийн эмчилгээ оношилгоонд ирж эмчлүүлж байгаадаа сэтгэл маш их өндөр байна. Миний бие хоол шингээхдээ жаахан муу байдаг. Эмчийн зааврын дагуу эмчилгээгээ хийх болно.

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч Сумъяа:

Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн үйл ажиллагааны дагуу Монгол Улсад ирж, монгол эмчилгээ хийж зөвлөгөө өглөө. Бидний эхний өдрийн эмчилгээнд нэг эмч дээр 100 гаруй өвчтөн үзүүлсэн. Бид Монгол Улсын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд над дээр нийт 60 гаруй өвчтөн ирж байна. Бидний Олон улсын монгол эмнэлэг нь энэ удаад үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, үнэгүй эм өгч байна.

Миний хувьд Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаагаар Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Өөр шугамаар бараг жилд нэг удаа ирдэг. Заримдаа хөдөө орон нутгаар явж эмчилгээ, үзлэг хийдэг. Энэ удаад Монгол Улсад дахин ирсэндээ маш их баяртай байна.

Монгол Хятадын Найрамдал сургуулийн захирал Жан Шяофэн:

Энэ удаагийн баярын өдрүүдийг тохиолдуулан үйл ажиллагаанд нь оролцож байгаадаа манай сургуулийн сурагчдын сэтгэгдэл маш өндөр байна. Тоглолт, үзэсгэлэнг хүн бүр очиж үзмээр байна. Бидний сургуульд сурч буй сурагчдад Хятадын соёл, зан заншлыг эзэмшсэн байх гэсэн шаардлага тавьдаг бөгөөд Хятадын зохион байгуулж буй арга хэмжээнд илүү оролцохыг хүсдэг.

Зохиогч:Б.ХУРЦ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:264
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой