Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятадын хоёр дахь интернет шүүх Бээжин хотод нээгджээ

Хятадын хоёр дахь интернет шүүх Бээжин хотод нээгджээ.

Бизнесийн хэлцэл хувийн мэдээлэл болон цахим оюуны өмчийг хамгаалах арга хэмжээг сайжруулах зорилгоор өнгөрсөн ням гарагт Хятадын нийслэл Бээжин хотноо тус улсын хоёр дахь интернет шүүхийг нээсэн байна. 

Бээжингийн интернет шүүх нь цахим орчинтой холбоотой тодорхой хэргүүдийг хянан шийдвэрлэх ажээ. Үүнд цахим худалдаа, гэрээний үйлчилгээ, зээл, зохиогчийн эрх зэрэг маргаанууд багтах юм.
Бээжингийн ардын дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Ан Фэньдэгийн мэдээлснээр, интернеттэй холбоотой гэмт хэргүүд сүүлийн хэдэн жилийн хугацаанд ихээхэн өссөн аж. Шинжлэх ухааны “Жунгуаньцюнь Фэнтай” паркад байрлах энэхүү шүүхэд дунджаар 10 жилийн туршлагатай 38 шүүгч ажиллах ба 24 цагийн турш нээлттэй байх юм байна.
Интернет шүүхүүд нь Хятадын хурдацтай хөгжиж буй цахим үйл ажиллагааны томоохон баталгаа болж байна. Хятадад интернет хэрэглэдэг 802 сая хүн байдаг ба тэдгээрийн 71 орчим хувь нь цахимаар худалдан авалт хийдэг ажээ. 2018 оны эхний зургаан сарын хугацаанд цахим худалдааны нийт өртөг 4.08 их наяд юань буюу 594 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Тус улсын анхны интернет шүүх нь 2017 оны наймдугаар сард Ханьжоу хотод байгуулагдаж байжээ. Энэ шүүхэд эхний жилдээ 12 мянган хэрэг ирснээс 10600 нь хаагдсан байна. Энэ төрлийн дараагийн шүүх Гуан Жөү хотын өмнөд хэсэгт энэ сард нээлтээ хийх ажээ.
 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Хятадын Засгийн Газрын албан ёсэы сайт
Мэдээ үзсэн:37
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой