Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Орос Алс Дорноддоо анхаарал тавьж байна

Дорнын эдийн засгийн IV форум 09-р сарын 11-нээс 13-нд ОХУ-ын Владивосток хотноо болж байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин, Зүүн Хойд Азийн олон орны төр засгийн тэргүүн, 60 гаруй улс орны төлөөлөгчид хуралд оролцож, хурлын зиндаа, цар хүрээний хувьд шинэ түвшинд хүрчээ.  

Дорнын эдийн засгийн форумыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2015 онд санаачилж хийсэн бөгөөд Орос ба Америк, Европын харилцаа муудсан үед Дорно дахинд анхаарал хандуулсан шийдвэрийн нэг юм. Оросын Дорно зүгт хандсан энэ бодлогыг өрнийнхөн эдийн засгийн хоригийн дарамтаас болж гаргасан түр зуурын бодлого гэж үзсэн бөгөөд өрнийн зарим хэвлэл энэ бодлогыг “Орос үүнээс өөрийнхөө ирээдүйг харж чадах уу” гэж ёжилж байлаа. Гэвч сүүлийн хэдэн жилийн Оросын дорно дахинд хандсан бодлого түргэсэхийн хэрээр Дорно зүгт харах бодлогод Оросын урт хугацааны үндэсний стратегийн онцлог харагдах боллоо.
 

ОХУ дорно зүгт хандсанаар, Хятад, Оросын хамтын ажиллагаанаас маш их ашиг гарахыг олж мэджээ. Оросын худалдааны хамгийн том түнш орны хувьд, 2015 оны Дорнын эдийн засгийн анхны форумаас эхэлж, Хятад улс жил бүр олон тооны дээд төлөөлөгч томилон оролцуулсан юм. Энэ удаад Ши Жиньпин дарга тус форумд оролцсон нь Хятадын төрийн тэргүүний Алс Дорнодын эдийн засгийн форумын талаарх анхны үнэлгээ боллоо. Энэ нь Хятадын тал Алс Дорнодын хамтын ажиллагаанд оролцоход бэлэн байгаа идэвхтэй байр суурийн илэрхийлэл юм.
 

ОХУ дорно зүгт харснаар, Зүүн Хойд Азийн бүсийн хамтын ажиллагааны шинэ орон зайг олж мэджээ. Дорнын эдийн засгийн форумыг гурван удаа амжилттай зохион байгуулснаар, Зүүн Хойд Азийн бүсэд идэвхтэй нөлөө үзүүлж, ноднингийн форумаар нийт 2.5 их наяд рублийн гэрээ байгуулсан бол энэ онд 3.5 их наяд юаньд хүрэх төвөлтэй байна.  
 

ОХУ дорно зүгт хандсанаар, Ази Номхон далайн эдийн засгийн хурдтай хөгжил илүү их боломж нээх нь тодорхой боллоо. Алс Дорнод байгалийн асар их баялагтай учраас "дэлхийн цорын ганц эрдэнэсийн сан" гэгддэг. Харин эдийн засгийн өсөлт удааширсан, дэд бүтэц хоцронгуй, хүн амын шилжилт ноцтой байгаа зэрэг асуудлаас болж, энэ "эрдэнэсийн сан" өнөөг хүртэл стратегийн ач холбогдол, эдийн засгийн үнэ өртгөө гүйцэд гаргаж чадаагүй юм. Зүүн, баруун нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх стратегийн дагуу сүүлийн жилүүдэд ОХУ Алс Донодыг нээн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, үндэсний стратегийн өндөрлөгт хүргэсэн байна.
 

Орос “Дорно дахинд хандаж” байгаа нь Өрнөдийн орнууд ОХУ-д хориг тавьсанд бус, Өрнөдийн орнуудтай харилцаа муудсан явдал нь Оросын Дорно дахинд хандах үйл явцыг түргэтгэсэн юм. Гэлээ ч гэсэн Европ тив Оросын худалдааны чухал түнш хэвээр байна.  

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:140
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой