Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ши Жиньпин, Х.Баттулга нар уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын 12-нд Владивостокт Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа.

Ши Жиньпин: - Хятад, Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж, “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл баримтлал, хөрштэйгөө найрсгаар харилцах, хөршөө түнш болгох чиглэлийн дагуу Монгол Улстай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжлийг ахиулсаар ирлээ. Хоёр тал хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, стратегийн өндөрлөг, алсын хараагаар хоёр орны харилцааг зөв чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй. Язгуур ашиг сонирхлоор хүндэтгэн дэмжиж, харилцан итгэлцлээ бэхжүүлэх ёстой. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг Хятадын тал хүндэтгэнэ. Хоёр тал “Бүс ба зам” ба “Хөгжлийн зам”-ын уялдаа холбоог үргэлжлэн эрчимжүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд гүйцэтгэх том төслийн үүргийг гүйцэд ашиглан, хил орчмын бүс нутгийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Монголын тал Хятад улсын хөгжлийн “хурдны галт тэргэнд сууж”, Хятад улсын өөрчлөлт нээлтийн ололт амжилтаас хуваалцан, улс орноо чанартай хөгжүүлэхийг Хятадын тал дэмжинэ. Монгол Улс мөн хөдөө аж ахуй, аж үйлдвэрээ хөгжүүлж, Хятад улсад хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнээ экспортлохыг дэмжинэ. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлж, хоёр орны харилцааны иргэд, нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх ёстой. Мөн олон улс, бүс нутгийн үйл хэргээр зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд хүчээ нэгтгэх ёстой гэжээ. 

Х.Баттулга: - БНХАУ-тай найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах нь Монгол Улсын төр засгийн хэлбийлгүй баримталж буй чиг хандлага юм. Улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, харилцан дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байж, эрх тэгш харилцан ашигтай зарчмын дагуу, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг Монголын тал хичээсээр ирсэн. Мөн нэг Хятадын зарчмыг гуйвшгүй баримталж, Тайвань, Төвд, Шиньжян бол Хятад улсын салшгүй нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. “Бүс ба зам”-ыг хамтран байгуулахад идэвхтэй оролцохын зэрэгцээ, худалдаа, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад түлхэц өгч, бүс нутгийн улс орнуудын хамтын хөгжлийг ахиулахад Монголын тал бэлэн байна гэжээ.

Найруулагч:....
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:46
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой