Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ши Жиньпин Шинзо Абэ нар уулзав

Ши Жиньпин Шинзо Абэ нар уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 12-нд Владивосток хотноо Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзав. 

Ши Жиньпин дарга юуны өмнө саяхан Японы Кансай, Хоккайдо мужид далайн хар салхи, газар хөдлөлтийн гамшиг болж, маш олон хүний амь, эд хөрөнгийн хохирол учруулсанд эмгэнэл   илэрхийлжээ.

Ши Жиньпин: - Өнөөгийн олон улсын байдалд гүн гүнзгий, нарийн төвөгтэй өөрчлөлт гарч,   тогтворгүй, тодорхойгүй байдал нэмэгдэж байна. Хятад, Япон улс дэлхийн гол эдийн   засгийн цогц, бүс нутгийн чухал орны хувьд хамтдаа хариуцлага хүлээж, олон улс, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой. Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойрын үед Шинзо Абэ та болон Японы засгийн газар Хятадтай харилцах харилцааны талаар идэвхтэй байр суурьтай байна. Хоёр талын   хамтын хүчин чармайлтаар Хятад, Японы харилцаа хэвийн замд орж, хөгжлөө илүү сайжруулах чухал боломж тохиож байна. Шинэ нөхцөл байдалд бид цаашид зэрэгцэн   урагшилж, найрсаг харилцаагаа хөгжүүлэн Хятад, Японы харилцааг тогтвортой хөгжүүлж, шинээр, илүү их хөгжихийг хүсэж байна гэжээ.

Шинзо Абэ Японд гамшиг болсонтой холбогдуулж Ши Жиньпин дарга эмгэнэл илэрхийлсэнд талархаад: - Япон улс урт хугацааны турш Хятадын өөрчлөлт нээлтийн үйл явцад идэвхтэй   оролцон, Хятадын хөгжил ч Японд идэвхтэй, чухал нөлөө үзүүлсэн юм. Япон, Хятадын харилцаа хэвийн замд орж, хоёр талын хамтын ажиллагааны орон зай ч өргөжиж   байна. Япон улс Хятад улстай илүү нягт харилцаа тогтоон, хамтдаа хөгжихийг хүсэж байна. Япон улс идэвхтэй хүчин зүтгэл гаргаж Хятадын талтай өндөр түвшний   харилцаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны илүү үр дүнд хүрч, Япон, Хятадын   харилцааг сайжруулан, хөгжүүлнэ. Японы тал хоёр орны иргэд хоорондын найрамдлыг   бэхжүүлж, эмзэг асуудлуудаа зохистой шийдэхэд бэлэн байна. Өнгөрсөн түүх, Тайваний асуудлаар Япон улс хоёр орны улс төрийн баримт бичигт тодорхой заасан байр суурийг баримтлах болно. Энэ асуудлаар байр сууриа хэрхэвч өөрчлөхгүй. Японы тал олон улс, бүс нутгийн үйл хэрэгт оруулж буй Хятад улсын үүргийг чухалчилж үздэг бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын асуудлаар Хятадын талтай харилцаа холбоогоо эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:28
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой