Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Германы сэтгүүлч Хятад улсын 40 жилийг зураглав

Германы сэтгүүлч Хятад улсын 40 жилийг зураглав.

Германы Хамбургийн алдарт сэтгүүлч Мартин Куммер 1976 онд Хятадын загас агнуурын бяцхан тосгон Шэньжэньд зочлон, гэрэл зураг авч байжээ. Түүнийг 2006 онд буюу 30 жилийн дараа Хятад улсад дахин айлчлахад нь жижиг тосгон байсан Шэньжэнь орчин үеийн том хот болсон байв. Куммер ХОУР-гаас Германд суугаа сэтгүүлч Шюй Дүөд ярилцлага өгч сэтгэгдлээ хуваалцсан юм.

79 настай Германы нэрт сэтгүүлч Мартин Куммер Европын хамгийн том хэвлэлийн байгууллага Axel Springer-д дэд редактор хийж байжээ. Тэрээр 1976 онд Германы Засгийн газрын албаны хүмүүстэй хамт Хятадын Шанхай хот, Шэньжэнь зэрэг тосгонд очиж, 1970-аад оны үеийн Хятадын дүр төрхийг хальсандаа буулгасан байна. Куммер 30 жилийн дараа 2006 онд Хятадад дахин зочилж, анх очиход нь загас агнуурын бяцхан тосгон байсан Шэньжэнийг “Бүр танигдахгүй болжээ” хэмээн гайхширсан гэдэг.

“30 жилийн өмнө загас агнуурын тосгон байлаа. Одоо 10 сая хүн амтай том хот болсон байна. Ийм том хот Германд ч байхгүй, Берлин гэхэд л 3.4 сая, Хамбургт 1.8 сая хүн амтай. Өндөр байшингууд сүндэрлэн босож, орчин үеийн гуанз ресторан газар сайгүй бий болжээ. Тэр үед Дэн Шяопин капиталист нийгэмд тооцогдох Хонконгтой ойролцоо газар эдийн засгийн онцгой бүс байгуулах шийдвэр гаргасан нь маш ухаалаг сонголт болсон гэж би хувьдаа бодож байна.”

2006 оноос өнөөг хүртэлх 10-аад жилд Куммер Хятад, Германы хооронд олонтаа зорчиж, Бээжингийн олимп, БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ. Тэр дурандаа Хятад улсын түүхэн цаг үеийг буулгаж явсан бөгөөд 2010 оноос хойш Хамбургт “БНХАУ-ын 60 жилийн ой”, “Хамбург-Шанхай найрсаг хот болсны 25 жилийн ой”-н фото зургийн үзэсгэлэн гаргаж, Хятад, Герман хоёр орны хэвлэл мэдээлэл, Германы иргэдийн анхаарлыг татсан юм. Куммер: Үзэсгэлэн гаргах бүртээ би шинэ зураг нэмж оруулан, хурдан хөгжиж буй БНХАУ-ыг танилцуулахыг зорьдог юм гэжээ:
“Хэдэн арван жилийн өмнө бүх хүмүүс Хятад хэмээх энэ социалист улсыг ядуу хоцрогдсон гэж боддог байсан ч өөрчлөлт хийж, нээлттэй байлгасан 40 жилийн хөгжлийн үр дүнд БНХАУ-д асар их өөрчлөлт гарсан. Хятад улс дэлхий дахинд маш чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.”
Куммер 2008 оноос хойш эхнэртэйгээ Хятадад жил бүр айлчилдаг болжээ. 1976 онд Хятадад анх удаагаа хөл тавьсан цагаасаа Хятадыг сонирхдог болж, Хятадын тухай мэдээлэл цуглуулж, Хятадад болсон томоохон үйл хэрэгт оролцдог болсон байна. Тэр эхнэртэйгээ хятад залуусын хуримд ч уригдан оролцож, Хятадыг улам бүр сонирхдог болжээ. Куммер түүхэн цаг үеийг харуулсан ховор нандин 240 гэрэл зураг бүхий хэвлэсэн “Хятадын тусгай дугаар” номоо сөхөж сэтгэгдлээ хуваалцсан юм:
“Хятадын түүх их сонирхолтой. Хятадууд шаазанг зохион бүтээсэн. Хятад оронд феодлын хаант төр мандаж, Дундад иргэн улс, БНХАУ гэх мэтээр төр улс улиран солигдсон. Ийм сонин үйл явц дэлхийн өөр ямар ч улс оронд тохиогоогүй. Бид Английн Лондон, Франц, Италид очиж байсан. Гэхдээ Хятадын түүх хамгаас илүү гайхамшигтай санагдсан юм.”

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:115
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой