“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Солонгийн өнгөөр эгшиглэсэн соёлын долоо хоног

Солонгийн өнгөөр эгшиглэсэн соёлын долоо хоног

“Хятад Орныг Танин Мэдэх”-Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээ 09-р сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд Монгол Улсад амжилт төгөлдөр зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэ удаагийн соёл аялал жуулчлалын долоо хоногоор үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино долоо хоног, монгол эмч нарын үнэ төлбөргүй оношилгоо, ном хэвлэл, аялал жуучлалын танилцуулга, сургуулиуд хоорондын солилцоо, спортын солилцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн солилцоо зэргийг зохион байгуулж, өнгөрсөн соёл аялал жуулчлалын арга хэмжээнүүдээс цар хүрээ, агуулгын хувьд баялаг болж, Монгол Улсын ард түмэн Хятад улс болон Өвөр Монголын тухай илүү дотно танилцах сайхан боломж нээгдэж, хоёр талын нөхөрсөг харилцааг илүү ахиулсан байна.

Хэдийгээр богино хугацаанд зохион байгуулагдсан ч Монгол Улсын иргэдэд соёлын гайхалтай тоглолт концертын арга хэмжээг хүргэж, олон иргэдийн анхааралд хүрч, тэдний өндөр үнэлгээг хүртсэн юм. Арга хэмжээний торгон агшинг та бүхэндээ хүргэж байна.

Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол

Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоо, иргэдийн нөхөрлөл, ойлголцлыг гүнзгийрүүлж, “Бүс ба зам” санаачилга болон Монгол Улсын “Хөгжлийн зам” төслийг идэвхтэй ахиулах зорилгоор зохион байгуулагдсан Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлт 09-р сарын 04-ний өдрийн 19:00 цагт Улаанбаатар хотын Тэнгис кино театрт болж, хоёр орны уран бүтээлчид, иргэд хамтдаа “Их Шанхай” киног сонирхлоо.

“Нахиа” Хятад, Монголын ном хэвлэлийн солилцооны төслийн хүүхдүүдийн номын үзэсгэлэн

Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нэг агуулга болох “Нахиа” Хятад, Монголын ном хэвлэлийн солилцооны төслийн хүүхдүүдийн номын үзэсгэлэн 09-р сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод болжээ. Энэ удаагийн үзэсгэлэнгээр “Хятадын шинэ үеийн амьтны үлгэр”, “Хятадын сонгодог үлгэр”, “Дэлхийн сонгодог үлгэр”, “Монгол үндэсний амьтны ёгт үлгэр” зэрэг 200 гаруй төрлийн хүүхдийн шилдэг номыг дэлгэн үзүүлсэн байна. Энэхүү арга хэмжээний үеэр Хятад, Монгол хоёр орны төлөөлөгчид Монгол Улсын Хүүхдийн номын санд 1500 боть 15000 ширхэг номыг хандивласан байна.

“Дэггүй аав” олон ангит УСК-г бэлэглэх ёслол боллоо

“Хятад Орныг Танин Мэдэх”-Өвөр Монголын соёлын долоо хоног арга хэмжээний агуулгын нэг болох “Дэггүй аав” олон ангит УСК-г бэлэглэх ёслол 09-р сарын 05-ны өдрийн үдээс хойш Улаанбаатар хотод боллоо. Ёслолын үеэр ӨМРТ болон Монгол Улсын TV2 телевиз хамтран олон ангит кино нэвтрүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурж, Монгол Улсын TV2 телевизэд “Дэггүй аав” олон ангит киног бэлэглэв.

Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо

 Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн Хорооны эмч нарын баг Монгол Улсын Уран Зургийн Галерейн 3-р давхар, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 09-р сарын 05-наас 07-ны өдрүүдэд Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийлээ. Гурван өдрийн хугацаанд нийт 1000 гаруй хүнд оношилгоо эмчилгээ хийлээ.

“Найрамдлын солонго” уран сайхны концерт

“Найрамдлын солонго” уран сайхны концерт 09-р сарын 05-ны үдэш Улаанбаатар хотын МҮЭСТӨ-нд боллоо. Энэхүү концерт нь “Түүхэн улбаат найрамдал”, “Эв найрамдалт хамтын ажиллагаа”, “Гэгээн саруул алс ирээдүй” гэсэн гурван хэсгээс бүрдсэн бол “Улаанбаатарын үдэш”, “Хар хархан харц”, “Түмэн агтны төвөргөөн” зэрэг ард түмний сайн мэдэх олон сайхан тоглолтоороо хүрэлцэн ирсэн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө. Энэ удаагийн концертод дуу бүжиг, хөгжим хосолсноос гадна Бээжин жүжиг, циркийг оруулсан нь онцлог болсон юм.

“Найрамдалт хотуудын аялгуу” уран сайхны концерт

“Найрамдалт хотуудын аялгуу” уран сайхны концерт 09-р сарын 06-ны үдэш Улаанбаатар хотод болж, Хятад, Монгол хоёр улсын алдартай уран бүтээлчид хамтдаа нэгэн тайзнаа тоглолоо. Хөххот болон Улаанбаатар хот найрамдлын харилцаа байгуулсны 27 жилийн ойг тэмдэглэн, “Хөх торгон дээл”, “Хун галуу”, “Нутгийн сүүтэй цай”, “Дөрвөн ойрд” ,”Миний хайртай эх орон” ,”Бидний бахархал Өвөр Монгол”, “Нөхөрлөл үүрд оршино” зэрэг дуу, бүжиг, хөгжим нь хүрэлцэн ирсэн үзэгчдийн халуу алга ташилт, уухайг хүртэж байлаа.

Сычуаний жүжиг

Хятад улсын Сычуаний “Цагаан могойн домог” жүжиг 09-р сарын 07-ны үдэш Улаанбаатар хотын МҮЭСТӨ-нд тоглогдлоо. Энэхүү тоглолт нь Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний хаалтын тоглолт болж, Сычуань жүжгээр дамжуулан Монгол Улсын үзэгчдэд Хятадын соёлын олон төрлийг харууллаа.

Хятад улсын соёл урлагийг гайхуулсан үзэсгэлэн

Энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд “Сайн сайхан амьдралыг хөөцөлдөх” Хятадын ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая” Хятад улсын уламжлалт нэхмэл хатгамлын биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Өвөр Монгол Сычуаний соёлын инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болон монгол анагаах ухаан, эм бэлдмэлийн соёлын үзэсгэлэн зохион байгуулагдсан нь Монгол Улсын иргэд тэрчлэн гадаадын иргэдийн анхаарлыг ч ихээхэн татжээ. 

Өвөр Монгол хоол Монгол Улсын иргэдэд таалагдлаа

Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нэг агуулга болох “Өвөр Монголын амт” өвөрмөц хоолны баяр арга хэмжээ 09-р сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо болж, Хятад, Монголын тогоочид харилцан туршлага солилцох, хоёр улсын аялал жуулчлал, соёл, бизнесийн хамтын ажиллагаанд шинэ боломжийг нээсэн байна.

Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын сэдэвт арга хэмжээ

Экологи, байгаль хамгаалал, цөлжилтийг бууруулах асуудлаар БНХАУ-ын талаас Өвөр Монголын Ардын Засгийн газар,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл Мэдээллийн Алба, Өвөр Монголын ХААИС, Монголын талаас БСШУСЯ болон ХААИС хамтран 09-р сарын 06-ны өдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Мөн үеэр “Эх байгалиа хамгаалъя”-Хятадын цөлжилтийг сааруулсан практикийн үзэсгэлэнг зохион байгууллаа.

Аялал жуулчлалын танилцуулга, хувцас загварын шоу болов

Аялал жуулчлалын танилцуулга, хувцас загварын шоу арга хэмжээ 09-р сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Новотел зочид буудалд боллоо. Загварын шоунд Өвөр Монголын олон олон аймаг хотын үндэстэн ястны уламжлалт хувцас загварыг танилцуулснаар барахгүй орчин үеийн монгол загвартай хувцас загварыг дэлгэсэн нь хүмүүсийн анхааралд хүрлээ. Мөн Өвөр Монголын хувцасны брэндийн шоу анх удаагаа Монгол Улсад болж байгаагаараа онцлог байлаа.  

Монгол анагаах ухааны судлаачдын лекц болон эрдэм шинжилгээний уулзалт

Монгол анагаах ухааны судлаачдын лекц болон эрдэм шинжилгээний уулзалт 09-р сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Чингис зочид буудалд зохион байгуулагдлаа. Хоёр орны уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд харилцан суралцаж, туршлага солилцож, монгол анагаах ухааны үйл хэргийг хамтдаа хөгжүүлж, хоёр орны өвчтөнүүдэд сайн чанарын түргэн шуурхай, аюулгүй, үр дүнтэй хялбар үйлчилгээ үзүүлэх, улмаар хоёр орны иргэдийн нөхөрлөлийг зузаатгахад чухал ач холбогдолтой уулзалт боллоо.

Шинжлэх ухаан технологийн инновацийн сэдэвт солилцооны үйл ажиллагаа

Шинжлэх ухаан технологийн инновацийн сэдэвт лекц болон “Шинжлэх ухаан технологийн инноваци болон өндөр чанартай хөгжил” үзэсгэлэн арга хэмжээ 09-р сарын 06-наас 07-ны өдрүүдэд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль болон Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль шинжлэх ухаан мэргэжлийн инноваци, Күнзийн дээд сургуулийг байгуулах, боловсон хүчнийг хүмүүжүүлэх, дадлагын суурин байгуулах зэрэг талаар санал бодлоо солилцлоо.

Хятад, Монголын залуучуудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн


Хятад, Монголын залуучуудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн 09-р сарын 05-наас 07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Хятад, Монголын тамирчид харилцан ур чадвараа хуваалцаж, сайхан найзууд болсон бөгөөд Хятад, Монголын спортын харилцаа хамтын ажиллагаанд зохих хэмжээний хувь нэмэр орууллаа.

“Талын дуу хоолой” радиогийн 5 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ

“Талын дуу хоолой” радиогийн 5 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өнөөдөр буюу 09-р сарын 08-ны өдрийн үдээс өмнө Улаанбаатар хотын Кempinski зочид буудалд зохион байгуулагдсан бөгөөд Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн  30 гаруй төлөөлөгч болон сонсогчдын төлөөлөл тус арга хэмжээнд оролцсон байна. “Талын дуу хоолой” радио нь 2013 оны 03-р сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Хятадын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын мэдээллийг Монгол Улсын сонсогчдод хүргэсээр иржээ. “Талын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг Улаанбаатарт FM107.5 сувгаар өдөрт 8 цагаар цацдаг байна. 

Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн IX чуулган

Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын IX чуулган Монгол Улсын Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод 09-р сарын 07-нд боллоо. Чуулганыг Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Хятадын Хэвлэл мэдээллийн ажилтнуудын нийгэмлэг, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, ӨМӨЗО-ы Хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулсан юм.  

Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум

Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум 09-р сарын 05-ны өдрийн үдээс хойш Улаанбаатар хотын Bluesky зочид буудалд боллоо. Солонго сэтгүүлийн Монгол Улс дахь уншигчид, хятад судлаач, орчуулагч, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 80 гаруй төлөөлөгч тус арга хэмжээнд оролцлоо. Наадмын үер Солонго мэдээллийн төвөөс “Солонго цом”-ын нэрэмжит эссэ бичлэгийн тэмцээнд шалгарсан Монголын 32 сурагчид шагналыг нь гардуулан өгсөн юм.

 

 

Зохиогч:Saraa
Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:5724
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой