Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ши Жиньпин, В.Путинтэй хамт Оросын “Океан” хүүхдийн төвтэй танилцав

Ши Жиньпин, В.Путинтэй хамт Оросын “Океан” хүүхдийн төвтэй танилцав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 12-нд Владивосток хотноо В.Путинтэй хамт Оросын “Океан” хүүхдийн төвтэй танилцав.

Ши Жиньпин, хүүхэд залуус бол улс орны ирээдүй, Хятад  Оросын найрамдлын ирээдүй, дэлхийн ирээдүй юм. Хоёр орны хүүхэд залуучууд орь  залуу насаа эрхэмлэн, шаргуу суралцаж, өөрийгөө нааштай хөгжүүлж, эх орны  нуруувч хүчин болох ёстой. Харилцаа холбоогоо эрчимжүүлэн, харилцан суралцаж,  хамтдаа урагшлан, санаа бодлоо нэгтгэн хамтдаа чармайж, Хятад Оросын найрамдлын  үйлсийг өвлөн уламжлан, үе дамжсан энэхүү агуу найрамдлын галыг цаашид уламжлан  хөгжүүлэх ёстой. Адил бус соёл иргэншлийн солилцоо яриа хэлцэлд идэвхтэй  оролцож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад орь залуу нас,  оюун ухаан, хүч чадлаа зориулах ёстойг онцлон ярилаа. Тэрээр: тус төвийн багш  сурагчдыг Хятадад айлчлахыг урьсан юм.

В.Путин, Орос Хятад хоёр орон харилцан итгэлцэж, хамтран  ажилладаг найрсаг харилцаатай юм. Хоёр орны хүүхэд залуучуудын найрсаг харилцаа  нь хоёр орны харилцааг улам бэхжүүлж чадах тул Орос Хятадын харилцааны ирээдүйд маш чухал ач холбогдолтой юм. Бид харилцан хүүхэд залуучуудаа урин айлчлуулж,  амруулдаг уламжлалтай. Орос Хятадын хүүхэд залуучууд хоёр орны ард түмний гүн  зузаан уламжлал, найрамдлыг өвлөн хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

“Океан” хүүхдийн төв  бол Оросын боловсролын яамны харьяа хүүхдийн 4 төвийн нэг юм. 2008 онд Хятадын Вэньчуаньд онц их газар хөдөлсөн гамшгийн дараа, Оросын засгийн газар газар  хөдлөлтийн гамшгийн бүсээс 2000 гаруй хүүхдийг тус төвд урьж сувилан асарсан  бөгөөд 2013 онд Сычуаний Яа-Аньд газар хөдөлсний дараа мөн гамшгийн бүсээс 299  хүүхдийг тус төв урин аваачиж сувилан асарсан юм.  

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:115
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой