Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятад, Оросын орон нутаг хоорондын хамтын ажиллагаа хөгжиж байна

Хятад, Оросын орон нутаг хоорондын хамтын ажиллагаа хөгжиж байна.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагаа Хятад, Оросын хамтын ажиллагааны чухал тал болж, хоёр орны хөрш зэргэлдээ нутаг олон салбарт найрсаг хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хоёр орон “Хөх мөрөн-Волга мөрөн”, “Зүүн Хойд-Алс Дорнод” хэмээх бүс нутгийн чанартай хамтын ажиллагааны хоёр том механизм байгуулж, Хятад, Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн комиссын Орон нутаг хоорондын хамтын ажиллагааны зөвлөл 140 шахам муж, хотыг найрсаг харилцаатай болгожээ. Хятад, Оросын орон нутаг хоорондын хамтын ажиллагаа хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ эрч хүчээр сэлбэж байна. Энэ тухай ХОУР-гоос ОХУ-д суугаа сэтгүүлч Ли Жиегийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

2018-2019 он бол хоёр улсын төрийн тэргүүн нарын тогтоосон Хятад, Оросын орон нутаг хоорондын хамтын ажиллагаа, солилцооны жил бөгөөд хоёр орны орон нутаг хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, улам олон орон нутаг, компани, ард иргэдийг Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагаанд оролцуулах зорилт тавьсан байна. Солилцооны жил эхэлснээс хойш хоёр орны иргэд идэвхтэй оролцож, олон төрлийн арга хэмжээ зохиож байна. ОХУ-д сүүлийн хоёр сар “Бээжингийн өдөрлөг”, “Шанхайн өдөрлөг” иж бүрэн сурталчилгааны арга хэмжээ, Шаанси, Хэнань муж, Чунчин хотын эдийн засаг, худалдааны сурталчилгааны арга хэмжээ, Сямэнь, Жинаний аялал жуулчлалын сурталчилгааны арга хэмжээ зэрэг баялаг агуулгатай орон нутаг хоорондын солилцооны үйл ажиллагаа зохиожээ. “Шанхайн өдөрлөг” иж бүрэн арга хэмжээний үеэр Шанхай хотын Хуанпү дүүргийн Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын зөвлөлийн дэд дарга Ван Вэймин арга хэмжээний зорилт, ач холбогдлыг танилцуулсан байна.

“Захиргааны байгууллага индэр гарган, компаниуд хоорондын харилцаа солилцоог ахиулж, ОХУ, Шанхай хотын иргэдэд харилцан нөгөө талынхаа чанартай бүтээгдэхүүнээс хуваалцах, өөр соёл иргэншилтэй танилцах, улам их мэдээлэлтэй болох боломж бүрдүүлэх юм.”

Бизнес эрхлэх орчныг сурталчлах, эдийн засаг, худалдааны зөвшилцөл хийх, аялал жуулчлалын нөөц, соёл уламжлалаа танилцуулах зэрэг олон агуулгатай орон нутаг хоорондын солилцооны үйл ажиллагаа нь Хятад, Оросын орон нутаг хоорондын хамтын ажиллагаа, солилцооны жилийн агуулгыг нэмэгдүүлж, хоёр талын компани хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулсан юм. Москва хотын Гадаад эдийн засаг, олон улсын харилцааны товчооны дарга Евгений Дридзе Хятад, Оросын орон нутаг хоорондын солилцооны олон арга хэмжээнд оролцсон байна.

“Бид Бээжин, Шанхай хоттой нягт харилцаатай. Мөн Хонконгт олон арга хэмжээ зохиосон. Сүүлийн хагас жил гаруйн хугацаанд Москва хот болон Хятад улсын олон муж, хот хоорондын харилцаа түргэн хөгжиж, солилцоо олширлоо.”

Хоёр орны компаниуд Чэндү хотод болсон эдийн засаг, худалдааны сурталчлан танилцуулах хурлын үеэр 7 төсөлд гарын үсэг зурсан нь эм бэлдмэл, цахим мэдээлэл, дэд бүтэц, соёл зэрэг олон салбарыг хамарч, орон нутаг хоорондын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Орон нутгийн хамтын ажиллагааны жилийн хүрээнд улам их төсөл хэрэгжүүлж, Хятад, Орос хоёр орны ард иргэдэд үр шимийг нь хүртээхийг хүсэж байна гэж Дридзе онцлон тэмдэглэжээ.

Хятад, Оросын үзэсгэлэн яармаг, Дорнын эдийн засгийн форум, Хятадын олон улсын импортын бүтээгдэхүүний экспо зэрэг арга хэмжээ хоёр орны орон нутаг хоорондын хамтын ажиллагаа, компанийн хамтын ажиллагаанд сайхан индэр боллоо. Энэ оны 7-р сард болсон Хятад, Оросын үзэсгэлэн яармагт Хятадын 14 муж хот, Оросын 9 муж, бүсийн 200 гаруй компани оролцож, хамтын ажиллагааны зөвшилцөл хийв. Үүнд Хятадын Хармөрөн, Гуандүн муж 7 хоногийн арга хэмжээ зохиож, Оросын Свердловск мужтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлжээ. Гуандүн мужийн захиргааны нарийн бичгийн дэд дарга Линьжи энэ тухай танилцууллаа.

“Гуандүн муж 2002 онд Екатеринбург хоттой найрсаг харилцаа тогтоосон. Одоо Гуандүн муж Оросын 9 хоттой найрсаг харилцаатай, мөн Санкт Петербург хоттой хамтарсан ажлын механизм байгуулж, хоёр талын аялал жуулчлал, соёл, зам тээвэр, байгаль орчныг хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг үр ашигтай ахиулсан.”

Линьжи хэлсэн үгэндээ: Гуанжөүгийн нисэх онгоцны буудал Орост хүрэх 3 шууд нислэгийн маршрут нээж, Дүнгуань, Гуанжөү, Шэньжэнь хот Хятад, Европын галт тэрэг аялуулж байна. Тус муж ОХУ-тай орон нутаг, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачид, залуусын харилцан айлчлал, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа ахиулж, шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Оросын орон нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэнэ гэжээ.

Энэ сарын 11-13-нд болсон Дорнын эдийн засгийн форум Хятад, Оросын орон нутаг хоорондын, олон салбарын хамтын ажиллагааг нягтруулах чухал индэр боллоо. Хоёр орны орон нутаг, компаниуд Алс Дорнодын бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээнд ярилцсан байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:111
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой