12-нд Гуаншигийн Наньнин хотод 4 хоног үргэлжлэх Хятад, АСЕАН-ий XV үзэсгэлэн яармаг, Хятад, АСЕАН-ий худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт нээгдлээ. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг “XXI зууны тэнгисийн Торгоны замыг хамтдаа байгуулж, Хятад АСЕАН-ий инновацын хамтын цогцыг бий болгоё” сэдвийн хүрээнд болсон юм. Нээлтийн арга хэмжээний үеэр, АСЕАН-ий орнуудын удирдагчид Хятадын Нэг бүс нэг зам санаачилга, Хятад, АСЕАН-ий үзэсгэлэн яармагийг өндөөр үнэлжээ.
Лаосын Ерөнхий сайдын орлогч Сун Ди: Нэг бүс нэг зам санаачилга Хятад-АСЕАН-ий худалдааны харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Нэг бүс нэг зам бодлогын хүрээний тэнгис, эх газрын тээврийн системийг амжилттай бүрдүүлэх зэрэг томоохон төслүүдийг ахиулж, бүс нутгийн эдийн засгийг тасралтгүй хөгжүүлэхэд үр ашигтай дэмжлэг болсон гэжээ.
АСЕАН-ий 10 орон зэрэг Нэг бүс нэг зам дагуу 29 орны 2700 гаруй аж ахуйн нэгж тус үзэсгэлэн яармагт оролцсон байна.