Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Шанхай хот хамгийн том битүү цанын баазтай болно

Шанхай хот хамгийн том битүү цанын баазтай болно.

Дубайд төвтэй Мажид Аль Футтаим Групп Шанхайд дэлхийн хамгийн том битүү цанын бааз барихаа мэдэгджээ.

Уинтастар Шанхай нэртэй цанын бааз нь 90 мянган мкв. талбайг эзлэх ба 2005 онд нээлтээ хийсэн Ойрх Дорнод дахь анхны битүү цанын бааз болох “Ски Дубай”-гаас 3 дахин том болох юм.

Хятадын зүүн хойно байрлах Харбин хотод 2017 онд нээгдсэн, 80 мянган мкв. бүхий “Ванда” битүү цанын бааз нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн томд тооцогдож байгаа билээ.

Мажид Аль Футтаим Группээс гаргасан мэдэгдэлд Шанхай дахь битүү цанын бааз цанын 3 замтай байх ба “Олимпын стандартын дагуу” баригдах гэнэ.

Шанхайн хотын Пудонг дүүрэгт баригдах “Уинтастар Шанхай” төвд цанын төрөл бүрийн замуудаас гадна 25 төрлийн зугаа цэнгэл багтах аж.

2022 оны өвлийн олимп Хятадын нийслэл Бээжин хотноо болж өнгөрөх билээ. Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс өвлийн олимпыг нутагтаа анх удаа зохион байгуулах гэж байгаа юм. Судалгаагаар тус улсын 12.1 сая иргэн л цанаар гулгаж үзсэн гэж хариулсан нь Хятадын нийт хүн амын 1 хувьд ч хүрэхгүй байгаа нь иргэд нь өвлийн спортын төрлүүдийг сонирхдоггүйг илтгэж буйг онцолжээ. Хятадын засгийн газраас 2025 он гэхэд өвлийн спортын төрлөөр хичээллэх иргэдийн тоог 300 саяд хүргэхээр төлөвлөж байгаа ба өвлийн спортоор хичээллэх оюутан сурагчдад тэтгэлэг олгох, 600 гаруй мөсөн гулгуурын талбай барихаар төлөвлөжээ.

“Ски Дубай” цанын битүү баазаас гадна Мажид Аль Футтаим Групп 2017 онд нээлтээ хийсэн “Ски Ижипт” цанын баазыг барьсан ба одоогийн байдлаар Саудын Арабын Хаант улсад “Ски Сауди”, Оманы Султант улсад “Снөү Оман” цанын баазуудыг тус тус барьж байгаа аж.

“Уинтастар Шанхай”-н бүтээн байгуулалтыг Сингапурын KOP Limited компани удирдан явуулах ба тус цанын баазын бүтээн байгуулалт хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Хятадын Худалдааны яамны албан ёсны сайт
Мэдээ үзсэн:47
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой