Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хяналтын систем “Шилийнгол” брэндийг улсын зэрэглэлд хүргэлээ

Үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хяналтын систем “Шилийнгол” брэндийг улсын зэрэглэлд хүргэлээ.

Шилийнгол аймаг нь 2013 оноос эхлэн мах махан бүтээгдэхүүний борлуулалтын системийг бүрдүүлж, хонины мах хоолны ширээнд гартал хяналт шалгалтын системийг хийж, Хятад улсын хамгийн анхны орон нутгийн зэрэглэлийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цэг боллоо.

Шилийнголын мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн систем нь барааны гүйлгээний сүлжээний техник, дата зэрэг орчин үеийн техник мэргэжлийг ашиглан, тэжээх, борлуулах, боловсруулах, хүргэлт, худалдаа зэрэг таван алхам дарааллаар ажилладаг учир аль нэгэнд нь алдаа гарвал тэр даруйд нь хариуцлага тооцдог. Таван жилийн бүтээн байгуулалтаар дамжин уг систем нь өмнө нь 3 хошууг хамарч байсан бол одоо 8 хошуу хотыг хамарсан байна. Одоогоор хэдэн арван мянган малчдын 4,5 сая хурга уг системд бүртгүүлж, 10000 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Шууд борлуулалт, хүнсний болон ундааны дэлгүүрүүд онлайн борлуулалтын дэлгүүр нээж, бараа бүтээгдэхүүн нь гол төлөв Хөххот, Бугат хот, Бээжин, Шанхай, Гуанжөү хотуудад худалдаалагдаж байна.

Шилийнгол аймаг бэлчээрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг холбох механизмыг бий болгож, тэргүүлэх аж ахуйн нэгж, малчид хоорондын уялдаа холбооны механизмын шинэчлэлийг сайжруулахад анхаарлаа хандуулан 2018 онд 100 сая юанийн үнэ бүхий мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг 11 компанитай болжээ.

“Засгийн газар+Тэргүүлэх аж ахуйн нэгж+Нийгэмлэг+Малчид" холбоосыг бий болгож, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн систем, ашиг тусын уялдаа холбоог сайжруулсан байна.

Одоогийн байдлаар нарийн боловсруулсан бүтээгдэхүүн нь ердийн бүтээгдэхүүнээс 20 юань буюу 70 юань илүү үнэтэй байна. Өмнө нь Шилийнгол аймгийн амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд үнэ хүрч чадаагүй байлаа. Мах махан бүтээгдэхүүний боловсруулалтын системд хамрагдсаны дараа эх сурвалжийг хянах, борлуулалтын явцыг хянах, хариуцлага тооцох зэрэг арга замаар брэнд боловсруулснаар малчдын орлого илэрхий нэмэгдэж эхлэв.

Махны бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахын тулд Шилийнгол аймаг бүх хүчээрээ хичээн ажиллаж байна. Шилийнгол нь өргөн уудам газар нутагтай, малчид тархай бутархай суурьшиж, малын тоо толгой олон, боловсон хүчин, санхүүгийн зардал зэрэг шалтгаанаас хязгаарлагдаж, өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтаас гадна бусад тэжээврийн аюулгүй байдлын хяналт сулхан байлаа.

Мөн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх компани олон, боловсруулах хугацаа харьцангуй төвлөрсөн, нядалгааны хэмжээ их, үйл явц нь нарийн төвөгтэй, боловсруулалтын чанар, аюулгүй байдлын хяналт харьцангуй сул байсан юм. Үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хяналтын системд орсноос хойш чанар, аюулгүй байдлын хяналтыг илүү бэхжүүлж, мах махан бүтээгдэхүүний аюулгүй байдалд асуудал гарахаас үр дүнтэй сэргийлж чадсан юм.

Үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хяналтын системийн бүтээн байгуулалт нь хуурамч болон хуурамчаар үйлдэхтэй тэмцэх үр дүнтэй арга замыг бий болгож, брэндийн дүр төрхийг ч хамгаалсан төдийгүй бүх салбарын сүлжээнд стандартыг бий болгож, хонины махны аж үйлдвэрийн хөгжлийг ахиулж байна. 

Зохиогч:Л.Наранхүү, С.Саранчимэг
Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:37
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой