Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятадын “Ногоон хөгжил” дэлхийг гайхшруулна

Нар хур тэгширсэн 08-р сард ӨМӨЗО-ы Хөвч Олон Улсын Цөлийн Пракад өвс ногоо халиуран, өндөр өндөр модод өнгө нэмнэ. Энд хамар хатгах өвсгүй нүцгэн тал байсан гэж төсөөлөхийн аргагүй аж. 10 хэдэн жилийн шинжлэх ухааны үзэл баримтлалтай нөхөн сэргээлтээр Хөвчийн цөл нь дэлхий нийтийн цөлжилттэй тэмцэх үлгэр жишээ болж, дэлхий нийт “Үзэсгэлэнт Хятад орон”-ыг харах гайхалтай нэгэн цонх болсон юм.

“Ногоон хөгжил дагуулсан ирээдүйтэй цөл”

“Хятадын Ногоон хөгжлийн гайхамшиг”. Саяхан Пакистаны ARY мэдээллийн цахим хуудаснаа Хөвчийн элсний нөхөн сэргээлтийн үр шимийн тухай сайшаан бичжээ. Нийтлэлд 1988 оноос Хятадын пүүс компани болон тухайн газрын иргэд, Засгийн газрын хамтын хүчээр цөлжилттэй тэмцэх ажил эхэлсэн. 30 жилийн дараа Хөвчийн цөлийн 1/3 хувийг нөхөн сэргээж, хоёрдогч үйлдвэрлэл шил шилээ даран бий болсон. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээллээр эх сурвалж болгон "Хөвчийн экологийн нөхөн сэргээлтийн төсөл" өнгөрсөн 50 жилийн хугацаанд ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларын өртгийг бий болгосон тухай мэдээлжээ.

Хөвчийн цөл нь Өвөр Монголын Ордосын өндөрлөгийн хойд хэсэг, Шар мөрний “几” хэсгийн өмнө эрэгт оршдог. Өмнөд Африкийн мэдээллийн цахим хуудаснаа “Хятадын 7 том цөлийн нэг Хөвч нь байгаль орчны хатуу ширүүн нөхцөл байдал, орон нутгийн оршин суугчдын эдийн засгийн ядуурлын улмаас "Үхлийн тэнгис" гэж нэрлэгддэг байсан" гэж нөхөн сэргээхээс өмнөх Хөвчийн цөлийн тухай дүрсэлжээ.

Өнөөдөр Хөвчийн төрх бүрэн өөрчлөгдсөн. "Үхлийн тэнгис"-ээс “Ирээдүйтэй газар” болж, “Цөл хүмүүсийг шахан гаргадаг” байснаас “Ногоон хөгжил цөлийг даран” түүхэн чанартай өөрчлөлтийг бий болгосон. 2016, 2017 онд АНУ-ын “Үндэсний газар зүй” сэтгүүлийн зураглаач Жорж Стайнметз хоёр удаа Хөвчид очсон сэтгэгдэлдээ, “Цөл нь ихэнхдээ хатуу орчин, нөөц хомс, ядуу хүмүүс гэсэн ойлголттой байдаг бол харин Хятадын Хөвчийн цөл адилгүй, ногоон хөгжил дагуулсан ирээдүйтэй цөл юм” гэж хэлсэн. Мөн түүний гэрэл зургийн дуранд буусан Хөвчийн цөлийн гайхалтай зургууд нь хүмүүсийн анхаарлыг ихээр татсан байна.

АНУ-ын “Таймс” сэтгүүл нь Хөвчийн гайхалтай өөрчлөлтийн тухай нийтлэхдээ, “Хүмүүс өвөрмөц өвс ургамал тариалан, элсийг сааруулан тогтворжуулж байна. Харагдахгүй болсон мал сүрэг талаар дүүрэн бэлчиж, хоёрдогч үйлдвэрлэл хурдтай хөгжин, жуулчид ар араасаа цувсаар байна” гэжээ.

“Хөвчийн загвар” нэгэнт Хятадын цөлжилттэй тэмцэх нэрийн хуудас болж, олон улс нийгэм нийтийн өндөр үнэлгээг олсон байна. Грекийн Ерөнхий сайд асан Антонис Самарас хэлэхдээ, Хөвчийн загварчлалын загвар нь өвөрмөц бөгөөд үр дүнтэй юм. НҮБ-ын Байгаль орчны газраас Хөвчийн "Дэлхийн экологийн шинэчлэлийн анхдагч" хэмээн нэрлэсэн гэжээ.

“Дэлхийн цөлжилттэй тэмцэх тухай сурах бичиг”

2017 оны 09-р сард Хөвчийн цөлийн жирийн нэгэн малчин Бавуугийн түүх Румын нэгэн сонинд нийтлэгдсэн байна. Энэхүү нийтлэл нь “Хөвчийн загвар:Цөлийн иргэний шинэ амьдрал” гэх нэртэйгээр бүтэн нүүр гарсан бөгөөд Хөвчийн цөлийн нөхөн сэргээлт нь Бавуугийн гэр бүлд авч ирсэн өөрчлөлтийг өгүүлжээ. Нийтлэгч хэлэхдээ, бид бүхэн зөвхөн малчин Бавуугийн түүхийг мэдэхэд л цөлийн өөрчлөлт хүн төрөлхтөн болон энэ гараг эрхэст хэчнээн утга учиртайг ойлгох болно гэжээ.

Хөвчийн “Ногоон хөгжлийн гайхамшиг”-ийг гайхахын зэрэгцээ олон улс нийгэм нийтээрээ цөлжилттэй тэмцэн нөхөн сэргээхэд нуугдаж буй “Хятадын оюун ухаан”-д илүү сонирхолтой болж, “Хөвчийн загвар”-ын амжилтын замыг хайж байна.

“Хөвч бол олон улсын цөлжилттэй тэмцэн нөхөн сэргээх тухай сурах бичиг” гэж Хөвчид судалгаа ашиглалт хийж дууссан Австралийн Adelaide Их Сургуулийн профессор Squarley хэлжээ. Мөн тэрээр цогц аргачлалаар цөлийн төрөл бүрийн нөөц, орчны хөгжлийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах нь “Хөвчийн загвар”-ын амжилтын нэгэн том жор болно.

Энэтхэгийн “Бизнесийн Стандарт сонин”-ы редактор Михал Шарма хэлэхдээ, Хөвчийн нарны цахилгаан станцын төсөл “Хавтсан дээр цахилгаан гаргах, хавтсан дунд өвс тарих, хавтсан доор мал маллах” загварыг ашигласан нь маш бүтээлч юм. Энэтхэгийн ирээдүйн нарны энергийн төлөвлөгөө Хөвчийн туршлагаас суралцахыг хүсэж байна гэжээ.

Өмнөд Африкийн мэдээллийн вэбсайт "Бие даасан Онлайн"-д нийтэлснээр, Хөвчид чихэр өвсөөр тарихаар дамжин холбогдох үйлдвэрлэлийг дагуулан, тухай газрын малчин тариачдын амьжиргааны түвшинг дээшлүүлсэн байна. Мөн үүний зэрэгцээ энэхүү цөлийн хатуу орчинд эмийн ургамал ургуулан, цөлжилтийн хурдыг сааруулж байна гэжээ.

2017 оны 6 дахь удаагийн Хөвчийн Олон Улсын Цөлийн Форумыг зохион байгуулах үер нийтэлсэн Оросын Тас сэтгүүлийн "Хятадын Хөвчийн элсний нөхөн сэргээлтийн загварыг олон улс сайшааж байна" гэх нийтлэлд “Хөвчийн загвар”-ын гол зүйл нь Засгийн газрын бодлого зохицуулалтын чанартай дэмжлэг, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, малчин тариачдын зах зээлийн оролцоо болон экологийн нөхөн сэргээлтээс хамааралтай гэжээ.

"Дэлхийн эко-байгаль орчныг хамгаалах манлайлагч"

Цөлжилтийг "Дэлхийн хорт хавдар" гэж нэрлэдэг. Энэ нь дэлхийн экологийн салбарын хүнд асуудал болоод байна. Цөлжилттэй тэмцэх нь нэгэн урт удаан дайн болно. “Хөвчийн загвар”-ын амжилт нь “Дэлхийн хорт хавдар”-ыг үндэснээс нь засах “Хятад жор”-ыг бий болгожээ. Өнөөдөр олон олон гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хөвчид ирж, Хөвчийг ажиглан, туршлагыг хайж байна.

“Өмнөд Суданд хүмүүсийн цөлжилтийн эсрэг авдаг байнгын арга нь цөлжилт хүнд газраас нүүн явж, тэр газрын экологийн орчныг сэргээх. Гэвч энэхүү үйл явц нь маш удаан. Харин Хөвчийн нөхөн сэргээх арга нь хүмүүс санаачилгаараа нөхөн сэргээх. Хятадын цөлийг нөхөн сэргээсэн туршлагыг авч очин, илүү олон хүмүүст цөлжилттэй ингэж тэмцэж болдгийг харуулах болно” гэж Өмнөд Суданы радио телевизийн сэтгүүлч Алагга хэллээ.

Египтийн "Мэдээ сонин"-ы сурвалжлагч Хоотнорне гол үндэслэлд шууд чиглэсэн асуулт тавихдаа, бидний маш их гайхаж байгаа нь Хөвчийн цөлжилттэй тэмцсэн 30 жил. Энэхүү урт удаан үйл явц хэрхэн үргэлжилсэн бол? гэжээ. Хариултыг олоход маш хялбар юм.

Хөвчийн цөлийн нөхөн сэргээлтийн гайхамшигт ололт амжилт нь Хятад улс ногоон хөгжлийн үзэл баримтлалыг тууштай баримталдаг гэдэгт маш олон хэвлэл мэдээлэл санал нэгтэй байна. Элсэн манхан далайгаас номин ногоон тал болсон Хөвч нь “Үзэсгэлэнт Хятад Орон”-ыг бүтээн байгуулах тод жишээ болно.

Энэ жилийн 03-р сард АНУ-ын Дэлхийн улс төрийн тойм вэб сайтад нийтэлснээр, Хятадын Төрийн Зөвлөлөөс үүсгэн байгуулсан Экологи, Байгаль Орчны Яам нь экологийн соёл иргэншлийг хөгжүүлэх тодорхой зорилготой юм гэжээ. Латин Америк агентлагийн "Хятадын байгаль орчныг хамгаалах дайн илүү эрчимжиж байна" гэх нийтлэлд Хятадын Засгийн газар экологийн соёл иргэншлийн тогтолцоог байгуулахыг эрчимтэй хийж байна. Энэ нь “Үзэсгэлэнт Хятад Орон” нэртэй юм. “Үзэсгэлэнт Хятад Орон”-ыг бүтээн байгуулахын зэрэгцээ Хятадын Засгийн газар нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, экологийн орчныг хамгаалахын тулд дэлхий нийтийн зорилготой нэгтгэсэн гэжээ.

“Вашингтон олон улсын амлалтаас буцах үер Хөвчийн өөрчлөлт нь Хятад дэлхийн экологи, байгаль орчныг хамгаалах удирдагчийн итгэл үнэмшлийг нэг алхам нэмэгдүүлсэн гэж Пакистаны ARY News Channel сайтад нийтэлжээ. Мөн үүний адил Америкийн Кварцын санхүү сайтад Хятад улс экологийн орчны төлөөх хүчин зүтгэл нь дотооддоо үр өгөөжөө өгөхийн зэрэгцээ олон улсын хүрээнд үлгэр жишээ болж, дэлхийн тавцанд илүү их хүндэтгэлийг хүлээсэн гэжээ.

Зохиогч:Нийтлэл: Янь Юй, Ли Жябао
Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:49
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой