Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ли Жихэн Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай уулзав

Ли Жихэн Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай уулзав

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн 09-р сарын 17-ны өдрийн үдээс хойш Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатартай уулзав.

Дарга Ли Жихэн ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын төлөөлөгчийн багийг халуун дотноор угтан авч буйгаа илэрхийлжээ. Тэрээр: - Хятад, Монголын хоорондох соёлын солилцоонд чухал гүүр болж байгаа Өвөр Монгол нь хоёр улсын хамтын ажиллагаа солилцооны механизмыг сайжруулж, Монгол Улстай бүх талаар гүнзгийрүүлсэн прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр тал худалдаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд их хувь нэмэр үзүүлэх болно. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт болон боомтын харилцан холболтыг бий болгох, хоёр талын соёлын солилцоог бэхжүүлэх, төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааны цар хүрээ, чанарын түвшинг шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Г.Занданшатар Монгол, Хятад хоёр улсын хоорондын солилцоо, хамтын ажиллагаанд Өвөр Монгол чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: Монгол Улс, Өвөр Монгол нь найрсаг хамтын ажиллагааны уламжлалтай. Урлаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлагийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, Монгол-Хятадын хоорондын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, талуудын эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, боомтын бүтээн байгуулалт, зам тээвэр зэрэг хүрээний хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хамтын хөгжилд хүрэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:565
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой